Засгийн газрын 2018 оны 01 дүгээр албан даалгавар, Гэр бүлийг дэмжих хөтөлбөр, амьдрах орчноо сайжруулах нэрлэсэн жилийн ажлын хүрээнд "Хүүхэд хамгаалал- өрхийн аюулгүй байдал" аяныг Хөвсгөл аймаг даяар өрнүүлж, бүх өрхдөө эрсдлийн үнэлгээ хийж, хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулж арилгах, таслан зогсоох, бууруулах арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Нийт 32 байгууллага, 24 сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчид, өрхөөр айлчлагч, хэсгийн ахлагч нарын төлөөлөл 801 хүн уг үйл ажиллагаанд оролцож 38000 орчим гэр бүлд үнэлгээ хийнэ.
Өнөөдөр тус аяныг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулж, Мөрөн сумын 14 багийн 12300 өрхөд ажиллах аргачлал, зохион байгуулалтын талаар хэлэлцсэн байна. Маргааш аяны нээлтийг хийж, 2018 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд айл өрхүүдэд ажиллах аж.