Индонезийн Жакарта хотод Азийн пара наадмаас өчигдөр жүдо бөхийн 90 килограммын жинд Д.Эрдэнэбаяр, 70 килограммын жинд Н.Алтанцэцэг нар хүрэл медаль хүртлээ. Ингэснээр Монголын баг тамирчид одоогийн байдлаар дөрвөн хүрэл медальтай Азийн пара наадмыг үргэлжлүүлж байна.
Н.Алтанцэцэг Монголын пара тамирчдаас Азийн наадмын анхны аварга болж байсан бол А.Мөнхбат гурван паралимпд медаль зүүсэн бахдам амжилт үзүүлээд байна.