Аргентин улсад зохиогдож буй Залуучуудын III Oлимпийн наадмын анхны мөнгө медалийг жүдогийн тамирчин Г.Тэмүүжин эх орондоо авчирлаа.
Тэрээр 55 килограммд нэгдүгээр тойрогт хийлж, дараа нь Колумбийн Хуан Монтеалегрег иппоноор ялж, Украйны жудочийг цэвэр ялж, аваргын төлөө Беларусийн Артём Коласовт хожигджээ.
Г.Тэмүүжин нь 2017 оны Азийн өсвөрийн АШТ-ээс мөнгө , 2018 оны Азийн өсвөрийн цомын тэмцээнээс алтан медальтай. Чингэлтэй дүүргийн БТСГ-ын С.Баяржаргал багшийн гарын шавь аж. Олимпод Л.Лувсандэмбэрэл дасгалжуулжээ.