Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад үг хэллээ

2018-10-20
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтын нэгдүгээр нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ.

Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр нэгдүгээр нэгдсэн хуралдаанд оролцож, “Ирээдүйг хамтран бүтээх нь: АСЕМ бол бүх нийтийг хамарсан өсөлт болон тогтвортой уялдаа холбоог хангахад тэргүүлэх хүчин” сэдвээр илтгэл тавив.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Эрхэм хүндэт төр, засгийн тэргүүн нар аа,

Хүндэт төлөөлөгчид өө,

Ноёд хатагтай нар аа,

Даяаршил, өндөр технологийн хөгжил, нөөцийн хомстол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг орчны хувьсал өөрчлөлтөөс үүдэж энэ зуунд дэлхий нийтийн өмнө олон сорилт бэрхшээл тулгараад байгаа билээ. Тиймээс олон улсын хамтын нийгэмлэгээс тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээр зэрэг түүхэн баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж эхлээд даруй гурван жил өнгөрч байна.

Өнөөдөр энд чуулж байгаа Ази, Европын уулзалт бол бидний үндэсний болон бүс нутаг, олон улсын түвшний хөгжлийн алсын хараа, бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх нэгэн чухал арга механизм гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ.

Түүний дотор 2016 онд болсон Дээд түвшний 11 дүгээр уулзалтын Улаанбаатарын тунхаглалд заасны дагуу АСЕМ-ын орнууд Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэлээ бэхжүүлэх, уялдаа холбоог бүхий л хүрээнд хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн хоёр жилд идэвхтэй хамтран ажиллалаа.

 Хүндэт төлөөлөгчид өө,

Монгол Улсын хувьд нэг талаас АСЕМ-ын үйл ажиллагаа, хөгжилд хувь нэмрээ оруулах, нөгөө талаас манай улсын хөгжлийн тэргүүлэх зорилтуудын хэрэгжилтэд чухал хувь нэмэр оруулж байгаа АСЕМ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг эрмэлздэг.

Үнэхээр ч Монгол Улсын улс төр, эдийн засаг, соёлын хамгийн том түншүүд бол АСЕМ-ын орнууд байдаг. Тиймээс эх газрын хатуу уур амьсгал, далайд гарцгүй  байрлал, сүүлийн жилүүдийн эдийн засгийн хүндрэл  зэрэг өөрийн орны өмнө тулгарч буй олон сорилт, бэрхшээлийг даван туулахад АСЕМ-ын түншүүд, хөрш улсуудаа түшиж тулан, олон талын болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх бодлого баримталж байна.

Бид сүүлийн арав гаруй жил, түүний дотор 2016 оноос хойш Монгол-Орос-Хятад гурван улсын дэд бүтцийн холбоосууд, эдийн засгийн коридорыг байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж тодорхой хэлэлцээрүүдийг байгуулснаар хөрш орнуудын нутгаар дамжин өнгөрч, далайн боомтуудаар дамжуулан Зүүн Хойд Азийн болон бусад улстай худалдаа хийх боломж өсөн нэмэгдлээ. “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд төслүүд хэрэгжүүлж эхлэх, ОХУ-аас БНХАУ руу барихаар төлөвлөж байгаа байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжуулан өнгөрүүлэх болон Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлын үндэслэлийг хамтран судлах зэрэг олон ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн Монгол Улс АСЕМ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн сүлжээ байгуулахыг дэмждэг ба манай улсын санаачилгаар байгуулагдсан Улаанбаатарт төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-өөр дамжуулан тус сүлжээний үйл ажиллагаанд хувь нэмэр оруулахыг зорьж байна.

 Хүндэт төлөөлөгчид өө,

Зүүн Хойд Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах явдал нэн чухал юм. Тиймээс бид бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлын асуудлаарх яриа хэлэлцээний механизмыг хөгжүүлэхийг зорьж Улаанбаатарын яриа хэлэлцээ зэрэг хурал, арга хэмжээг санаачлан тууштай хөгжүүлж ирсэн.

Монгол Улс сүүлийн үед Солонгосын хойгт гарч буй нааштай өөрчлөлтүүдийг  талархан сайшааж байгаа бөгөөд талуудын яриа хэлэлцээ, хүчин чармайлт нь бүс нутаг, дэлхий дахины аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө хэмээн итгэж байна.

Бид Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааг улс төр, аюулгүй байдлын төдийгүй эдийн засаг, соёлын зэрэг бусад хүрээнд өргөжүүлэх санал санаачилга дэвшүүлэх, бүс нутгийн орнуудын энэ чиглэлийн санаачилгыг дэмжих, нэгдэх чиглэлээр ажиллаж байна.

Миний бие өнгөрсөн сард Владивосток хотноо болсон Дорны эдийн засгийн форумын үеэр цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн Хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалсан.

Хүндэт төлөөлөгчид өө,

АСЕМ бол цаашид бидний хамтран тодорхойлсон хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдэд суурилсан ажил хэрэгч механизм байх ёстой, АСЕМ-ын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд олон улсын тавцан дахь өнөөгийн тулгамдаж буй асуудлуудад АСЕМ-ын орнууд нэгдсэн байр суурьтай хандах нь чухал гэсэн түнш орнуудын саналыг бид бүрэн хуваалцаж, дэмжиж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэж хэллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    8 цаг 18 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    8 цаг 22 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    8 цаг 36 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    8 цаг 44 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    8 цаг 54 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    9 цаг 3 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Өчигдөр 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Уржигдар 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Уржигдар 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Уржигдар 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Уржигдар 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Уржигдар 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК