MGL-1 FC холимог тулааны 77 килограммын жингийн аварга Баянхонгор аймгийн уугуул, Хилийн цэргийн 0303 тусгай ангийн ахмад Д. Батсүмбэрэл АНУ-ын тамирчин Ж.Мулдертэй арваннэгдүгээр сарын 11- ны өдөр тулалдахаар боллоо.
Энэ үдэш мөн "Dragon House" холбооны оргил тулаанд Монгол улсын шилдэг тамирчин Н. Отгонбаатар 70 килограммын жинд аваргын бүсийн төлөө Бразил улсын тамирчин Ф.Ферреротой тулалдана.
Л.Сайнбаяр