Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Айраг сумын нутгаар дайран өнгөрч буй босоо тэнхлэгийн авто зам дагуу 24 цагийн байнгын ажиллагаатай цагдаагийн хяналтын постыг ашиглалтад оруулж, нээлтийн арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Мөн босоо тэнхлэгийн авто зам дагуу Сайншанд суманд хяналтын пост ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэ, Замын-Үүд сумдад хяналтын постыг барилгын ажил хийгдэж байна.
Дашрамд дурдахад аймгийн Засаг даргын Тамгын газраас орон нутгийн хөрөнгөөр тус постод ашиглах иж бүрэн тавилга,компьютер, техник хэрэгслийг шийдвэрлэж, дэмжлэг үзүүллээ.
Сэтгэгдэл (1)