Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Гарамжав: Эхчүүдийн тэтгэврийн зөрүүг арилгах ёстой

2018-10-10
0
ЖИРГЭХ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг нар санаачлаад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.

 

-Төрүүлсэн хүүхдээрээ тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл санаачилсан байна. Яагаад ийм хууль гаргахаар зорьсон юм бэ?

-Хуулийн гол зорилго нь олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийн тэтгэврийн зөрүүг арилгахад чиглэж байгаа. БНМАУ-ын Тэтгэврийн хууль 1990 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлагдаж, 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулийн 11 дүгээр зүйлд эхчүүдийн насны тэтгэвэр тогтоолгох эрхийн тухай заасан байдаг. Үүнд “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв болон түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэсэн байгаа юм. Гэвч нийгмийн өөрчлөлт явагдаж байсан тэдгээр жилүүдэд уг хуулийн заалтыг хөшүүрэг болгон олон эмэгтэйчүүдийг ажлын байрнаас нь чөлөөлж байсан түүх бий. Нэг үгээр уг хуулийг ажил олгогчид завшаан болгон ашиглаж эмэгтэйчүүдийг ид хийж бүтээх насанд нь буюу 35-45 насанд нь тэтгэвэрт гаргаж байсан хэрэг. Ингэж хөдөлмөр эрхэлж олж болох орлогоо алдсан нь эхчүүдэд хүнд цохилт болсон. 2018 оны байдлаар улсын дундаж тэтгэвэр 342,8 мянган төгрөг байна. Гэтэл 1991 онд 32,8 мянган эх насны тэтгэврээ тогтоолгосон байдаг юм. Эдгээр эхчүүдийн тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байгааг судалгаагаар тогтоосон. Иймээс хууль санаачлагчид эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөл буюу энэ оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэний үндсэн дээр энэ хуулийн төслийг санаачилсан юм.

-Тухайн үед тэтгэвэр тогтоолгосон ээжүүдийн тэтгэвэр бусдаасаа дунджаар хэдэн төгрөгийн зөрүүтэй байгаа юм бэ?

-Тэтгэвэр авч буй иргэдийн дунд судалгаа хийхэд ихэвчлэн олон хүүхэд төрүүлсэн ээжүүд маань бусдаасаа 50-70 мянган төгрөгөөр бага тэтгэвэр авч байгаа нь харагдсан. Эрэгтэйчүүдийн тэтгэвэртэй харьцуулбал бүр дунджаар 200-455 мянган төгрөгөөр бага дүн гарч байгаа юм. Ийм учраас бид тухайн үеийн тэтгэврийн зохицуулалтаар олон хүүхэдтэй ээжүүд илүү хохиролд орсон байна гэж үзэж энэ хуулийг төслийг санаачилсан хэрэг. Тэр үед 35-45 насны олон эмэгтэй хүүхдийнхээ тоогоор тэтгэвэрт орсон байдаг. Гэтэл тэд дахиад хүүхэд төрүүллээ гэхэд тэтгэвэрт гарсан учраас нийгмийн халамжаас мөнгө авч чадахгүй байдалд орсон. Мөн өнөөдрийг хүртэл тэтгэврийн зөрүүтэй байдалтай явж ирсэн юм. Энэ зөрүүг арилгах хэрэгтэй.

-Саяхан энэ хуулийн төслийн хүрээнд Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Оролцсон эхчүүдийн төлөөлөл гол төлөв ямар зүйлийг онцолж байна?

-Энэ хуулийн төсөл үнэхээр хүлээлттэй байсныг мэдэрсэн. Цаг үеийнхээ золиос болсон олон ээжүүд баярласнаа хэлж байлаа. Тухайн үед хуулийн заалтыг үндэслэж ажлаасаа чөлөөлөгдөж тэтгэвэр тогтоолгосон олон эмэгтэйчүүд наймаа ганзага үүрч, амьдралын эрхээр ахлах ангийн хүүхдүүдээ сургуулиас нь гаргаж хөдөлмөр хийлгэж байснаа ярьсан. Тиймээс бидний санаачилсан хуулийн төсөл үнэхээр нүдээ олжээ гэж бодож байна даа.

 

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Г.Нямсүрэн (66.181.160.109)
    Тэр үнэн мөн хортой нөхцөлд ажиллаж байсан эмэгтэйчүүд бас хохирсон үүнийг харж үзэх газар алга тэр тусмаа гэрэл зурагт лаборант хийж байсан эмэгтэйчүүд сарын тэтгэвэр 280000-н төгрөг авч байна мөнгөн усны хоронд ажилчихаад одоог хүртэл үргэлж биеээр юм туурсаар хэцүү л байх юм. Гэрэл зурагт ажилласан олон эмэгтэйчүүд хохирч байна эмэгтэй гишүүд бидний энэ байдлыг мөн давхар оруулж өгөхийг хүсэе
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
  • tetgever yagaad adil bn gej ene bol buruu hun bur oor oor mergejil bolovsrol ajillasan jil geed bugd oor shuu (202.126.89.89)
    tetgever yagaad adil baih gej hun bur yalgaatai yagaad gevel bolovsrol mergejil ajillasan jil geed bugd yalgaatai
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
  • Улсад олон жил ажилласан боловч тэтгэвэр маань маш бага жил дутам 1,5 хувь гэдэг чинь их бага юм аа . Олон жил ажилласан хүмүүсийн хувийг нэмэх хэрэгтэй. Тэтгэвэрийн мөнгөөр амьдрах хэцүүл байна шүү. (202.9.40.136)
    Зочин
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
  • төмөрбаатар (202.9.41.253)
    их зөв сэдэв хөндөж хууль санаачилсан байна тэр хэлмэгдсэн ээж нар цөөрсөөр байгаадаа эмэгтэй гишүүддээ баярлалаа биелэх болтугай гээд горидож сууя
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
  • иргэн (202.179.24.200)
    тэтгэвэр авагчдын тэтгэврийг адил хэмжээгээр нэмэх ёстой,зөрүү гэдэг чинь хийсэн ажилын ялгаа авдаг цалингийн зөрүү хөдөлмөрийн бүтээмжийн ялгаа гээд юм юм бий шүү,үүнийг харан адил хэмжэгээр нэмэх ёстой юм
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
  • Dariimaa. (203.91.115.44)
    Mash zub Sana'a bn.
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
  • энхтуяа (66.181.160.77)
    зөв зүйтэй санал бна бид ид хийж бүтээх насандаа өндөр насны тэтгэвэр гэдэг нэрээр нэрлэгдэг хийх ажил олддоггүй байлаа биднээс хойш ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгосон хүмүүс 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авч байгаа бол бид нийгмийн хог шаар шиг явлаа одоо биднийг харж үзээд тэтгэмж олгож өгмөөр юм даа бид хэлмэгдсэн хүмүүс шүү!!!!!!!!!!!
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
  • Ongio (103.229.122.99)
    Odoo tetgevert garsan eejuuded xuuxdin toogoor jil nemex xeregtei, 2019 onoos xeregjuulex xuulin daguu urd Ni tetgevert garsan xumuust Adil nemj uguuch gishuunee
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
  • зочин (202.9.40.182)
    тэтгэвэр авагчдын тэтгэврийг адил дүнтэй болгоно гэж байхгүй бага тэтгэвэр авч байгаа хүмүүс ажилласан жил цөөхөн авч байсан цалин бага байсных үүнийг адил болгож тэгшитгэх арга байхгүй бүх тэтгэвэр авагчид ийн тэтгэврийг адил хэмжээтэй нэмэх нь шударга ёсонд нийцнэ харин эхчүүдэд төрүүлсэн хүүхдийн нь тоогоор жил нэмэх бол өмнө нь тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийг адилхан хамруулах хэрэгтэй тэгэхгүй бол 1 хүүхэд төрүүлсэн хүн жилээ нэмүүл чихсэн байхад 5 хүүхэд төрүүлсэн эх эд жил нэмэгдэхүй гэж яригдаж байгаа нь иргэдэээ эхчүүдээ ялгаварласан үйлдэл болно
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.121)
    2010 онд тэтгэвэртээ гарсан сард одоо 270000 төгрөг авч байгаа улсад 36 жил ажилласан 20 жилээр гарсан хүмүүстэй яг адилхан тэтгэвэр авдаг
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.43.199)
    Их эмчээр ажиллаад тэтгэвэрт гарсан хүн сувилагчаас бага тэтгэвэр тогтоолгож байна шдээ. Албан тушаал боловсролын үр дүн алга байна
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.121)
    улсад 36 жил тасралтгүй ажиллаад 2011 онд тэтгэврээ тогтоолгомог хүн адилхан л 280000төгрөгийн тэтгэвэр авч байна эрт орой гарсан нь алилхан л байгааишүү дээ
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
  • зочин (202.126.89.158)
    20 он дөхөж бн уу их л сайхан юм ярьж тархи угааж биё сэтгэлээр тоглох юм даа маш мөнгө концёссын гэрээ нэрээр авч мөнгө угааж мөнгөтэй болсон маш шударга луйварчин хүн шүү чи одоо ядарсан эмэгтэйчүүдээр наадаж тоглохоо боль улс орон өртэй бүх бараа матёриал хүнсний үнэ нэмэгдсэн энэ нийгэмд чи яаж уран донгодоод тэтгэврийг тэнцүүлж чадахгүй
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.31.119)
    tetgeberiin nasiig nemsen asuudliig ergej harah shaardlagatai.3huuhed toruulsen eh nas nemseneer tetgebert garsh shadahgui baina.Deerhi humuus tetgeberiin zoruu bailaa sh gesen ert tetgebert garsan humuus
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
    • Tsetsge
      Tetgewer nemj bhaar huuhdin ni toogor ajillasan jilii ni nem.tegeed jilin 1,5 jilee nemeh zamaar tetgewri ni usgusun ch bolno
      2018 оны 10 сарын 10
  • Зочин (202.126.89.216)
    Яг ийм амьдралд ойр хуулиуд хэрэгтэй байгаа юм шүү
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
    • Соко
      Тэтгэвэр нимээд яах юм бэ юмны үнэ дагаад л нэмэгдэнэ авч бсан цалин төлж бсан шэмтгэл ажил боловсролын ялгаа бна яаж тэтгэврийг тэгштэгнэ гээд ярих юм 700 мянгын цалин 400 мянгын цалин зөрөөтэй төлж бгаа татвар нь зөрөөтэй тэхээр яаж тэгштгэх юм болдоо сонгуулын шоу биз дээ
      2018 оны 10 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    24 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    30 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    37 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    49 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    1 цаг 21 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    1 цаг 29 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    1 цаг 41 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    16 цаг 59 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    17 цаг 42 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    18 цаг 39 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    19 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    20 цаг 3 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 5 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    20 цаг 53 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    22 цаг 22 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    22 цаг 53 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    23 цаг 22 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    23 цаг 31 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    23 цаг 34 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    23 цаг 37 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК