Монгол Улсын Их хурлын даргын ивээл дор Монголын Залуучуудын холбоо, Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулж буй “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурал ирэх сард болно.
Тус Эрдэм шинжилгээний их хурал нь оюутан залуу, багш судаачид, эрдэмтдийн үндэсний онол, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах, НҮБ-аас зарласан тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шалгаруулж, олон нийтэд сурталчилан таниулах зорилготой аж.
Хуралд Оюутан судлаач, Залуу багш судлаач, Эрдэмтэн судлаач зэрэг хүмүүс оролцох боломжтой юм. "Эврика-2018" эрдэм шинжилгээний хурлын сэдэв “Нярай хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэрийн технологи”-оор явагдана.
Б.Лхам