Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Жигжиднямаагийн үеэл дүү Д.Минжмаа УБТЗ-ыг удирдаж, ХАЛАА СЭЛГЭЭ, ХУУЛЬ БУС үйлдлийг цэцэглүүлж байна

2018-9-28
0
ЖИРГЭХ

80 жилийн түүхтэй, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямааг гороолсон таагүй мэдээ, энэ газраар овоглосон осол аваар, гэмтэл саатал дуусахгүй нь. Өөрийн төрсөн дүү Д.Жүгдэрнямтайгаа хамт хууль бусаар мөнгө угаасан байж болзошгүй, мөн эрх мэдлээ урвуулан ашиглаж, ОХУ-д актлагдсан 1000 вагоныг УБТЗ-д техникийн шинэчлэл нэрийдлээр нийлүүлж, оффшор бүсэд бүртгэлтэй компаниар мөнгийг нь шилжүүлсэн зэрэг ноцтой асуудлууд хөндөгдөж, Эрүүгийн цагдаагийн газарт хавтаст хэрэг нээлгүүлж, яллагдагчаар татагдахад бэлэн байгаа гэх мэдээллийг АТГ-аас хэд хэдэн удаа мэдээлсэн.

Тэгвэл энэ хүнтэй холбоотой бас нэгэн ноцтой зөрчил илэрлээ... Тэрбээр үеэл дүү Д.Минжмааг хүчин төгөлдөр хэрэгжиж буй Монгол улсын хуулийг зөрчин, шинэ албан тушаалд томилж, төрийн албаны орон тоог хэтрүүлжээ. Манай улсад хэрэгжиж буй хуулиар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-ийн Хууль зүйн алба хоёр даргатай байна гэсэн заалт байхгүй. Гэтэл УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа “2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б-1-86” тоот тушаал гаргаж Дашдаваа овогтой Минжмааг тус газрын хууль зүй албаны орлогч даргаар томилсон нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт хуулийн дагуу, Монгол, Оросын хамтарсан нийгэмлэгийн Ерөнхий хорооны шийдвэрээр томилогдсон Яковенко Е.Р. гэгч албан ёсны Хууль зүйн албаны дарга байсаар байтал УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа Ерөнхий хорооны шийдвэр, хүчин төгөлдөр хэрэгжиж хууль дүрмийг үл тоон өөрийн буруутай үйлдлээ нуун далдлах, ар талаа бат хамгаалах зорилгоор багаа бүрдүүлж, хамаатныхаа хүнийг шургуулжээ.

Баттай эх  сурвалжийн мэдээлж буйгаар хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны шийдвэрээр томилогдсон хууль зүйн албаны дарга Е.Р. Яковенкод ямар ч эрх мэдэл байдаггүй, дарга гэсэн халхавчтай энгийн нэгэн Орос байдаг аж. Харин байхгүй орон тоон дээр шинээр томилогдсон, хууль зүйн албаны орлогч дарга Д.Минжмаа нь Яковенкогийн өмнөөс бүх зүйлийг шийдэж, ажилчдыг ажлаас халах, өөрийн шинэ хүмүүсийг багтаа авах  хууль бус үйлдлийг гардан гүйцэтгэдэг байна. Тухайлбал УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг энэ газрыг удирдсанаас хойш нам, улстөрийн шалтгаан, өмнөх даргын үед ажиллаж байсан гэх шалтгаанаар 86 хүнийг хууль зөрчин, ор үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн байдаг. Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, мэргэжилтнүүдийн зүгээс гомдол гаргах, анхан, дунд, дээд шүүхийн гурван тогтоолоор гэм буруугүй нь тогтоогдож хуулийн дагуу ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх шийдвэрээр эргэн иртэл хууль зүйн албаны орлогч дарга Д.Минжмаа нь ямар нэг шалтгаан, хуульд байхгүй үндэслэлээр дахин халдаг байна.

Түүний хууль бус шийдвэрийн нотолгоо болгож нэг иргэний тушаалыг хүргэе.

Тухайлбал иргэн Ж.Мөнхбатыг Иргэний хэрэг, давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шийдвэрийн дагуу УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаагийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн Б-1-273 тоот тушаалаар Замын 4-р ангийн даргаар эргүүлэн авсугай гэсэн байна. Гурван шатны шүүхээр Жамбалын Мөнхбатыг гэм буруугүй хэмээн үзэж эргүүлэн ажилд нь томилсон. Гэтэл 5 хоногийн дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-275 тоот тушаалаар хууль хяналтын байгууллагаар гэм буруутай нь тогтоогдсон, өөрөө хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр эргүүлээд ажлаас нь чөлөөлжээ. Иргэн Ж.Мөнхбатыг гурван шатны шүүх гэм буруугүй байна гэдгийг нь тогтоочихсон байхад УБТЗ-ын хууль зүйн албаны орлогч дарга Д.Минжмаа буруутай хэмээн үзэж дахин ажлаас нь халуулсан энэ үйлдэл нь түүнийг хуулийн зүйл ангийн буруугаах ашигласан, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн ёс зүйгүй үйлдэл гэдгийг нотлон харуулж байна. Мөн огт байхгүй албан тушаалын нэр  гаргаж, мэргэжлийн албан хаагчийг ажлаас халсан  гэв.

