Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг, 2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгосон, Чингэлтэйд үйлдвэрлэв хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Эрээн хотноо 10 дахь удаагийн үзэсгэлэнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин оролцууллаа.
Энэ удаагийн чуулга уулзалт нь “Нэг бүс Нэг Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулан, нээлттэй хөгжлийн орон зайг өргөжүүлэн тэлэх” уриан дор болсон бөгөөд дээд хэмжээний форум, төсөл танилцуулга хурал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, хүмүүнлэгийн солилцоо зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулагдсан юм.
Тус үзэсгэлэн худалдаанд Чингэлтэй дүүргийн 18 иргэн аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөл ноос ноолууран бүтээгдэхүүн, эсгий эдлэл, арьсан эдлэл, цүнх, тэлээ, хэтэвч, түлхүүрийн оосор, гутал гар урлал баримал, уран зураг, модон ясан сийлбэр, торгон цүнх, үнэт эдлэл хөөрөг, алт мөнгө зэсэн ээмэг зүүлт бугуйвч үндэсний хувцас зэрэг 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ танилцуулж үйлдвэрлэл эрхлэгчид бизнесийн харилцаа холбоо тогтоох, бүтээгдэхүүний захиалга авах зэрэг үр дүнтэй оролцлоо.