Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэшүүлэх 2-р шатны сургалтыг Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд амжилттай зохион байгуулав.
МУ-ын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, МУ-д нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан "Бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэшүүлэх сургалт"-нд Баянхонгор, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгуудын төлөөлөл оролцлоо.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний өнөөгийн байдал, орчин үеийн чиг хандлага, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, жилийн эцсийн нэгдсэн тайлан, ЗГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн системийг ашиглах, тайлагнах арга зүй, иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдал зэрэг чухал сэдвүүдээр мэдлэг мэдээлэл олгож СЕРТИФИКАТ гардууллаа.