Орчны эрүүл мэндээс шалтгаалсан өвчлөлөөс сэргийлэх, мэдлэг хандлагыг дээшлүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Орчны эрүүл мэнд-Дорноговь” зөвлөгөөнийг өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр байгаль орчны өнөөгийн байдал, орчны нөлөөлөл ба цаашдын зорилт, аймгийн усны аюулгүй байдлын төлөвлөгөөний хэрэгжилт, төвлөрсөн ус хангамж ариутгах татуургын өнөөгийн байдал, аймгийн байгалийн голомтын онцлог, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээ, хүний эрүүл мэндэд нөлөөлөх байгаль орчны нөлөөлөл, химийн аюулгүй байдал, хордлогын өнөөгийн байдал, химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежмент зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийлээ.