Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Чинзориг: Ирэх оноос эхлэн оюутнуудад 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо

2018-10-11
0
ЖИРГЭХ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос оны төсөв, бодлогын талаар тодрууллаа.

 

-Энэ жилийн нийгмийн даатгалын салбарт хэчнээн төгрөг төсөвлөв?

Ирэх жил эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх жил болгохоор Засгийн газар ажиллаж байна. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд нийт 267 тэрбум төгрөг тусгаж байгаа юм. Мөн нийгмийн даатгалын сангаас тэтгэврийг нэмэгдүүлэхээр 119.5 тэрбум төгрөг тусгаж шийдүүлж байна. Халамжийн сангаас олгогдож байгаа тэтгэврийн хэмжээ амьжиргааны түвшнээс доогуур байна. Тиймээс халамжийн тэтгэврийг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлэх зарчим баримталж байна. Зарчмын дагуу халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр 22 тэрбум төгрөг тусгаж байгаа.

Үүнээс гадна хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр залуучуудыг мэргэшүүлж, ур чадвар эзэмшүүлэх, мэргэжилтэй болгох ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах зэрэгт онцгой анхаарал тавьж байна. Энэ хүрээнд 41 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энд Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг  сурталчлах зорилгоор оюутнуудад ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо. Энэ арга хэмжээг авснаар залуучуудын мэргэжилтэй болох сонирхол нэмэгдэнэ гэж үзэж байна. Нөгөө талаас ажилгүй иргэдийн 30 орчим хувь нь дээд боловсрол эзэмшсэн байна. Энэ удаагийн төсвийн онцлог нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулахтай холбоотойгоор хөдөлмөрлөлтийг дэмжих үүднээс улсын төсвөөс 20 тэрбум төгрөг, бага орлоготой байгаа иргэдийг ядуурлаас гаргах, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн халамжийн шинэ хөтөлбөр нэмэгдүүлэхэд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улсын төсвөөс ядуурлыг бууруулах ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр анх удаа 30 тэрбум төгрөгийг тавьж буйгаараа онцлогтой гэж үзэж байна. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэхээр найман арга хэмжээнд 723 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан.

-Цалин, тэтгэврийг хэдэн хувиар нэмэх вэ?

-Цалинг ирэх нэгдүгээр сарын 1-нээс тодорхой хэмжээгээр нэмэгдүүлнэ. Яг цалинг эцсээр нэмэх асуудал төсөв батлагдсаны дараа шийдэгдэнэ. Ямартай ч нэг сарын 1-нээс төрийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр тусгаад байна. Үүнээс гадна Төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлд үнэлгээ, судалгаа хийж байна. Төрийн алба мэргэжил харгалзахгүй адил цалин авдаг байсан бол ажлын байрны нөхцөл, ачаалал, ур чадвараас хамаараад ялгамжтай цалин авдаг болно. Ажлын байрны нөхцөлд хийсэн үнэлгээ судалгааг үндэслэж албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчилнэ.

Хоёрдугаарт, Халамжийн тэтгэврийг ирэх жил амьжиргааны түвшний доод хэмжээнд хүргэж нэмэгдүүлнэ. Даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлнэ гэж төсөвт тооцож оруулсан байгаа. Хэдэн хувиар нэмэхийг оны эхээр Засгийн газар тогтоол, шийдвэрээ гаргах үеэр тодорхой болно. Одоогоор хувь хэмжээ хэлэх боломжгүй.

-Нийгмийн хамгааллын салбарт хэрэгжих шинэ хуулиудыг дагаж зардал нэмэгдэж байгаа юу. Хичнээн төгрөгөөр нэмэгдэж байгаа вэ. Тухайлбал малчны тэтгэвэр?

-Малчны тэтгэврийг таван насаар урагшлуулсан хууль 2018 оны нэг сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн. Энэ онд тус хуулийн дагуу 13 мянган малчин тэтгэвэртээ гарна гэж тооцож байгаа. Нийт 40 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан. Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар таван мянга 700 малчин хуулийн дагуу эрт тэтгэвэртээ гарсан байна. Энэ тоо он дуустал нэмэгдэнэ гэж харж байгаа.

-Сургууль, цэцэрлэгийн хоолны мөнгийг нэмэх боломж байгаа юу. Эцэг эхчүүд өөрсдөө мөнгө өгөх шаардлагатай юу?

-Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх ёстой гэсэн статистик байна. Гэхдээ энэ жил хөрөнгө санхүүгийн хувьд сайнгүй байгаа ч, миний хувьд нэмэх, сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байна.

-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 47 хувьтай гарсан байна. Үүнээс гадна сөрөг хүчний зүгээс 20 хувьтай биеллээ гэсэн тооцоог гаргасан байна?

