Дорноговь аймгийн Засаг даргын орлогч болон ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэцэцэгийн санаачилгаар амьд ургамлаар дамжуулан агаарын бохирдолтой хэрхэн тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн учир шалтгаан, хор холбогдлыг таниулж, өөрсдийн амьдралд хамгийн энгийн аргаар яаж тэмцэж болох талаар сургах, хүрээлэн буй орчны мэдлэгийг олгох, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор “Эрүүл амьдралын чиг хандлага” төслийг хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд Айраг сумын ЕБС, Сайншанд сумын ЕБ-ын хоёрдугаар сургуулийн "Эко клуб"-ын сурагчдад цэцэг өгсөн бол Сайншанд сумын ЕБ-ын гуравдугаар сургуулийн "Эко клуб"-ын сурагчдад 30 цэцгийг тавиурын хамт гардуулан өгөв.
Мөн тус сурагчдад эрүүл зөв хооллолт болон цэцгийг үрсэлгээгээр тарих арга, арчилгааны талаар сургалт зохион байгууллаа.
Р.Хишигээ