Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Босго өндөр хэлэлцүүлэг болох уу, болих уу?

2018-10-09
0
ЖИРГЭХ

Холбоотой Зураг

Намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдээс хамгийн анхаарал татаж байгаа нь яах аргагүй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл юм. Учир Үндсэн хуулийн нэмэлт шинэчлэл, өөрчлөлт хийх талаар жил бүр ярьдаг ч УИХ-ын хэлэлцүүлэгт “тэнцэхгүй” явсаар өдий хүрсэн. Харин энэ хавар юутай ч хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. Гэхдээ Үндсэн хуульд нэмэтл өөрчлөлт оруулах, хэлэлцэх, батлах босго ердийн хуулиудаас өндөр байдаг. Энэ талаар уншигчдад сануулан мэдээлэл хүргэе.

Үндсэн хуулийг өөрчлөх, шинэчлэх шалгуур өндөр байдаг ба өөрчлөлт оруулсан бол дахин засварлах хугацаа ч урт байдаг. Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан л бол тухайн өдрөөс буюу хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт өөрчлөлт дахин оруулахыг хориглодог байна.

Үндсэн хуулийн үнэ цэнийн тухайд Үндсэн хуулийг эх баригч гэгддэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимэд “Үндсэн хууль бол түр зуурын буюу хэсэг хугацааны хөтөлбөр биш. Харин ард түмний нэгэнт сонгосон зам болох нийгмийн яс булчингийн тогтолцоог язгуураар нь зангидсан зүйл бүр нь авцалдаатай хууль бөгөөд түүнээс аль нэг судсыг тасалбал бусад сүлжээндээ шарх үүсгэдэг” гэсэн байдаг.

1992 оны шинэ Үндсэн хуулийг Улсын бага хурлаар хоёр удаа, Ардын Их хурлаар 70 гаруй хоног хэлэлцэн, гурван сарын хугацаанд ард иргэдээр хэлэлцүүлж баталсан байдаг. Харин 2000 онд нэмэлт өөрчлөлт хийсэн бөгөөд үүнийг “Үндсэн хуулийг дордуулсан долоон” өөрчлөлт хэмээдэг.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг гагцхүү хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал ямар ч дамжлагагүйгээр шууд хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй” хэмээн заажээ. Үүнээс гадна Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Үндсэн хуулийн Цэц бие даан, тэгэхдээ санаачлагчийн санал авахгүйгээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно. Энэ саналыг хэлэлцэх эсэх нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал байхаар Үндсэн хуульд заасан байдаг.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх бөгөөд Улсын Их Хурал төслийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлдэг байна. Төслийг чуулганаар хэлэлцэхэд дараах зарчмыг баримтална хэмээн хуульд заажээ. Үүнд хуулийн 11.3.1.Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт /76/ гишүүний дөрөвний гурав /57/ -аас доошгүй ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ;

 11.3.2.Улсын Их Хурлын гишүүн хуралдаанд биеэр оролцож, саналаа өгнө. Бусдыг төлөөлж санал өгөхийг хориглоно” хэмээжээ.

Мөн төслийг батлахдаа гурван хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ. Нэг болон хоёр дахь хэлэлцүүлгээр төслийг эцэслэн батлахыг хориглодог байна. Үүнээс гадна чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглодог. Мөн Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд санал хураалтыг асуудлын шинж байдал, нөхцөл байдлыг харгалзан илээр, эсхүл нууцаар хурааж болох бөгөөд аль хэлбэрээр санал хураахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд хэлэлцүүлгийг тасралтгүй явуулна. Төслийг чуулган нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол эцсийн шийдвэр гартал Улсын Их Хурал өөр асуудал хэлэлцэхгүй гэдэг байна.

Өмнө нь УИХ-ын нэр бүхий гишүүд 1999 оны 12 дугаар сарын 23-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж, маргааш өдөр нь УИХ шууд хэлэлцэн баталж байсан удаатай. Уг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн гэж иргэн С.Нарангэрэл нарын иргэд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан байдаг. Харин Үндсэн хуулийн цэцээс 2000 оны гурав дугаар сарын 15-ны өдрийн 03 тоот дүгнэлт, 2000 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 2 тоот тогтоолоор Үндсэн хуульд оруулсан тухайн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн гэж хүчингүй болгосон байдаг. Уг маргааны дараа УИХ-аас 2000 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Үндсэн хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулж байжээ.

Үндсэн хуулийн цэцээс маргааныг шийдвэрлэхдээ үндэслэл болгосон, анхаарал татсан нэг дүгнэлт бол УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжийг Үндсэн хуулийн цэцэд олгоогүй байна гэж онцлон дүгнэсэн юм. Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц УИХ-д өргөн мэдүүлж болно” гэж заасан байдаг.

Энэ асуудлаас болж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг журамлах шаардлагатай хэмээн олон хүмүүс үзэж УИХ-аас 2010 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай бие даасан хуулийг баталсан. Тус хууль нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг хийхэд гол эх сурвалж болдог байна.

Үндсэн хууль нь оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй ч хэмжээнээс давсан өргөн хүрээ, гүн агуулгатай. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ямар ч төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн, харшлахгүй байх ёстой.  Үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу Үндсэн хуулийн нийт 70  зүйлийн 35, түүнээс дээш хувьд өөрчлөлт, нэмэлт оруулахаар байвал тухайн төслийг нэмэлт, өөрчлөлт гэж үзэхгүй, энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх, хянан үзэх тусдаа асуудал болдог байна.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн эрх мэдлийг хуваарилсан зарчмыг үгүйсгэсэн, хүний үндсэн эрх, эрх чөлөөг дордуулсан, мөн дур зоргын шинжтэй, улс төрийн аль нэгэн нам, бүлэг, давхаргын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалсан шинжтэй байж болохгүй.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд Үндсэн хуулийг дээдлэн сахих, түүний тогтвортой байдлыг хамгаалах, ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах, бодитой, ил тод байх зарчмыг баримтална.

Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно гэж заасан байдаг. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд төслийг УИХ хэлэлцээд нийт гишүүдийг гуравны хоёроос доошгүй саналаар нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж тогтвол санал асуулга явуулах тухай тогтоол гаргах юм.

Ард нийтийн санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь уг хуулийг “зөвшөөрнө” гэсэн санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уг хууль батлагдсанд тооцно. Санал асуулгаар батлагдсан хуульд УИХ ямар нэгэн засвар, өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхийг хориглоно” хэмээн заасан байдаг.

Ийм нарийн дэг жаягтай босго өндөр хэлэлцүүлэг болох уу, болих уу гэдэг намрын чуулганы явцад тодрох биз ээ.

 Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    16 цаг 24 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    16 цаг 28 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    16 цаг 42 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    16 цаг 50 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    17 цаг 0 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    17 цаг 10 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК