Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

В.И.Якунины хэлсэн "Үнэгүй бяслаг" нь энэ юм биш байгаа

2018-10-04
0
ЖИРГЭХ

 

Өчигдөр “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлагууд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой уулзаж, Монгол Улсын нефтийн хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа болон энэхүү хэрэгцээг хэрхэн хангах, Монгол Улсад нефть олборлох, боловсруулах, экспортлох асуудлаар санал солилцсон.

Түүнчлэн энэ үеэр тус компанийн зүгээс Халх гол сумын төвийг шинэчлэхэд зориулж найман сая евро хандивлахаар болсноо албан ёсоор мэдэгдсэн юм.

Яахав манай улсад нэг ч гэсэн бүтээн байгуулалт бий болж түүгээр ч зогсохгүй үнэгүйг нь бодохоор талархууштай ч зүгээр өгнө гэхэд эргэлзээтэй. Энгийнээр бодоход хэн ч хүнд үнэгүй идэш бэлдэж өгнө гэж байхгүй. Найман сая евро гэдэг ч өөрөө бага мөнгө биш. Монголбанкны аравдугаар сарын 2-ны өдрийн ханшаас үзэхэд нэг евро 2972.50 төгрөг байна. Монгол мөнгөөр шилжүүлж үзвэл 23.780.000.000 төгрөг болж байгаа юм. Ийм хэмжээний мөнгийг зүгээр бэлэглэнэ гэдэг бол үлгэрийн далай. Мэдээж аливаа юм өгөө аваатай байдгийн жишгээр л явагдах байх.

Оросын төмөр зам нийгэмлэгийн ерөнхийлөгч асан В.И.Якунин “Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд л байдаг” хэмээн хэлсэн байдаг. Мянганы сорилын сангийн буцалтгүй тусламж авч төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчлэх гэхэд ингэж хэлээд оросууд тээг тавьж байлаа. "Роснефть"-ийн удирдлагуудын найман сая еврогийн бэлэг В.Якунины хэлсэн эл үгийг сануулах шалтгаан болоод байгаа юм.

Одоо Халх гол сумын төвийг шинэчлэх, нефть боловруулахаар яригдаад байгаа тус газрын талаар тодруулъя. Дорнод аймгийн Халхгол сум нь 2.8 сая ам метр талбайтай бөгөөд Монгол орны хамгийн том нутаг дэвсгэртэй сумд тооцогддог байна. Халх голын хөрс манай улсын хамгийн үржил шимтэй хөрс гэж яригддаг. Олон жилийн судалгаагаар энэ сав газрын хөрс нь чулуугүй, хөрсний ялзмаг давхаргын зузаан нь 40 см гэдэг нь батлагдсан. Түүнчлэн манай улсын хамгийн үржил шимтэй нутаг учраас газар тариалан эрхлэхэд маш тохиромжтой аж. Тийм ч учраас энд санаархагчид олон бий.

Тухайлбал, Манай улс Хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан эдийн засгийг солонгоруулах, эрчимжсэн мал ахуй газар тариаланг хөгжүүлэх, өндөр технологийг нутагшуулах, ажлын байрыг нэмэгдүүлж, бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх , улмаар Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод туссан зорилтын хүрээнд УИХ,  Хөдөө аж ахуйн  “Халх гол” чөлөөт  бүс байгуулах тухай  тогтоолыг 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр баталсан. Тус төслийг Р.Бурмаа Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхдаа санаачилж байсан юм.

Үүнийг нь УИХ-аас “Халх гол” чөлөөт бүсийг байгуулах тогтоол УИХ-аас гаргасан юм. Энэ нь тухайн үедээ багагүй шуугиан тарьж байв. Нутгийн иргэд ч хөрсөө сэндийчүүлэхгүйн тулд нэлээдгүй зүтгэснийг бид мэднэ. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Болорчулуун зэрэг хэд хэдэн гишүүн эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан. Хэрэв Халх голыг чөлөөт бүс болгосон бол Монгол Улсын хууль, дүрэм, журам онцгой статустай бүс нутагт үйлчлэхгүй болно. Энэ нь нутгаа харийнханд зүгээр өгсөнтэй адил эрсдэл болох байв. Ийнхүү олон хүний эсэргүүцэлтэй тулгарсан уг тогтоол хүчингүй болж байлаа.

Харин энэ удаад “Роснефть”  компанийн найман сая еврогийн бэлэг нь Халх голын үржил шимт хөрс биш юм байгаа. Тус суманд нефть үйлдвэрлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэдгээс нь харвал шүү дээ. Шаардлагатай байгаа цангааг нь тайлж, үнэгүй гэх идшээ үмхүүлэн хавхандаа оруулах гэж байна хэмээн хардахаас өөр арга алга. Дээр дурдсанчлан өгөө аваа байж таарах нь гарцаагүй.

Наанадаж нефть боловсруулах үйлдвэрийг тухайн компаниас өөрөөр хэлбэл, Орос улсын мэргэжилтнүүд барина. Түүнчлэн бидэнд нефть боловсруулах мэдлэг дутна.  Хэвшитлээ ч багагүй хугацааг зарцуулах байх. Энэ хугацаанд мөн л Оросын мэргэжилтнүүд манайд ажиллах шаардлага гарна. Хамгийн гол нь нефть боловсруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх нэрийдлээр үйлдвэрээс цаашгүй олсон орлогогүй болгоод үлдээх вий. Учир нь бидэнд алтаа өгөөд авдраа аваад үлддэг жишээ цөөнгүй байна.

