Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зээлийн хүүг бууруулах хүлээлт буюу Хөрөнгө оруулалтын банкны сураг

2018-9-25
0
ЖИРГЭХ

 

Намрын чуулганаар 24 орчим хуулийн төсөл хэлэлцэгдэхээр байгаа. Уг төслүүдээс Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлогдоод байна. Тодруулбал, “Bank of china” Хятадын банкнаас эхлээд гадаадын банкууд манай улсыг сонирхож байгаа тухай олон яригдсан. Гадаадын банкыг Монголдоо оруулъя гэхээр манай банкууд дампуурна гэж эсэргүүцээд, зарим судлаачид нь эдийн засаг хараат болох эрсдэлтэй гэх мэт асуудлуудыг ярьж байсан юм. Гадаадын банк орж ирэх гээд байгаа шалтгаан нь уул уурхайг дагаад зах зээл нь байгаа хэрэг.

Тэгэхээр хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлах гол шалтгаан нь гадны банкууд төлөөлөгчийн газраа нээхээс өмнө урьтаад банкны тухай холбогдох хуульд өөрчлөлт оруулах, гарч болох эрсдэлээс хамгаалахын тулд Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль шаардлагатай байна.  

Ер нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль нь гадны хөрөнгө оруулалтын банкинд Монголд үйл ажиллагаа явуулах боломж олгох, салбар нээх зөвшөөрөл өгөх тохиолдолд тухайн банкин дахь төрийн мэдлийн эзэмшил нь 50 хувиас багагүй байх гэдэг шалгуур тавьж байгаа аж. Өөрөөр хэлбэл, манай улс гадны банк орж ирэхээс зугтаад байх биш нүүр тулах гэж буй. Тодруулбал, хууль эрх зүйн орчноо сайжруулан угтахаар бэлтгэл ажлаа хангахаар төлөвлөж байгаа юм.

Хөрөнгө оруулалтын банкны талаар тайлбарлая. Энэ нь хэдийгээр “хөрөнгө оруулалтын” гэх тодотголтой ч ихэнх тохиолдолд өөрийн мөнгөөр биш бусдын мөнгийг аливаа төсөл, хэлцэлд татан оруулж энэ процессыг удирдан зохион байгуулах улмаар энэ үйлчилгээнээсээ төлбөр авах мөн элдэв төрлийн санхүүгийн хэрэгслүүдийг анхдагч болон хоёрдогч  зах зээлд худалдах, арилжих, зуучлах энэ замаар бусдын хөрөнгийг өсгөж өгөх гэсэн үндсэн үйл ажиллагаануудаас ашиг олдог байгууллага юм. Хөрөнгө оруулалтын банк нь оруулагчдад ашигтай бизнес олох болон Компаниудад хөрөнгө босгоход зуучилдаг байна. зах зээл өндөр хөгжсөн орнуудад чухал салбарт тооцогддог байна.Уг хуулийг 2016 оны сүүлээр УИХ-ын гишүүн Б.Жавхлан тэргүүтэй хэсэг гишүүд санаачлаж байжээ.

 

 

Санаачлагчдын зүгээс хөрөнгө оруулалт татах, хөрөнгийн зах зээл дээр илүү өрсөлдөөн бий болгох шаардлагатай. Эрсдэлтэй гээд  зах зээлээ хаачихаад суугаад байж болохгүй. Тиймээс Хөрөнгө оруулалтын банкны хуулийг энэ салбарыг зохицуулж буй Банкны тухай хууль зэргээс заавал тусад нь батлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Хэрэв зөв зохицуулалт хийж чадвал, гадны банкыг оруулж ирж болохгүй гэх шалтгаан байхгүй. Учир нь дотоодын банкууд өндөр хүүтэй зээл олгодог, хүүгээс хүүгийн хооронд амьдарч байна гэх иргэдийн ундуйцал байдаг. Тиймээс гадны банк манайд орж ирснээр өрсөлдөөн бий болоод зогсохгүй зээлийн хүү багасах боломжтой. Иргэдэд ашигтай гэсэн үг. Энэ талаар гишүүд мөн л банкны системийн өрсөлдөөн нэмэгдэж, хүү буурна гэж тайлбарлаж байв.

Хөрөнгө оруулалтын банкны хуульд гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт тусгагджээ.

Түүнчлэн зээлийн хуваарилалтын үр ашиг нэмэгдэж, валютын урсгал сайжирч эдийн засаг хүндрэлтэй үед эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцож байгаа аж. Энэ талаар хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Гадаадын хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллагууд орж ирснээр манайд хамгийн их дутагдалтай байгаа гадаад валют, капиталын урсгал нэмэгдүүлэх бүрэн боломж нээгдэнэ. Хадгаламжийн хүү өндөр байх тусмаа бусад санхүүгийн зуучлалын өртгүүд буурах ямар ч боломжгүй. Үүнийг задалж, банкны системд төвлөрчихөөд байгаа мөнгөний урсгалыг хөрөнгийн зах зээл рүү чиглүүлэх нь бодлогын цөм байх учиртай. Хөрөнгө оруулалтын банк энэ чиглэлд үйл ажиллагаа явуулна. Гол зааглаж байгаа зүйлүүд гэвэл хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах банк нь гадаадаас олон улсын санхүүгийн зах зээл дээрээс өөрсдөө хөрөнгөө авчирч манай зах зээл рүү нийлүүлэх ёстой. Түүнээс дотоодын банкууд ажилладаг хадгаламжийн зах зээл рүү ороод бусад банктай өрсөлдөөд хадгаламжийн хүүг өсгөж, тэтгэврийн зээл өгөхгүй” хэмээн ярьж байв.

Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар заасан бөгөөд Хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар тусгажээ.

Тэгвэл Хөрөнгө оруулалтын банк нь Хөгжлийн банкнаас юугаараа ялгаатай вэ гэхээр тодорхой хэмжээний ашиг олж болно. Харин Хөгжлийн банкны тухай хуульд “Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд” гэж заасан байдаг юм.

Хөгжлийн банк нь арилжааны банкны адил хадгаламж төвлөрүүлэхгүй, арилжааны банкуудтай өрсөлдөхгүй. Хөрөнгө оруулалтын банк, Хөгжлийн банк хоёулаа үндэсний хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх юм. Хөгжлийн банк нь зээлийн ямар нэг хязгаар тогтоогоогүй бол Хөрөнгө оруулалтын банк 100 тэрбумаас доошгүй гэж тусгасан байгаа.

Энэ талаар хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Хөрөнгө оруулалтын банк Хөгжлийн банктай төстэй. Манайх ганцхан Хөгжлийн банкийг хараад суух юм бол явахгүй.  Манай зарим арилжааны банк их хэмжээний зээл гаргаж төсөл санхүүжүүлэх чадваргүй. Хөрөнгө оруулалтын банк банкуудад зээл олгохоос гадна томоохон төсөл хөтөлбөрүүдийг ч санхүүжүүлээд явна. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын банкаар дамжуулж гадны банкуудыг Монголд орж ирэх боломжийн нээж, хөрөнгө оруулагчдыг татах юм. Түүнээс Хөгжлийн банкнаас ялгараад байх зүйлгүй” гэж ярьсан нь бий.

Тиймээс хууль эрх зүйн орчноо сайтар бүрдүүлчихвэл Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсанаар иргэдэд хүртээмжтэй гэж ойлгож болно.                                                                                                      

 

Б.Цэрэнлхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (102.89.69.176)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (102.89.69.176)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
  • OYUN (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
  • OYUN (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
  • зочин (59.153.87.194)
    ард түмэнд хэрэгтэй биш л юм бна даа томоохон төслүүд санхүүжүүлнэ гэдэг нь мэдээж томчууд нь авч идчихээд улс орноо газар нутагтай нь зарчих юм бна гэж ойлгогдлоо томчуудын бас л нэг мөнгө идэх арга үүнийг арай зөвшөөрөхгүй байлгүй дээ хэцүү юм даа
    2018 оны 09 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    10 цаг 54 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    11 цаг 46 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    11 цаг 49 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    11 цаг 52 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    11 цаг 57 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    12 цаг 31 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    12 цаг 34 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    13 цаг 29 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    14 цаг 33 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    14 цаг 43 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    17 цаг 37 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    17 цаг 48 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    18 цаг 4 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    18 цаг 13 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    18 цаг 16 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    18 цаг 20 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    18 цаг 53 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    19 цаг 10 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    20 цаг 6 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    20 цаг 11 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК