Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Даваасүрэнгийн нууцууд үргэлжилсээр байх уу!!!

2018-10-06
0
ЖИРГЭХ

 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “чимээгүй” байна. Тэрбээр өөрөө  чимээгүй байгаагийн зэрэгцээ салбарынхандаа чимээгүй байхыг үүрэгддэг болж. Аль ч нам Засгийн эрхийг барихад Ц.Даваасүрэнгийн ашигтай байрлалыг эзэлж, санасандаа хүрч сарвайснаа авахаас нааш “мөнхийн шүүмжлэгч” байдгийг УИХ-ын гишүүн болсноос нь хойшхи он жилүүд гэрчилнэ. МАН-ыг цөөнх байхад МАХН-д хоргодож байгаад ирсэн тэрбээр “албан ёсны шантааж” гэгчийг хийж байгаад МАН-д эргэн ирээд зогсохгүй өмнөх Засгийн газрыг нь “унагаалцсан”-ыхаа шанд Эрчим хүчний сайдаар ажиллаж байна.

Тэр бол хуучин ч хүн, хуучинсаг ч хүн гэх имижтэй. Тиймээс сэргээгдэх эрчим хүч, нарны болон салхин цахилгаан станцын хөгжил дэвшилд түүнээс сайн сайхан шинэ шийдэл бараг л гарахгүй нь хэдийнэ харагдаж эхэлсэн. Харин мэддэгээрээ, хуучнаар нь Дулааны цахилгаан станцаа “лалагнуулахаар” эрчтэй ажиллаж буй. Энэ нь хүлэмжийн хийн ялгарал, утааны зовлонг нэмэхэд “гүн туслалцаа” үзүүлж байгаа хэрэг юм. Уг нь тэр ядаж л улстөрчийн хувьд манай улсын 1993 онд анх нэгдсэн Киотогийн протокол нь 2020 он хүртэл сунгагдсаны мэдэж баймаар. Үгүйдээ л гэхэд , Монгол Улс Парисын хэлэлцээрийг соёрхон баталсан анхдагч орнуудын нэг бөгөөд ноднин өдийд ХБНГУ-д болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн ээлжит хурлуудын үеэр  Монгол Улс Талуудын 23 дугаар бага хурал, КИОТО-гийн протоколын талуудын 13 дугаар бага хурал, Парисын хэлэлцээрийн талуудын 1-2 хурал, Парисын хэлэлцээрийн онц ажлын бүлгийн 1-4 хурлууд болон туслах байгууллагуудын гаргасан шийдвэрүүдийг бүрэн дэмжиж байгаагаа мэдэгдсэнийг сонссон байх учиртай. Тийм бол 2020 оноос хэрэгжиж эхлэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх, үүний өмнө ямар ажил хийсэн байх ёстойгоо мэдэж байж сайд болсон байж таарна. Гэвч төрийн өмчит ДЦС-уудын даргыг, төсвийг өөрөө мэддэг болохын төлөө улайран хөөцөлдсөөр өнөөдрийг хүрэв.

Мөн түүнийг Эрчим хүчний сайдаар ажиллах “түүхэн үед” Монголын нийслэл анх удаа таг харанхуй өнжсөн. Хэрэв өөр нэгэн сайдын үед ийм явдал гарсан бол Ц.Даваасүрэн гишүүн дуугүй өнгөрөхгүй л байсан байх. Дуртай дургүй хүлцэл өчсөнөөс цаашгүй түүний хариуцлагын асуудлыг өнөөдөр хэн ч ярихгүй, эцэстээ жирийн инженер рүү чихэх эсвэл шувуунд бурууг тохсон хошин шог төдийхнөөр өнгөрсөн.

Сонирхолтой нь “ДЦС -4” ТӨХК-д том осол гарч тэг зогсолт хийснээс хойш ердөө хоёр хоногийн дараа ДЦС-1, ДЦС-3-т мөн тэг зогсолт хийснийг тас нуугаад өнгөрсөн байдаг.

Хамгийн сүүлд л гэхэд хорь гаруй хоногийн өмнө Тэлмэний цахилгаан станцад 20 гаруйхан настай залуу цахилгааны хүчдэлд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан боловч мөн л нууж дараад өнгөрүүлснийг салбарынх нь эх сурвалж хэлсэн бөгөөд цаашид ажиллах боломжгүй болох тул нэрээ нууцлахыг хүссэн юм.

Багануурын ДЦС-ын төсөл одоогоор мөн л гацаад байгаагийн шалтгаан нь салбарын сайдтай холбоогүй гэх аргагүй. Түүнчлэн Оюутолгойг эрчим хүчээр хангах асуудал дээр “мөнхийн эсэргүүцэгч” байх хувийн үзэл бодлоо дарж ажиллаж чадах эсэх нь эргэлзээтэй.

Хамгийн сүүлд л гэхэд Төрийн ордонд ТӨБЗГ-ын даргатай улайм цайм хэрэлдэж, төрийн өмчит дулааны станцуудын удирдлагыг сайдын мэдэлд байлгах эсэх талаар хуулиас давсан хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хэрхэн улайрч байгаа бичлэгийг нийтээрээ харсан билээ. Ийм л эрх ашгаа нуудаггүй, алдаа дутагдлаа нуудаг Эрчим хүчний сайдтайгаар энэ өвлийг хэдэн удаа тэг зогсож давахыг таашгүй. Яаман дотор нь түүнийг сөрвөл ажилгүй болно гэсэн айдас илт байна. Тэгэхээр цаашид ч “Даваасүрэнгийн нууц”-ууд үргэлжилсээр байх бололтой.

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • зориг (103.229.123.17)
    Багануурын ДЦС-ын ажлыг гүйцэтгэж дуусгах сонирхолтой хятадын талын захиалгат нийтлэл шиг санагдаж байна. Багануурын станцын гэрээ Монголд ямар ч ашиггүй гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ.
    2018 оны 10 сарын 08 | Хариулах
  • Zochin (103.10.20.34)
    Arga hemjee avch chadahgui bol togtsoltssonii hymral
    2018 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.57.92.51)
    3 4- R STANTSIIG OROSIIN ZEELEER ENUUGEER HIILGEH L YUM BOL KHUUKEE ENE HOGTOI CHIN TSUG ZOLIGT GARGANA SHUU. UCHIR NI IIM HUUTEI ZEELEER ONTSGOI OBYOEKTOD HURUNGUTEI ORUULALT HIIDEGGUI YUM
    2018 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.57.92.51)
    POPORCH MUNGU SHAANA DAVAASUREN STYLE
    2018 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.16)
    Salah tsag bolsn.muu pop
    2018 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.161.6)
    Аваарь хийсэн ДҮТ.ДЦС-4.ЦДҮС-н захирлуудийг солиочээ цадахаа больсон мангасуудыг огцруулаачэээээ
    2018 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.57.92.51)
    ОРОСЫН 10 % - ЫН ХУУТЭЙ ЗЭЭЛ АВЧИРЧ МОНГОЛЫГ ОРОНД ОРУУЛАХ ГЭЭД ЗУТГЭЭД БАЙГААГАА ТАЙЛБАРЛА ДАА. ИЙМ ОН
    2018 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.57.92.51)
    ХУУКЭЭ ЭНЭ ХУЛГАЙЧЫГ АВЧ ХАЯХГУЙ БОЛ ЗАСАГТ ЦОВУУН ЦАГ АВЧИРЧ магадгуй
    2018 оны 10 сарын 08 | Хариулах
  • зочин (202.21.125.35)
    Энэ нийтлэл Энх60лдын 60 тэрбумын талаас хийж байгаа гүтгэлгүүдийн нэг байна. Гүтгэлэг хийхдээ ядаж мэргэжлийн хүмүүсээр үндэслэлд ойрхон юм бичих хэрэгтэй дээ. Мэргэжлийн хүн уншаад хөх инээд нь хүрэхээр юм бичих юмаа. Л.Энхболд гэдэг УИХ-н гишүүний нүүрсний хулгайг Таван толгойн захирал байсан Галбадрах гэдэг хүн хүн мэргэжлийн үүднээс маш сайн тайлбарлаж ярьсан байна лээ. Хүн гүтгэхдээ үндэслэлд ойрхон зүйлээр тархи угаа тэгэхгүй бол мэргэжлийн хүмүүст онигоо болж дууслаа шүү 60 тэрбумынхаан?????????????
    2018 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.25.10)
    Нийтлэлч Доржготов гуайн саявтар бичсэн нийтлэлд энэ нөхрийн талаар дурдсан нь үнэн бол "гадаадын тагнуулын байгууллагад элсэгдсэн" этгээд болж таарах байх шүү!!! Энэ хүн эх орныхоо хөгжлийг аль болохоор саатуулах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан юм билээ шдээ, Дг гуайн бичсэнээр бол!!!??? Манай Тагнуулын байгууллага юу харж сууна вэ?? Ийм л юмнуудыг барьж авч далд хийх ёстой шдээ!!!!!!!
    2018 оны 10 сарын 08 | Хариулах
  • Ганбаа (64.119.24.40)
    Сэргээгдэх эрчим хүчийг хэн ч эсэргүүцээгүй. Үнийг нь ард олон дийлбэл хэдийг бол хэдийг барь. Өнөөдөр оргил ачаалал буюу 17-22 цагт оролцохгүй байж айл бүрийн төлсөн 100 төгрөгний 11,8 төгрөгийг тэд авч байна. Удахгүй бүр нэмэгдэнэ. Тэр цагт үнээ нэмэх үү, нүүрсний станцынхаа засварын мөнгийг тэдэнд өгч бүгд цахилгаангүй суух уу гэдгээ шийдэх хэрэгтэй болхо доо. Түрүүчээсээ доголдоод эхэллээ дээ
    2018 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.22.206)
    Багануурын ЦС-г бага хэмжээний хүч чадалтай болгохоор зураг төсвийг нь өөрчлүүлэх болсон учраас долоогч нар нь зориуд ийм мэдээлэлүүд давтамж ихтэй бичүүлж байгаа бололтой шүү? бүү горьдоцгоо?
    2018 оны 10 сарын 07 | Хариулах
  • багш (64.119.25.5)
    ДЦС I гэж одоо ажиллахгүй байгаа биздээ. Аль эрт 20-р зуунд зогссон биздээ.Одоо ДЦС-2,3,4 гэж л байгаа байх. Гэхдээ ер нь маш хариуцлагатай ажиллахгүй бол өвлийн хүйтэнд хэцүү л байх даа.
    2018 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (64.119.21.109)
    энэ сэтгүүлч хэнии захиалгаар бичив 1 р станц баихгүй бас станцууд зогсолт болоогүй бага нуурын станц ардчилсан намын тэнэгүүдиин хиисэн ажил новш минь чи эрчим хүчииг мэдэж баиж хуцаараи
    2018 оны 10 сарын 07 | Хариулах
  • Авлигач (59.153.115.40)
    Шантажлаж хувь авдаг гэдгийг нь бүгд мэддэг. Сангийн яамны Төрийн сангийн дарга, Боловсролын яамны Барилга захиалгын товчооны дарга, УИХ-ын гишүүн байхдаа ИАТУЕГ, МонРосЦветМет гээд л Даваасүрэнгийн рэкет, шантаажинд өртөөгүй газар цөөхөн дөө. Ханаж цадахгүй бэрд юмаа
    2018 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.21.167)
    оросын эдийн засгийн алуурчин 10 хувийн Ц.ДАВААСҮРЭН
    2018 оны 10 сарын 07 | Хариулах
  • ХАР ДАВААСҮРЭНГ ХАЛАХ САЛГАХ ЦАГ БОЛСОН. (66.181.182.134)
    МУУ ЁРЫН ЧӨТӨГӨР ЦАРАЙЛСАН НААД ХАР ДАВААСҮРЭНГЭЭ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРААС ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ҮХЭЛ СҮЙРЭЛ САЛАХАА БОЛИЛОО. ЯМАР ГЭЭЧИЙН АД ШУЛМАСЫН ХОРЛОЛТОЙ ХҮН БОЛООД ИНГЭЖ САЛБАРЫГ ХОРЛОН СҮЙТГЭЖ БАЙДАГ ЮМ.
    2018 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.10.21.50)
    Энэ мантуу хамарласан нөхөр сайд болоогүи байхдаа дандаа шантааж хийдэг байсан байсан Одоо өөрөө сайд болчихоор ажил нь явдаггүй хэлдэг нь хийснээсээ зөрдөг хариуцлага хүлээдэггүй хүн болж хувирсан байна Хүн болгон цахилгааны тэг зогсолт хийснийг мэдэж байгаа шүү
    2018 оны 10 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Yag unen shuu .Bid anh udaa Niisleleeree tag haranui bolohiig uzsen ni hudlaa gej lav helehgui baihdaa Said guai Nam damjigcn guai
      2018 оны 10 сарын 07
  • Их мөнгө авч захиалгаар худлаа юм бичих ээ боль. Нийтлэл худал үг ,худал гүтгэлгээр дүүрэн байна. ДЦС-1 гэж байхгүй актлагдаад буугаад удаж байна. (64.119.20.164)
    Шударгуу
    2018 оны 10 сарын 07 | Хариулах
  • Wolf (66.181.161.98)
    Umhii hujaagiin sheeshiig zailuulaach
    2018 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.89.2)
    Urvagch DULZENguudiin 1 shde. Zailaach pska
    2018 оны 10 сарын 06 | Хариулах
  • Энхбаяр (202.70.37.2)
    Урвагч хүн Соц нийгэмд байсан бол аймгийн төлөвлөгөөний комисст юм уу ардын хянан шалгах хороонд ажиллах байсан байх .
    2018 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (150.129.141.243)
    Захиалгат нийтлэлээ ЗОГСОО
    2018 оны 10 сарын 06 | Хариулах
  • Zochin (64.119.17.149)
    10 % iin avilgach ichdeggui amitan shu gemguo tsarailchaad
    2018 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (150.129.141.243)
    Даваасүрэнгийн нууцуудыг Хүрэлсүх хадналсаар л байх уу? Гээч
    2018 оны 10 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    17 цаг 46 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    17 цаг 50 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    18 цаг 4 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    18 цаг 12 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    18 цаг 22 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    18 цаг 31 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК