Унгар улсын Будапешт хотноо болж буй бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 92 кг-ын жинд хүрэл медалийн төлөө шалгшараад байсан ОУХМ Л.Төртогтох Японы бөхөд 5:6 оноогоор хожигдож, тавдугаар байрт орлоо. Манай бөх барилдааны эхэнд өрсөлдөгчийнхөө хөлд орж, оноо авах үед япон бөх манай бөхийн хамар руу хүчтэй цохисон нь барилдаанд нөлөөлчих шиг боллоо.
Эмэгтэйчүүдийн барилдааны 55 кгд Э.Даваачимэг энэтхэгийг 11:0-ээр ялаад БНХАУ-ын бөхөд 5:3-аар хожигдов. Хятад нь дараа нь Японы бөх Майю Мукайдад хожигдсоноор дагах боломжгүй болсон.
Харин 59 кг-д өрсөлдсөн ОУХМ Б.Шоовдор АНУ-ын Женна Роуз Буркертийг 1:1, Энэтхэгийн Саритаг 10:0-ээр хожоод Туркийн бөхөд 1:11-ээр хожигдсон байна. Манай бөх өнөө орой Канад, Мексикийн бөхийн ялсантай нь хүрэл медалийн төлөө барилдана.
Мөн эрэгтэйчүүдийн 70, 97 кг-ын жинд барилдсан Д.Бямбадорж, Ө.Батзул нар өнөөдөр дагаж барилдана. Америкийн Самоа, Итали, Унгарын бөхчүүдтэй барилдах Ө.Батзул медальд хүрэх боломжтой харагдаж байгаа юм.