Авлигын эсрэг хууль, тогтоомж, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, авлигатай тэмцэх газрын зөвлөмжийн хэрэгжилт, явц байдалтай танилцах, хамтран ажиллах, иргэдээс гомдол мэдээлэл, хүлээн авах, шалгах арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорноговь аймагт 10 дугаар сарын 16-ны өдрөөс дөрөв хоногийн хугацаатай Дорноговь аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг нь аймаг, сумдын ИТХ, ЗДТГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль, орчин аялал жуулчлалын газар, Орон нутгийн өмчийн газар, Санхүүгийн хяналт аудитын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Гаалийн газар, эмнэлэг, сургуульд хэрэгжүүлж буй авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн үйлчилгээ, төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн бодлого, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, дүрэм, журамтай танилцах, иргэний хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр хяналт шалгалт хийж байна.
Ажиллах хугацаандаа иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хамтарч ажиллах бөгөөд 88112812 дугаарт утсаар холбогдож мэдээллээ хүргүүлж болох аж.