Мөн түүнчлэн УБТЗ-ын хууль зүйн алба нь Е.Р.Яковенко даргын удирдлагад нийтдээ долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бол 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс мэргэжлийн бус, Д.Минжмаагийн танил, ах дүүс гэсэн 16 хүний бүрэлдэхүүнтэй болон өргөжиж, энэ хууль зүйн албанд 30 жил ажилласан, мэргэшсэн албан хаагчид нь халагдсан аж. Энэ тухай нэрээ нууцалсан баттай эх сурвалж ярихдаа “Хууль зүйн албанд н.Баясгалан, н.Ариунаа, н.Цэнджав нарыг өмнөх дарга нарын үед ажиллаж байсан хэмээн ажлаас үндэслэлгүйгээр халсан. Д.Минжмаа мэргэжлийн хуульч биш. Түүний ажилд оруулсан  залуучууд хууль эрх зүйн мэргэжлийн биш хүмүүс. Тэрчлэн хууль бус орлогч дарга атлаа  Д.Минжмаа  унаа унаж, тусгай хангамж эдэлдэг нь Д.Жигжиднямаа даргын тойрон хүрээлэгчдийн үнэн төрх юм” хэмээн мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газар болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг” 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгон зарласан. Гэтэл Д.Жигжиднямаа даргаа үйлдлээрээ ч тэр, эс үйлдлээрээ ч тэр дэвшүүлсэн уриа, хүлээх хариуцлагынхаа эсрэг алхам хийж, хууль зөрчсөн хэд, хэдэн удаагийн томилгоо хийсэн байна.

Тухайлбал Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны шийдвэрээр замын орлогч нарыг томилдог журамтай аж. Гэтэл Д.Жигжиднямаа дарга өөрөө дур мэдэж нэг хүнийг хоёр албан тушаалд томилжээ. Тухайлбал өөрийн найз, дотны хүн гэгдэх Г.Ганболдыг Ерөнхий хорооны шийдвэргүйгээр удирдлага хариуцсан орлогч даргаар 2017 оны 02 сард томилж байсан бол Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар сонгогдсон Л.Халтарын оронд УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан орлогч даргын үүрэг гүйцэтгэгчээр хавсран ажиллах эрхийг мөн  олгожээ. Саяхан 80 жилийн ойгоо Хөлийн голын дэнжид нижгэр тэмдэглэсэн УБТЗ-ынхан замын дарга Д.Жигжиднямаа  болж бүтэхгүй зүйл, буруу, зөрүү үйлдлээр дүүрэн байна. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчийн үлгэрийг УБТЗ-д үлгэрлэж байгаа энэ хүнд хариуцлага тооцох эрх мэдэлтэн үнэндээ алга.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.188.98)
    Жигжиднямааг хурдан зайлуулахгүй бол бүтцийн өөрчлөл нэрийн дор төмөр замыг дампууруулж байна,
    2018 оны 09 сарын 29 | Хариулах
  • харамсаж байна (66.181.187.226)
    Хуулийн ажилтан нарын цалинг ядуухан эдийн засагтай монгол улс асар өндөр тогтоож өгсөн. ҮР ДҮН алга. Уг нь авлига буурч шүүх засаглалыг авлигаас ангижруулах бодлого байсан. ОДОО бүр тэрбумтан шүүгч, прокурорууд ар араасаа эгнээгээ тэлсээр байна. МОНГОЛын хуулийн байгууллагуудад шинэчлэл хийх цаг болсон боловч МАН+АН ын мафижсан бүлэглэл, М. ЭНХБОЛД тэргүүтэн шинэчлэлийн эсрэг зогсож чадлаа
    2018 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.178.190)
    Zub shaagaad bai.chi tsutsalna tsaaduuldaa taliig ni uguud goyo.abligiin tentsberjuuleh gazar sn ajillaj bn
    2018 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.32.30)
    Эр хурга чадаж байгаа юманд арга алга
    2018 оны 09 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
    21 мин
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
    56 мин
  • Английн Премьер лигийн цэнгэлдэхэд шар айраг уухыг зөвшөөрөх гэж байна уу?
    1 цаг 8 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    1 цаг 42 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    1 цаг 45 мин
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
    1 цаг 50 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    2 цаг 1 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    2 цаг 3 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    2 цаг 6 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    2 цаг 37 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    2 цаг 43 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    2 цаг 50 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 2 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    3 цаг 34 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    3 цаг 42 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    3 цаг 54 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    19 цаг 12 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    19 цаг 55 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    20 цаг 52 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    21 цаг 37 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК