Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын XXXIV Бага хурал ширүүн өрнөлөө

2018-9-21
0
ЖИРГЭХ

 

Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурал Монголын хүүхдийн ордонд 09.00 цагт эхэлж, үргэлжилж байна.

Хурлыг Барилга, хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр, орлогчоор Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нар даргалж байна.

Намын хурал эхлэхийн өмнө мандатын комиссын илтгэлийг сонссоны дараа Бага хуралд оролцсон гишүүд эсэргүүцэж, мандатын тоо болон бусад мэдээллийг ил болгох, шударга хурал зохион байгуулахыг шаардаж, хурлын танхимд уур амьсгал ширүүхэн болж байна.

Тодруулбал, Мандатын комиссын даргын илтгэлд дурдсанаас нийслэлийн МАН-ын Бага хуралд 368 төлөөлөгч сонгогдсон байна. Төлөөлөгчдийн хамгийн залуу нь Сүхбаатар дүүргийн 66-р үүрээс сонгогдсон, 23 настай Н.Цолмон, хамгийн ахмад нь Сүхбаатар дүүргийн 65-р үүрээс сонгогдсон 71 настай Ц.Баасанжав нар байгаа ажээ. Дүүргүүдийн анхан шатны байгууллагууд есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд хуралдаж Бага хурлын  төлөөлөгчдөө сонгожээ. Бага хурлын төлөөлөгчдийг сонгох явцад нийслэлийн хэмжээгээр анхан шатны үүрүүдээс сонгогдсон төлөөлөгчдийн дөрвөн мандат хүчингүй болсон гэсэн мэдээлэл өгөв. Тухайлбал, Баянгол дүүргийн МАН хоёр тусдаа хуралдаж, төлөөлөгч сонгож ирүүлсэн тул аль хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг батлах талаар маргаан гарсан юм.

Мөн зарим төлөөлөгч санал шүүмжлэл хэлэв. Хүч түрсэн байдлаар хурлыг эхлэх гээд байна гэсэн шүүмжлэл олон хүн хэлж байв. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн Бага хурлын төлөөлөгчдийн мандатыг хаана хэвлэсэн нь тодорхой, олон хүн илүү мандатаар орж ирсэн байна гэлээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Нийслэлийн МАН-ын Бага хурал товлогдсон хугацаанаасаа бараг жилийн дараа болж байна. Хурлын гол зорилго нь олонхоороо асуудлыг шийдэх ёстой. Сая олонхи нь Мандатын комиссын илтгэлийг баталъя гэж гар өргөсөнгүй. Хурлыг хэт их хайрцаглаж явбал төлөөлөгчдийн дургүйг хүргэнэ шүү. Хэзээ хурал зохион байгуулахад таслах эрхтэй, таслах эрхгүй хүмүүс холилдож суудаг юм уу. Сая мандат тоолоход тийм хурдан 330 хүнийг тоолчихдог юм уу. Хэвлэл мэдээллийнхнийг гаргаж байгаад намын дотоод асуудлаа ярья гэхээр камер зоочхоод суугаад байх юм. Мандатыг хэн хэвлэж байгаа юм. хэн шалгаж оруулж ирж байгаа юм. Нэрсээ өгөөч гэхээр нууцлаад байна" гэлээ. Гарсан шүүмжлэлүүд дээр Мандатын комиссын дарга тайлбар хийснээр санал шүүмжлэлийг тасалж, хурлын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхээр болов. 

Мандатын комиссын илтгэлийг батлах тогтоолыг хурал даргалагч Г.Мөнхбаяр уншиж танилцуулсан боловч төлөөлөгчид "Шударга бай" хэмээн дуу нийлүүлэн хашгирч эсэргүүцэл илэрхийллээ. Хурал даргалагчийн зүгээс Бага хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөн хурлаа эхлэх нь чухал гэдгийг хэлж санал хурааснаар Бага хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг батлав.

Үүний дараа үндсэн асуудалдаа оров. Бага хурлын илтгэлийг нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тавьж байна. Тэрээр "Нэгдмэл хүч - Нийслэлийн хөгжил, нийслэлийн МАН-ын хороо, хэтийн зорилго, тайлан, хөгжлийн хөтөлбөр" сэдвийн дор илтгэлээ танилцууллаа.

 

 

Тэрбээр илтгэлийнхээ эхэнд нийслэлийн МАН-ын үйл ажиллагаа, ололт, амжилтыг дурдаж, тэргүүний үүрүүдэд талархал илэрхийлэв. МАН 2016 оны орон нутгийн сонгуульд амжилттай оролцож эрх барьж байгаа ч 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэнд дүгнэлт хийж байгааг онцолсон. Нийслэлийн удирдлагын баг нийслэл хотод хуримтлагдаад байсан 100 тэрбум төгрөгийн өрийг тэглэсэн нь ололт юм. Улаанбаатар хотод 2018 онд 409.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа. Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг  нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 

Нийслэлийн МАН өнгөрсөн таван жил намын үүрүүдийн үйл ажиллагааг сайжруулж, гишүүд дэмжигчдийн идэвх оролцоог нэмэгдүүлсэн. Жил бүр тодорхой зорилт тавин ажиллаж ирсэн гэдгийг С.Батболд дарга илтгэлдээ дурдав. Тухайлбал, 2018 оныг нийслэлийн МАН анхан шатны байгууллагуудыг чадавхижуулах жил болгон зарлан ажиллаж байгаа аж. Юуны өмнө 152 үүртээ санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байгаа юм байна. Мөн намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа тогтмолжиж гишүүдээ идэвхжүүлэн ажиллаж байгаа” гэв.

