Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Энхбаяр нарын Газар тариалангийн бүс нутагт байнгын хорооны гишүүдийг ажиллуулах, намрын ургац хураалтын явцтай газар дээр нь танилцах хүсэлт тавьсны дагуу БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очирын удирдамжаар Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумын газар тариалангийн бүс нутагт байнгын хорооны гишүүд, ажлын албаны ажилтнууд болон ХХААХҮ-ийн сайд тус яамны газар хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг намрын ургац хураалтын явцтай танилцан орон нутагт ажиллаж байна.
Ажлын хэсэг БОХХААБХ-ны гишүүн Ж.Энхбаяр, Д.Эрдэнэбат, Д.Мурат, Байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Н.Наранцогт, С.Эрдэнэчимэг, референт Г.Алтанцэцэг, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, тус яамны газар, хэлтсийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ, ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа юм.
Ажлын хэсгийн гишүүд эхлээд Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаатай танилцахаар Дархан-Уул аймгийн Хонгор суманд ажиллалаа.
Б.Лхам