Сүхбаатар дүүрэг БНСУ-ын Сөүл хотын Жонно дүүрэгтэй хамтын найрамдалт харилцаатай. Засаг дарга Х.Болормаа хоёр талын хамтын ажиллагааны “Глобал гэр бүл, соёлтой танилцах хөтөлбөр”-ийн хүрээнд Сүхбаатар дүүрэгт зочилсон Жонно дүүргийн хүүхдүүдийг багш нарын хамт өчигдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Засаг дарга “Жонно дүүрэгтэй байгуулсан хамтын ажиллагааны хүүхэд солилцооны хөтөлбөрт хамрагдаж манай дүүрэгт зочилсон анхны хүүхдүүд нь та бүхэн боллоо. Монгол оронд саатах хугацаандаа үзсэн, сурсан бүхнээ нутагтаа очоод найз нөхдөдөө танилцуулаарай. Та бүхэнд сурлагын амжилт хүсье” гэлээ.
Р.Хишигжаргал