зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Цогтбаатар: Хоёр талын худалдааг нэмэгдүүлж 15 тэрбум долларт хүргэхээр хэлэлцлээ

2018-8-23
0
ЖИРГЭХ

 

Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 23-25-нд манай улсад айлчилж байна.

 

Айлчлалын хүрээнд ГХЯ-н дээр өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан мэдээлэл хийлээ.

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх тухай, Засгийн газар хоорондын санамж бичиг, ГХЯ хоорондын 2019-2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.

 

 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад энэ өдрүүдэд миний урилгаар айлчилж байна. БНХАУ-ын шинэ Засгийн газар томилогдсоны дараах анхны айчлал гэдгээрээ онцлогтой. Дөнгөж сая бидний хийсэн хэлэлцээ амжилттай, найрсаг болж өнгөрлөө. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцлоо. Мөн бүс нутаг болон өөрсдийн сонирхсон асуудлаар санал солилцлоо.

 

Хоёр тал өндөр дээд хэмжээний уулзалтуудыг дахин хийх талаар ярилцлаа. Ирэх жил Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. БНХАУ-тай 70 жилийн дипломат харилцаатай 10-аад орон байдгийн нэг нь Монгол Улс юм. БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн орон бол Монгол Улс БНХАУ-ыг НҮБ дахь өөрийн байр суурийг бэхжүүлэхэд дэмжиж байсан билээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ирэх онд БНХАУ-д айлчлах урилгыг дахин нотоллоо. Хоёр улсын харилцаа бүс нутгийн хэмжээнд үлгэр жишээ болж байгаа. БНХАУ Монгол Улсын бие даасан хараат бус байдлыг эрхэмлэхээ мэдэгдсэн. Хоёр талын худалдааг нэмэгдүүлж 15 тэрбум долларт хүргэхэд зорьж ажиллахаар хэлэлцэв. Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн ажил эхэлж байгаа бөгөөд нээлтийн ажиллагааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна. 

 

Мөн сая хийсэн уулзалтаараа уул уурхайгаас бусад салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ноён Ван И-тэй санал нийллээ.  Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажил ийнхүү эхэлж байна.  Замын-Үүд-Эрээний бүсүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцлоо.  Монгол-Хятад хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлж, үргэлжлүүлэх, чухал шинэ үр дүнд хүрсэн айлчлал боллоо гэж дүгнэж байна" гэлээ.

 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И  "Монгол Улс шинэ Засгийн газар байгуулсны дараа Хятад улстай найрсаг харилцаатай байхыг баримталж ирсэн. Хятад улс Монгол Улсын гадаад харилцааны маш чухал байрт орсонд баяртай байна. Энэ нь Монгол Улсын язгуур эрх ашигт нийцэж байна. Бид үүнд сайшаалтай хандаж байна.

 

Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Хятад улсад айлчилсан. Хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд чиглэл өгсөн. Энэ удаагийн айлчлалаар Монголын талтай дөрвөн талаар санал солилцсон.

Нэгт, улс төрийн харилцан итгэлцэл, харилцан дэмжлэгээ улам нэмэгдүүлж, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах.

Хоёрт, энэ харилцаанд гарсан боломжийг ашиглаж хоёрт талын харилцааг хурдацтай хөгжих замд оруулна.

Гуравт, Бүс ба зам хамтран байгуулахын дагуу хоёр талын хөгжилд шинэ хүч нэмэгдүүлнэ. Ажлын тодорхой төлөвлөгөө гаргана. Хятад Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэхийг зарласан. Хятад Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг байгуулахад санал нэгдсэн.

Дөрөвт, ирэх онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ашиглаж хоёр талын харилцааг шинэ шатанд гаргана.

 

Мөн энэ яриа хэлэлцээрийн үеэр хэд хэдэн чухал тохиролцоонд хүрсэн. Нэгт, Бие биеийнхээ язгуур эрх ашгийг хүндэтгэнэ. Хоёрт, хоёр талын улс төрийн суурь үндсийг сахин хамгаална. Монголын талаас нэг Хятад зарчмыг баримталж, Төвд бол Хятадын салшгүй нэг хэсэг байна гэж үздэг гэсэн байр суурийг дахин илэрхийлсэн. Хятадын талаас Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж байна. Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж байна. Мөн хоёр орны өндөр, дээд төвшний айлчлалын давтамжийг хадгалах. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх онд Хятад улсад төрийн айлчлал хийхийг урьж байна.

 

Бодит харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ. 2020 он хүртэл хоёр талын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ. Хятад улсын дэмжлэгээр барих Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төсөл дээр чухал ахиц гарсан. Энэ онд багтаж албан ёсоор барилгын ажлыг эхлэхийн төлөө ажиллаж байна. Хоёр улсын боомтын дэд бүтцийн төслүүд хөгжиж байна. Мөн Монгол Улсаас санал болгосон мал аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тухай саналыг Хятадын тал нааштай хүлээж авахад бэлэн байна. 

 

Тавд, ирэх онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал нэгдсэн. Мөн энэ талаар Засгийн газар хооронд санамж бичигт гарын үсэг зурсан. Цаашид соёл, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын солилцоог хүрэн идэвхтэй хөгжүүлнэ. Хятад, Монгол, Орос гурван улсын гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналд нэгдсэн. Мөн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэтэж, бүс нутгийн хөгжилд түлхэц үзүүлнэ. Олон улсын чөлөөт худалдааны механизм болон дэлхийн худалдааны байгууллагын журмыг сахин хамгаална.

Мөн гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг ирэх онд Хятадад айлчлахыг урьсан” гэлээ. 