 

 

Үүнээс гадна тэрбээр "Аз жаргалтай хот" хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь чухал. Ирээдүйн мега хотын иргэд аюулгүй орчинд ая тухай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдэх шаардлага тулгарч байна. Хот төлөвлөлтийн хувьд зөвхөн өнөөдөр биш ирээдүйг харахыг чухалчилж байна. Хотын хүн амын механик төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэхэд эрх зүйн дэмжлэг үзүүлэхэд анхаарч буй. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг хийж байна. Утааг бууруулах нэг нөхцөл иргэдээ орон сууцаар хангах явдал. 727 айлыг шинэ орон сууцанд орууллаа. Нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлнэ. "Сэлбэ", "Баянхошуу" дэд төвийг барих ажлыг эрчимтэй хийж байна. Дэд бүтцийн төвүүд ашиглалтад орсноор гэр хорооллын иргэдийн амьдралын нөхцөл сайжирна. Улаанбаатар хотын замын нэвтрэх чадварыг сайжруулахаар ажиллаж байна. 22.3 зам шинээр тавьсан. Шинээр гүүр тавьж байгаа. 2020 оны нэгдүгээр сарын 01 хүртэл орон нутгаас Улаанбаатарт шилжин ирэх хөдөлгөөнийг зогсоосон. Сүүлийн 27 жилд анх удаа нийслэлд шилжин ирэгсдийн тоо буурсан байна. 2018 онд 34 сургуулийн барилга шинээр барихаар ажиллаж байгаа. Зам чөлөөлөлт, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажил эрчээ авсан. Газар чөлөөлөлт сүүлийн хоёр жил эрчимтэй хийгдсэн. Хүнд суртлыг бууруулах чиглэлээр шинэлэг ажлууд хийгдэж, иргэдийн талархлыг хүлээж байгаа. Иргэдээ сонсч, итгэлцэл дээр тулгуурласан ажил үр дүнгээ өгдөг. Иргэдээсээ ирсэн саналыг шийдвэрлэж байна. Олон чухал асуудлаар иргэдийнхээ саналыг сонсч, зөвлөлдөж, гарц шийдлийг олж байна. Бид байгальд ээлтэй, хүнс нь аюулгүй, бүх үйлчилгээ нь хүндээ чиглэсэн хотыг байгуулах болно гэдгийг нийслэлийн Засаг дарга онцоллоо. Мөн тэрээр нийслэлийн эдийн засгийн өсөлт, тэлэлтийн үр шим айл өрх бүрийн хаалгаар орох ёстой. Үүний төлөө бид ажиллаж байгаа” хэмээн ярив.

Нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын илтгэл өндөрлөсний дараа Бага  хурал хаалттай горимд  шилжиж, хэлэлцэх асуудлын дагуу нийслэлийн МАН-ын хяналтын хорооны илтгэлийг хаалттай сонсч эхэлсэн юм.

Энэ удаагийн хуралд 369 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Нийслэлийн МАН-ын даргыг сонгох юм.

 

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • иргэн (202.179.26.219)
    Batbold darga ajlaa urgeljluulen hiih bh daa
    2018 оны 09 сарын 22 | Хариулах
  • иргэн (202.179.26.219)
    Batbold darga ajlaa urgeljluulen hiih bh daa
    2018 оны 09 сарын 22 | Хариулах
  • МАН (202.126.89.87)
    Батболд аядуу, зөөлөн хүн. Батболд нь дээрдээ.
    2018 оны 09 сарын 22 | Хариулах
    • та нар ч бүгдээрээ аядуу зөөлөн улсууд даа
      2018 оны 09 сарын 22
  • иргэн (202.179.26.186)
    С.Батболд даргыг хотын намын хорооны даргад сонгож төлөвлөсөн ажлы нь дуусгаад үр дүнг нь үзэх хэрэгтэй.
    2018 оны 09 сарын 21 | Хариулах
  • гг (202.21.97.90)
    хотын даргаа баянзүрхийн цахилгаан эрчим хүчний хэн ажлаа хийхгүй юм ажлаас нь халаач нэг байранд 6 сар ажиллуулна гээд жилийн турш ажиллуулдаг гэтэл гэрлийн байцаагч нар нь айл өрхийн тоолуур үзэж бичилт хийхгүй мөртөө тааж бичдэг тэгээд хохь чинь гээд арай юмаа ажилгүй дээд боловсролтой хүмүүс зөндөө байна баянзүрхийн цахилгаан эрчим хүчний дарга та бас ажлаа өгөх хэрэгтэй
    2018 оны 09 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Идэрбат: Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна
    1 цаг 6 мин
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
    2 цаг 4 мин
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
    2 цаг 39 мин
  • Английн Премьер лигийн цэнгэлдэхэд шар айраг уухыг зөвшөөрөх гэж байна уу?
    2 цаг 51 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    3 цаг 25 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    3 цаг 28 мин
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
    3 цаг 33 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    3 цаг 44 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    3 цаг 46 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    3 цаг 49 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    4 цаг 20 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    4 цаг 26 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    4 цаг 33 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 45 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    5 цаг 17 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    5 цаг 25 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    5 цаг 37 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    20 цаг 55 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    21 цаг 38 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    22 цаг 35 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК