БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан 2008 оны зуны олимпын 29 дүгээр наадам болсноос хойш 10 жил өнгөрчээ.
Тус олимпын наадамд манай улсаас 29 тамирчин жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрлүүдэд хүч чадлаа сорьсон юм. Улмаар манай тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж түүхэн амжилтаа тогтоосон юм.
Үүнээс Жүдо бөхийн төрөлд -100 кг-ийн жинд барилдсан Найдангийн Түвшинбаяр хамгийн анхны алтан медалийг хүртсэн билээ.Энэ үйл явдал Монголын ард түмний түүхэн баярт үйл явдлуудын нэг байлаа.
Мөн тус наадмаас Боксын 54 килограммын жинд туладсан Э.Бадар-Ууган алт, 48 килограммын жинд тулалдсан П.Сэрдамба мөнгө, Буудлагын төрөлд О.Гүндэгмаа мөнгөн медалийг тус тус хүртсэн билээ.
Л.Сайнбаяр