Мэдээллийн дараа сайд нар хэвлэлийнхний сонирхсон асуултад хариуллаа.

 

 

Асуулт: БНХАУ-ын сэтгүүлч,

-БНХАУ-ын зүгээс үзүүлсэн буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээл Монгол Улсын эдийн засагт ямар үр өгөөжтэй байна вэ. Цаашид хөрөнгө оруулалтыг хэрхэн үргэлжлүүлэх вэ? 

Хариулт: Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар, 

-Хоёр орны харилцаа стратегийн түвшинд хүрсэн. Бие биенийхээ язгуур эрх ашгийг дэмжсэн хэлбэртэй байгаа юм. БНХАУ-аас үзүүлж ирсэн зээл тусламж Монголын нийгэм эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж ирсэн. Спорт, эрүүл мэндийн байгууллага, боловсролын салбар дахь хамтын ажиллагаа бүгд манай улсын иргэдэд хүрсэн.  

 

Одоо харилцааны шинэ зарчмуудаа ярьж байна. Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх бөгөөд бүтцийг чанарыг сайжруулах талаар ярилаа. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх санал тавьсан. Үүнийг Ван И сайд хүлээн зөвшөөрсөн байгаа. Тухайлбал, мах махан бүтээгдэхүүнийг экспортлохоор ярилаа.

 

Монгол Улс хөгжихдөө өрийн дарамтанд орохгүй байхаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ёстой гэсэн зарчим дээр тохиролцож байна. 

Бид Хятад руу хийх экспортоо нэмэгдүүлж, тэндээс олох орлогоо нэмэгдүүлэхээр энэ нь Монголын эдийн засагт бодитой хувь нэмэр болох юм.

2007-2017 онд БНХАУ-тай хийсэн худалдаа дандаа эерэг тэнцэлтэй байсан. Энэ хугацаанд Монгол Улс Хятадаас импортолсноосоо илүү их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг экспортолж, үүний дүнд валютын нөөцөө бүрдүүлж ирсэн.

БНХАУ Монголын хоёр дахь том хөрөнгө оруулагч юм. Энэ худалдааны дүнд манай үйлдвэрүүд олон хүнийг ажлын байраар хангаж, экспортыг амжилттай явуулж, валютын нөөцийн хуримтлалыг бий болгосон.

 

 

Хариулт: БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И,

-Монгол Улсад буцалтгүй тусламж үзүүлж, Монгол иргэдийн аж амьдралд тус дэм болж байгаадаа баяртай байна. Хятад улс мөн ядуу хүнд байх үед Монгол Улс тусалж байсан. 

Монголын талд хөнгөлөлт зээл үзүүлсэн нь шинжлэх ухааны үндэслэлтэй ТЭЗҮ-тэй. Бидний зүгээс өрийн дарамт үзүүлэхгүй гэж найдаж байна. Түүнчлэн БНХАУ руу экспорт хийх боломжийг бүрдүүлэхэд анхаарна. 

Бүх Монголын ард түмэн цаашид улам сайхан амьдарна гэж бид итгэж байна. Мөн та бүхнийг Хятадын хурдацтай хөгжих хурдан галт тэргэнд суухыг урьж байна. 

Бид Монголын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллана. Энэ нь Монголын хөгжлийн хамгийн хэцүү асуудлыг шийдвэрлэхэд тусална.

Гадаад харилцааны сайдын хэлсэн бодлыг ойлгосон. Монголын талын хүсэлтээр Хятадын компаниудаар судалгаа хийлгэнэ. Монголын сайн найз, сайн хөршийн хувьд Хятад улс чин сэтгэлээр тусалж ирсэн. Хоёр талын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан ашигтай хамт хожих зарчмыг бий болгоно.

"Бүс ба зам" санаачилга бол Хятадын зүгээс санаачилсан маш том төсөл. Энэ бол геополитик биш. Бүх улс орны хоорондын хөгжлийн стартегийг уялдуудлах замаар шинэ орон зай гаргаж, шинэ хамтын ажиллагаагаар хамтын хөгжил цэцэглэлт бий болгоно. Бүх улс оронтой энэ сайхан боломжийг хуваалцана гэдэгт итгэж байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.16.30)
    Манай "томчуул" болох Х.Баттулга , М.Энхболд , У.Хүрэлсүх нэр үнэхээр БНХАУ-ын өмнө жолдож байна П.Очирбат , Э.Энхбаяр нарыг Ерөнхийлөгчөөр П.Жасрай гуай , Д.Бямбасүрэн гуай нарыг Ерөнхий сайдуудаар ажиллаж байхад Далай багш Монголд морилж л байсан тэглээ гээд Хятадууд яаж ч чаддагүй байсан , одоо бол манай 3 "томыг" доош нь хийн Далай багшийг Монголд айлчлуулахгүй гэсэн ам өчгийг нь тойруугаар авчихлаа шүү дээ Төр , Засгийн толгойд ухаалаг , зангарагтай Эрхэмүүд л суудаг юм байна Түүнээс биш Хятад спиртийн наймаачин Х.Баттулга , Армийн бага дарга У.Хүрэлсүх , нягтлан бодогч "60 тэрбумтан" М.Энхболд нарыг Гадаада ч Дотоодод ч авч хэлцэггүй юм байна
    2018 оны 08 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    16 цаг 15 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    17 цаг 55 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    18 цаг 0 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    18 цаг 5 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    18 цаг 9 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Уржигдар 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Уржигдар 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Уржигдар 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    2025-11-19
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК