
Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ. Энэ үеэр Академич С.Нарангэрэл сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр "Мянга мянган эрдэмтдийн үе үеийнхэнд нь төрийн дээд шагнал Чингис хаан одонг хүртээлээ гэж бодож байна. Аав маань Шинжлэх ухааны академид 20 гаруй ажиллаж байсан. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч надад уг одонг хүртээх зарлиг буулгаж байсан. Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэм шавь У.Хүрэлсүхтэй уулзаж, булган сүүлтэй болгож өглөө багш нь танд баярлаад, талархаад дуусашгүй болголоо шүү гэж хэлсэн. Монголчууд бид шинжлэх ухаанаа, эрдэм боловсолоо, айл бүрт бий гүн ухаанаа өвлүүлээд явбал улс орноо хөгжүүлж чадна" гэв.



















