-Сөрөг хүчин бол аль болох сөрөг байр сууриас хандана шүү дээ. Сөрөг хүчин асуудалд шүүмжлэлтэй хандалгүй яах вэ. Гэхдээ бүх зүйлийг харлуулаад байж болохгүй. 47 хувьтай гэж дутуу дүгнэсэн байна. Хэрэг эрхлэх газар, Яам болгоноор судалгааг гаргаад тооцвол илүү хувьтай гарна. Тухайлбал, Нийгмийн хамгаалалын шийдлээр дэвшүүлсэн зорилтууд сайн биелэлтэй явж байгаа. Цалин, тэтгэврээ нэмэгдүүлэх, оюутандаа тэтгэлэг олгохоор болж байна. Малчдын насыг таван насаар нэмэгдүүлэх шийдвэрээ хэрэгжүүлсэн. Ингээд үзэхээр биелж байгаа олон зүйл бий. Ажлын явцад хүндрэлтэй байгаа зүйл нь дэд бүтэц, хөрөнгө оруулалттай холбоотой бүтээн байгуулалтын ажилд биелэлт арай бага гарсан байх. Нийт дүнгээр 47 хувийг хангалттай байна, нарийн дүгнэвэл үүнээс ч илүү гарна гэж үзэж байгаа.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • C xajidmaa (66.181.161.48)
    Hogjlin berehsheeltei hvn hardag hvnd ajilin Bair hereafter bna
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
  • Хуц (202.9.40.86)
    Сонгууль дөхөхөөр хуцаж байгаа гөлөг.
    2018 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.131.227.174)
    100.0 ба 70,0 өгөх гээд яах вэ багш нар мэдлэгтэй оюутнуудаа дарахаа болих хэрэгтэй. Боловсролын яам чадвартай оюутнуудыг тэтгэлэгт нь авлига, арын хаалгагүй явуулдаг болох хэрэгтэй байна. Арга залиар дандаа мэдлэгтэй муутайнууд чадвартайдаа гай болсоор байна.Пялдага гаруудыг өөд нь татсаар байтал улс орон чинь мөхлөө.Нөгөө чадахуйн зарчимаа хэрэгжүүлмээр юм даа.
    2018 оны 10 сарын 15 | Хариулах
  • зочин (202.9.43.48)
    Энэ худлаа ярьж байхад үнэмшээд байхгүй шүү
    2018 оны 10 сарын 12 | Хариулах
  • зочин (203.91.118.247)
    Наад мөнгө тараадагаа боль тэнэг ээ, түүний оронд хүнд хэрэгтэй бүтээн байгуулалт хийл дээ,
    2018 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    70000 өгч чадахгүй байж 100000 өгнө гэдэг АЦ байлгүй дээ. Сонгуулийн маргааш төсөв байхгүй гээд мөнгө байхгүй гээд ЗОГСОЖ БАЙНА. СОНГОГЧИД НЬ 20,0 МЯНГА-Д ХУУРТДАГ БОЛОХООР БОЛОН ГЭЖ ТООЦОО ХИЙСЭН ЗҮЙЛ БАЙХ...
    2018 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (139.5.219.222)
    Чихэнд чимэгтэй сайхан л үг байна даан ч худлаа хуурдаг болохоор үнэмшихгүй л байна шүү Мэрэгжил Үйлдвэрлэлийн суралцагсадад тэтгэлэг олгох нь зөв МСайнаа
    2018 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.141.203)
    2020 оны сонгууль угтсан МАН-ын пиар л байна шдээ!!! Ттатвар төлөгчдийн мөнгөөр МАН пиар хийхээ болиорой!!! Бид ийм юманд зарцуул гэж татвар төлөөгүй шүү!!! Оюутнуудад тэгэлэг өглөө гээд хор л болохоос өөр ямар ч ашиггүйг бүгд мэднэ!!!!!
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
    • Baarand zartsuulaad duusna biz
      2018 оны 10 сарын 11
  • зочин (64.119.16.96)
    юугаа ч мэдэхгүй залуу үеийнхнийг татах сонгуулийн шоу эхэллээ,элбэгдорж бас ингэж шоудаж Ерөнхийлөгчид гарч ирсэн
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (64.119.22.163)
    samar ch duushiima, huurhii mongol
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.126.89.207)
    Тийм б.сонгууль дөхөж бгаа нь мэдэгдэж б.Эдийн засагаа сүйрүүлсэн халамж мөнгө тараах аян эхлэж байна.Хэн ч мөнгө гуйгаагүй нэхээгүй бхд цацаад эхлэх нь.Ядаж 1 км зам ч гэсэн тавих юмсан.
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
  • ххахха (103.10.23.89)
    Сонгууль айсуу
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
  • зочин (103.9.88.162)
    Тэтгэврийн 5 жилийг 7 болгосон Чинзоригийг балгийг засахаар их хурал хэлэлцэж байна
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
  • сувд (202.9.41.253)
    сонгууль дөхөж байна шоу худлаа эд нар хэзээч чадахгүй сэтгэлч байхгүй
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
  • Мөнх (202.72.240.5)
    Сурч байгаа оюутанд тэтгэмж өгч байснаас хөдөлмөрлөөд өлөн амьдарч байгаа хүмүүстээ ахиухайн нэмээч
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
    • зочин
      яг үнэн төгсөөд бараг ажил хийхгүй үсрээд томхон дэлгүүрийн худалдагч болох хүмүүст яршиг байна харин үнэн сайн сурдаг ганц хоёрт нь өгч болно бас ямар ч ажилийн байр олдохгүй дээд сургууль төгссөн нэртэй мэрэгжил эзэмшиж байгаа хүмүүст өгч хэрэг байхгүй
      2018 оны 10 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    23 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    29 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    36 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    48 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    1 цаг 20 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    1 цаг 28 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    1 цаг 40 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    16 цаг 58 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    17 цаг 41 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    18 цаг 38 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    19 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    20 цаг 3 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 5 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    20 цаг 53 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    22 цаг 21 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    22 цаг 53 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    23 цаг 21 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    23 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    23 цаг 34 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    23 цаг 36 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК