УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Олон улсын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. АНУ-ын Лос Анжелес хотноо болж буй “Олон улсын Ардчилалын холбоо”-ны гүйцэтгэх зөвлөлийн хуралд Ардчилсан намаас УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Гадаад харилцааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар нар оролцож байна.
Хурлаар АНУ-д болох дунд хугацааны сонгууль, ХБНГУ-д болсон сонгуулийн ур дун болон сонгуулийн сурталчилгаанд орчин үеийн технологи, ялангуяа сошиал медиаг хэрхэн ашиглахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэв. Түүнчлэн Венесуэл болон Никарагуад дахь хуний эрхийн зөрчлийг буруушаасан тогтоол баталжээ.
Сэтгэгдэл (3)