Багануур дүүргээс “Хариуцлагатай оролцож-хамтдаа хөгжье” уриан дор дүүргийн залуучуудын анхдугаар чуулга уулзалт зохион байгуулагдаж байна.
Чуулга уулзалтад дүүргийн залуучуудын салбар зөвлөлийн 200 гаран залуучууд оролцож байна.
Анхдугаар чуулга уулзалтад тус Засаг даргын орлогч, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн гишүүн Т.Отгонболд болон дүүргийн удирдлагууд, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, холбогдох албаны хүмүүс оролцжээ.
Энэ үеэр Залуучуудын хөгжил, оролцоог дэмжье, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлье, Залуучуудын аюулгүй амьдрах, хөгжих орчныг бүрдүүлье, Залуучуудын хувь хүний хөгжил, боловсролыг дэмжье сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Чуулганы хоёрдугаар хэсэг болох “Хамтын харилцааг бэхжүүлье” сэдэвт үйл ажиллагаа “Тэмүүлэл” хүүхдийн зусланд үргэлжлэн зохион байгуулагдах аж.