Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Тавантолгойд цахилгаан станц барих шийдэлд хүрлээ

2018-10-10
0
ЖИРГЭХ

Image result for занданшатар

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээллээ.

Тэрбээр “Монгол улсын эдийн засгийн хэрэгжүүлэх үндсэн чиглэл 50,9 хувьтай хэрэгжиж байна. Эдийн засгийн өсөлт 6.3 хувь, нэгдсэн төсвийн тэнцэл 91.3 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Дэлхийн эдийн засагт нефтийн үнэ өссөн үүнээс гадна дэлхийн худалдааны дайнаас шалтгаалж валютын өссөн зэрэг хүчин зүйлээс шалтгаалж инфляц найман хувьд хүрсэн. Мөн ажилгүйдлийн түвшин буурч 7.5 хувьд хүрсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт 879 сая ам.доллараар өссөн, Монгол улсын гадаад өр 21.1 их наяд болж буурсан байна.

Үүнээс гадна зам, барилга, сургууль, цэцэрлэгийн, уул уурхайн ажил эрчимжиж байна. Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд нүүрсний экспорт нэмэгдсэн, хэлийн боомтын нэвтрэх чадвар сайжирч байна. Монгол улсын нийт экспортын 39 хувийг нүүрсний экспорт эзэлж байна. Оны эхний хагас жилийн байдлаар 1.4 тэрбум ам.долларын нүүрс экспортоллоо. Нүүрсний экспортыг нэмэгдүүлсний үр дүнд оны эцэст дөрвөн тэрбум ам.доллар нүүрсний экспорт хийхээр зорьж байна” гэв.

Мөн тэрбээр “Оюутолгойн гэрээ хэлцлийг сайжруулах зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлээд олон удаагийн яриа хэлэлцээрийн Рио Тинто, Оюутолгой компанитай олон удаагийн яриа хэлцэл хийлээ. Удаан хугацаны яриа хэлэлцээрийн үр дүнд бид нэгдүгээрт Монгол улсын хувьцаа ашиг хүртэх хугацааг наашлуулах, Монголд үзүүлж байгаа эдийн засаг санхүүгийн дарамт болох зээлийн хүүгийн дарамтыг бууруулах гэсэн таван үндсэн зарчмаар тохиролцож харилцан ойлголцох санал бичиг зурах шийдэлд хүрсэн. Ингэснээр Оюутолгойн гэрээ илүү ашигтай ажиллах нөхцөл бүрдэж байна. Монгол улсын эзэмшиж буй Оюутолгойн 34 хувь бол хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүждэг. Санхүүжилтийн гэрээ өндөр хүүтэй байсан.

Хоёрдугаарт, Таван Толгой болон Оюутолгойд цахилгаан станц барьж дотоодоо эрчим хүч авах асуудал маргаантай байсан. Оюутолгой компани 150 сая орчим ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авч ашиглаж байна. Тиймээс үүнийг дотооддоо хийх хэрэгтэй гэсэн шаардлага өгсөн. Цахилгаан станцыг дотоодоос авах Таван Толгойд барих, дотоодын эрчим хүчийг бусад найдвартай эрчим хүчийг авах зарчмын шийдэлд хүрлээ. Монгол улсад Таван Толгойд цахилгаан станц баригдах цаашид дотоодын эрчим хүчний шугамаар сүлжээгээ хангах асуудал нээгдсэн ийм дэвшил ахиц гарлаа яриа хэлэлцээрийн үр дүнд.

Гуравдугаарт, Хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээ зэргийг үндэслэж татварын маргаантай суудал гарсан байсан. Энд бид 35 сая ам.долларын татварын төлбөрийг төлүүлэхээр тохирлоо. Нийт тавигдаж байгаа татварын актад санал зөрөлдөөнтэй байгаа учир эцсийн шийдэлдээ Арбитар шүүхээр эцсийн шийдвэрийг гаргах бололцоотой. Ийм учраас татварын асуудлаар нэлээд ахицтай риа хэлцэл хийлээ. Нийт 150 сая ам.долларын татварын асуудал хөндөгдөж байгаа учир эцсийн шийдвэрээр Арбитраар гаргах болно” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариу өгсөн юм.

-Нийтдээ 150 сая ам.долларын татварын акт тавигдсан ч 35 сая ам.доллар төлүүлнэ гэхээр хангалтгүй байгаа юм биш үү. Хоёрдугаарт та сая эдийн засгийн голлох үзүүлэлт сайн гарсан гэж байна. Гэтэл өнөөдөр ард түмний амьдрал яагаад сайжрахгүй байна вэ, ядуурал хэдэн хувиар буурсан бэ?

-Энэ татварын хувьд яг үнэндээ Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой учраас гэрээний дагуу чөлөөлсөн, хөнгөлсөн эсвэл Дубайн төлөвлөгөөгөөр чөлөөлсөн татвар байсан учраас татварын акт ногдуулахдаа ч эргэлзээтэй зүйл бий. Эцсийн дүндээ татвартай холбоотой заалтууд Дубайн төлөвлөгөөтэй холбогдож байгаа юм. Гэхдээ бид 150 сая ам.долларын татварыг төлүүлэх сонирхолтой байгаа учраас арбитрын шүүхэд хандана.

Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлт, ард түмний амьжиргааны түвшин шууд гардаггүй. Мэдээж хувь хүний амьдралд төрийн бодлогоос гадна албан байгууллага, салбар, хувь хүний хичээл зүтгэлээс шалтгаалах нь ойлгомжтой. Гэхдээ бид эдийн засгийн үзүүлэлтийг ард түмэнд хүргэхийн тулд энэ жил тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж байна. 2014 оноос хойш тэтгэвэр, тэтгэмж нэмэгдээгүй. 2016 онд шинээр хөрөнгө оруулалт хийх нь битгий хэл нэг ч цэцэрлэг сургууль барих мөнгөгүй байсан. Өнөөдөр бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах, сургууль гурван ээлжээр хичээллэдэг байсныг хоёр ээлжээр хичээллэх боломжийг бид амжилттай хэрэгжүүлж байна. Багш эмч нарын цалин 20 хувь нэмэгдүүлсэн, хүндэрсэн эдийн засгийг өөд нь татахын тулд ОУВС-тай хамтран ажиллахаас өөр сонголт байгаагүй. ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэнээр төсвийн сахилга бат сайжирч, ахиц өөрчлөлт гарч байна. Мөн үүнээс гадна ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ноолуур хөтөлбөрийн үр дүнд ноолуурын ханш дээд тал нь 110-120 мянган төгрөг болсон. Үүний үр дүнд малчид өр төлбөрөөсөө салаад зогсохгүй хадгаламж нэмэгдсэн байна.

-Зээлийн хүү бууруулахаар тохирсон гэж байна. Яг хэд хүртэл бууруулахаар тохирсон бэ?

-Монгол Улсын хүртэх хугацааг наашлуулах, хоёрт, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах таван үндсэн зарчим дээр тохирсон. Бид олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Одоогоор яг тодорхой тоо хэлэх боломжгүй, зарчим дээрээ тохирсон байгаа.

 

Р.Хишигжаргал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (66.181.160.26)
    Энэ бол МАН-ын ээлжит шоу, Хэзээ байхдаа том бүтээн байгуулалт хийдэг болчихвоо, Тийм бол яг хойтон хавар гэхэд 5 шарын гарам дээр нарны гүүр шиг гүүрэн гарц барьж эхлүүлээч харъя Чадахгүй юм чинь Хийдэг нь АН л байдаг юм даа за юу хоосон зөгнөлт коммунистууд аа
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
  • зочин (202.9.42.0)
    Баянхогорынхон энэн шигээ царайгүы тэнэгүүд юмаа сая 3ихэртэй болчоод орон нутаг удирдлагаараа байр сав бэлэглэхгүй мэдээгүй царайлаад байна гэнэ.уншлаа бусөд аймаг ууд хөөрөөд байр пампарсыг нь бэлэглээд байдагдаа.Сайн'сайхан хүмүүсийн хандивийн аянаар байр өгүүлчих гээд .хүлээгээд сонин аймаг вэ
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    ЗГ-н хуралдаан үр дүнтэй өгөөжтэй биелэх боломжтой ард иргэдтэй хүртээлтэй шийдвэрүүд гарах хэрэгтэй байна.Зүгээр л хэдэн сайд нар яриад л эцсийн шийдвэр гарлаа гэдэг.Яг энэ шийдвэрүүд нь амьдралын хөрсөн дээр бууж ургаж цэцэглэхгүй цаасан дээр хараар бичсэн зүйл болоод замхараад байна.Сайд нар нь танилцуулж байгаа ажлаа судалгаа баримтыг үндэслэн ярьж баймаар байна.Зүгээр л бараг цагийн өмнө асуудал оруулна гээд нөгөө цүнх баригч нараараа хэдэн үг бичүүлээд ороод л уншаад түүнийг нь асуухгүй шууд алх цохиод л шийдэдэгээ болио ЕСайдаа.Наад сайд нараа ажиллуул даа.Хуулиа дээдлэ гэж хэлдээ.
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
  • ХЭХЭ (203.217.139.225)
    энэ худалч хар хүүр үхэж далд ороосой
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.21.156)
    Манай төр засаг Рио Тинто-той гэрээгээ буруу байгуулсан бол манай л буруу болохоос Рио-ийн буруу биш шүү дээ! Буу тулгаж байгаад хүчээр гарын үсэг зуруулсан гэж тогтоогдвол өөр хэрэг! Нэгэнт гэрээний дагуу татвараа тооцсон бол акт тавих нь бас л буруу шдээ! Ингээд манайхан хульхи гэдэг имижтэй болж байгаа юм шдээ!!! Энэ Занданшаатар гэгч нөхөр бол 2012 онд гадаадын хөрөнгө оруулалтыг Монголоос хөөж гаргах хууль санаачлан батлуулж Монгол улсыг хорлон сүйтгэсэн этгээд шүү дээ!!!!
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    23 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    29 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    36 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    48 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    1 цаг 20 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    1 цаг 28 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    1 цаг 40 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    16 цаг 58 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    17 цаг 41 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    18 цаг 38 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    19 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    20 цаг 3 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 5 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    20 цаг 53 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    22 цаг 21 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    22 цаг 53 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    23 цаг 21 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    23 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    23 цаг 34 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    23 цаг 36 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК