“Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгалаах нь” сэдэвт сургалт, семинар энэ сарын 16-ны өдөр болно. "Хөгжлийн академи" ТББ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдүүдэд стратегийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд Монголын Хуульчдын Холбоо төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудын судалгаа, үйл ажиллагааг дэмжиж хамтран оролцохоор болжээ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд өмгөөлөгчийн чадвар, мэдлэгийг нэмэгдүүлж, энэ чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч бэлтгэх зорилгоор “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгаалах нь” сэдэвт сургалт, семинарыг Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй Нийгэм Форум, "Хөгжлийн Академи" ТББ-тай хамтран Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулах гэж байна.
Б.Лхам