Дорноговь аймгийн Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэцэцэгийн санаачилгаар амьд ургамлаар дамжуулан агаарын бохирдолтой хэрхэн тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн учир шалтгаан, хор холбогдлыг таниулж, өөрсдийн амьдралд хамгийн энгийн аргаар яаж тэмцэж болох талаар сургах, хүрээлэн буй орчны мэдлэгийг олгох, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор “ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ЧИГ ХАНДЛАГА” төслийг хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд Айраг сумын ЕБС, Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн "Эко клуб"-ын сурагчдад цэцэг өгсөн бол өнөөдөр /2018.10.19/ Сайншанд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн "Эко клуб"-ын сурагчдад 30 цэцгийг тавиурын хамт гардуулан өглөө.
Мөн тус сурагчдад эрүүл зөв хооллолт болон цэцгийг үрсэлгээгээр тарих арга, арчилгааны талаар сургалт зохион байгууллаа.