Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар Япон улсын Шизуока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Ерөнхий боловсролын 3 багш, ахлах ангийн тэргүүний 25 сурагч 10 дугаар сарын 22-ны өдрөөс долоо хоногийн хугацаатай Япон улсын Шизуока мужийг зорих юм.
Тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Шизуока муж руу зорчих багш, сурагчид болон эцэг эхчүүдийг хүлээн авч уулзлаа. Тус үеэр багш, сурагчдад аяллын заавар зөвлөмж өгч, Монгол улсын нэр нүүр болж, Дорноговийн сурагчдыг төлөөлж, хариуцлага хүлээж яваа гэдгээ ухамсарлан сурагч бүр хариуцлагатай, соёлтой, идэвхтэй, нэг хамт олон болж явахыг хүссэн юм.
Мөн аяллын зардлыг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, “Дорноговь Их Хөгжил Сан” хамтран шийдвэрлэж байгаа юм.