 

Б.Цэрэнлхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (66.181.184.203)
    Убтз-ыг онцгой албан татвараас чөлөөлвөд ашигтай ажиллана
    2026 оны 05 сарын 20 | Хариулах
  • ЦОГНАРАН (202.179.25.239)
    Тэмцэгч үү, урвагч уу. Эрх барьж байгаа ЗГ-ыг унагахын тулд Улс орныхоо эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст тэмцэгч гэхээсээ илүүтэй урвагч нэр илүү тохирдог.
    2018 оны 10 сарын 05 | Хариулах
  • ЦОГНАРАН (202.179.25.239)
    Менежер хүний гол чанар бол аливаа зүйлээс өөрт ашигтай талыг олж харах, боломжгүй боломжтой болгох, эрсдэлийг эерэг болгон харж чаддагт оршдог. Залхуу чадваргүй хүн бүх зүйлээс зөвхөн хар талыг харж сөргөлдсөөр хоосон хоцордог гэдгийг менежментийн анхны ойлголттой хүн мэднэ.
    2018 оны 10 сарын 05 | Хариулах
  • ЗОЧИН (103.111.68.3)
    ХАЛХ ГОЛЫН ХӨВӨӨНД ЗӨВЛӨЛТИЙН 26.700 ЦЭЛ ЗАЛУУ ЦЭРЭГ ЭРС ХАЛУУН АМИА АЛДАН ҮҮРД НОЙРСОЖ БАЙГААГ БҮҮ МАРТ.
    2018 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.179.62)
    Ямар ч байсан нефть барих уйлдвэр лав л будаа болсон ? Гэхдээ Дэлгэрсайхан гээчиин газар ч гээд л бичигдсэн шиг санагдаж бг
    2018 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.179.62)
    Одоогиин орос чинь шинэ оросууд дараа нь биднииг сонсох нь юу л болдоо ? Гэхдээ л асуудлыг болгоомжлож харах нь зуй л дээ ?
    2018 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Ах нараа битгий муулаачээ. Тэднийг түшиж тусгаар тогтнолоо хамгаалж байсан нь аминд тустай байх өө. Ер нь оросуудтайгаа хамтарч төмөр замаа шинэчлэхээс эхлээд маш их ажил бий дээ. Эргэлзэж дороо дэвхэцсээр байтал бид хоцронгуй хэвээр үлдэх нь байна
    2018 оны 10 сарын 05 | Хариулах
  • иргэн (202.179.24.178)
    Mash sain bodoh heregtei tur zasag maani , mungu ugnu , unegui ugnu, tuslana gedgiin tsaana busdiin ashig honjoo bj l baigaa, halkh goliin sav gazar gej uneheer unetei saikhan gazar um daa , gadna, dotniin humuusiin nud unasan gazar bna
    2018 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.42.171)
    Оросуудыг хужаатай зүйрлэхгүй байх олон шалтгаан нь манай улсын тусгаар тогтнолоос эхлээд яривал дуусахгүй л дээ.
    2018 оны 10 сарын 04 | Хариулах
  • naruto (66.181.190.164)
    Оросууд дээр яадаг ч бай
    2018 оны 10 сарын 04 | Хариулах
  • zochin (64.119.26.86)
    Албан тушаалаар МОНГОЛ УЛСЫН САЙД, УИХ -ын ГИШҮҮН , УБ хотын МАН намын ДАРГА СУМьЯАБАЗАР уу Ерөнхийлөгчийн ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА УУ гэдэг. Үүнд харьяалагддаг болсон байж болох юм эсвэл ухаан санаа боловсрол нь тийм байгаа гэсэн үг үү. МАН энэ талаар юу бодддог бол.
    2018 оны 10 сарын 04 | Хариулах
  • Irgen (202.126.89.217)
    Petro China g.m -n davartsan hujaa nart deerelhuulj suusnaas hamaagui deer, tegeed ch ter haviin bus nutagiin ayulgui baidald ch heregtei.
    2018 оны 10 сарын 04 | Хариулах
  • ЗОЧИН (202.131.228.131)
    ОРОСУУД ХИЙСЭН НЬ ДЭЭР. МАНАЙ ХАН ДАГАЛДАНГААР МЭРГЭШИЖ АЖИЛЛАДАГ. ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬД СУРЦГААЯ. МОНГОЛЧУУДЫГ ҮНЭГҮЙ СУРГААД ӨГЬЕ ГЭЭД БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ЭРДЭНЭТЭЭС ОЛОН ИНЖЕНЕР ТӨРСӨН.. МӨН ГОЕ ХОТ БАЙГУУЛСАН. НӨГӨӨ РИОТИНТО - ГДЕ.
    2018 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (64.119.17.214)
    Тиймээс албан тушаалтнууд бодлоготой ханах хэрэгтэй байна
    2018 оны 10 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    19 цаг 14 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    19 цаг 18 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    19 цаг 32 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    19 цаг 40 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    19 цаг 50 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    19 цаг 59 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК