Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ

2018-10-25
0
ЖИРГЭХ

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэв

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.10.25) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлав. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны аравдугаар сарын 10-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд Шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх  тухай  хуулийн  27  дугаар зүйлийн 27.1.5  дахь  заалтад  “төлбөр  гаргуулж  болох   хөрөнгө,   орлого   байхгүй  бөгөөд  хуульд заасан аргаар   түүний  хөрөнгө,   орлогыг  албадан  гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох   хүртэл.”  гэж  заасан  нь   Үндсэн  хуулийн  Нэгдүгээр зүйлийн 2  дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... эрхтэй. ...” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэжээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн гэж үзжээ. 

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасан нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэж заасныг зөрчөөгүй хэмээн үзсэн байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтын “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэснийг; мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр дүгнэлт гаргажээ. 

Цэцийн уг дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Цэцийн дүгнэлт, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Болд нар асуулт асууж, Үндсэн хуулийн цэцийн дээрх дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцон УИХ-ын гишүүн Н.Учралаас хариулт, тайлбар авлаа. 

Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсгийг,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжив. Иймд “Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 66.7 хувь дэмжснээр дээрх УИХ-ын тогтоол батлагдлаа. 

Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Л.Болд, Б.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, Төсвийн байнгын хорооноос тодруулга авлаа. УИХ-ын гишүүн Ч.Улаан “Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг төсвийг тогтвортой байлгах механизм. Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд төлөвлөгдсөн төсвийн төслийг хөндлөнгийн нөлөөлөөс хамгаалах, тогтвортой байлгах, дайчлах, чиглүүлэх шинж чанартай энэ бодлогыг хэрэгжүүлдэг механизм. Үүнийг аахар шалтгааны улмаас өөрчлөөд, бий болсон нөхцөл тааруухан практиктаа тохируулан засаад байх нь зохисгүй. Төрийн уламжлагдсан том бодлого хөндлөнгийн жижиг хүчин зүйлээс болж эвдэгдээд байгаагийн илэрхийлэл гэж би хувьдаа үзэж байна. Тиймээс үүн дээр дүгнэлттэй хандмаар байна. Хөрөнгийн зардлыг 37 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх гэж энэ төслүүдийг хэлэлцэж байна. Нийт хөрөнгө оруулалтын зардлын 1 хувьд хүрэхгүй нөлөөллийн улмаас бодлогоо эвдэх нь зөв үү. Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд дээрх 37 тэрбум төгрөгийг зохицуулаад, бодлогоо хадгалан хэрэгцээгээ хангах бололцоо бий” хэмээн санал хэлэв. 

 Ийнхүү гишүүд тодруулга хийж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

2019 оны төсвийн хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ.

Хуралдаанд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. УИХ-ын даргын 2018 оны 177 дугаар захирамжаар Монгол Улсын 2019 оны төсвийн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгээс хууль, тогтоолын төслүүдтэй холбоотой гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэр бүрээр Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр санал хураан шийдвэрлэсэн байна. Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэн, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Үүнийг Төсвийн байнгын хороо хэлэлцэн, зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураасан байна. Байнгын хороо дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Тогтохсүрэн нар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд тусгагдсан хууль хэрэгжих хугацааг хэвээр үлдээх нь зүйтэй гэдэг саналыг гаргажээ. 

Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Ингээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газар 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байхаар тооцсон байна. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, гааль татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ төсвийн сахилга батыг чангатган, үр ашгийг нэмэгдүүлэх замаар өрийн дарамтыг бууруулж төсвийн алдагдлыг 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувь байхаар тооцоолсон байна. Мөн ирэх онд Төсвийн тогтворжуулалтын санд 322 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 550 тэрбум төгрөгийг шилжүүлэн ирээдүй хойчдоо өв үлдээхээр анх удаа хуримтлал үүсгэхээр тооцсон аж. Мөн ард иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 672.6 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 67 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь “Цалинтай ээж” хөтөлбөр, Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө зэрэг хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх үндэс хэмээн үзсэн байна. Монгол Улсын Засгийн газар нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд 877 төсөл арга хэмжээг 1.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төсөвлөснөөс 356 эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн барилгын хөрөнгө оруулалтыг төсөвт тусгасан нь иргэдэд төрөөс үзүүлэх нийгмийн үйлчилгээг илүү ойртуулсан, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хүүхэд бүрийг СӨБ-д хамруулах, анги дүүргэлт хэт өндөртэй сургуулийн ачааллыг бууруулж, 3 ээлжээр хичээллэж байгааг 2 ээлжинд шилжүүлэх зорилтыг биелүүлэхэд анхааран ажилласан байна.

УИХ-ын даргын 2018 оны 177 дугаар захирамжаар Монгол Улсын 2019 оны төсвийн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Төсвийн байнгын хороо болон дээрх Ажлын хэсэгт УИХ-ын гишүүд, төрийн байгууллагуудаас нийт 1 их наяд 640 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, 520.1 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлэх саналууд ирүүлжээ. Төсвийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2018 оны 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг үндэслэн нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулсан, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төсөл арга хэмжээг нэмж тусгах шаардлагатай байна хэмээн Ажлын хэсэг үзжээ. Төсвийн тэнцлийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн түвшинд нь барих зарчмыг баримталж, дээрх саналуудаас төсвийн боломжит нөхцөлтэй уялдуулж 2019 онд санхүүжих хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгагдсан төсөл, арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлж тэвчиж болох үр ашиггүй зарим зардал, төсөл, арга хэмжээний зардлыг бууруулахаар бэлтгэсэн Ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг Төсвийн байнгын хороо нэгбүрчлэн хэлэлцэжээ. Дээр дурдсан хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд нийт 263.2 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдахаар байгаа аж. Энэхүү шаардлагатай эх үүсвэрийг төсөлд тусгагдсан зарим хөтөлбөр арга хэмжээний зардлыг бууруулах замаар бүрдүүлэх нь зүйтэй хэмээн Байнгын хороо үзжээ. Эдгээртэй холбоотой зарчмын зөрүүтэй саналыг Төсвийн байнгын хороо нэгтгэсэн байна. 

Дараа нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хуулийн төслүүдийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг танилцуулсан юм. Макро эдийн засгийн нөхцөл байдал, гадаад зах зээлийн ирэх жилүүдийн төлөв байдал, төрийн мөнгөний бодлогын зорилт эдийн засгийг тэлэхэд төдийлөн таатай бус үед Монгол улсын 2019 оны төсвийн хуулиудыг өргөн бариад байна. Төсвийн орлогыг 33 хувиар, нийт зарлагын дээд хэмжээг 20 хувиар, түүн дотор урсгал зардлыг 10 хувь, хөрөнгийн зардлыг 66.7 хувиар огцом нэмсэн төсвийг Засгийн газар өргөн мэдүүлсэн хэмээн үзсэн байна. Төсөв иргэдийн бодит амьдралд хүртээлтэй байх ёстой бөгөөд ирээдүйн зөв суурийг эхлүүлэх цоо шинэ, алдагдалгүй төсвийг батлахыг шаардаж, бас хүсэж байгааг С.Эрдэнэ гишүүн танилцуулгадаа дурдав. 

Ингээд гишүүдээс төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой горимын саналуудыг гаргаж, Төсвийн байнгын хороо болон УИХ-ын Тамгын газраас тодруулга тайлбар авснаар үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв. Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд Төсвийн байнгын хорооны гишүүд болон Ажлын хэсэг, бусад Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    4 цаг 36 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    4 цаг 40 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    4 цаг 54 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    5 цаг 2 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    5 цаг 12 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    5 цаг 21 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Өчигдөр 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Уржигдар 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Уржигдар 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Уржигдар 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Уржигдар 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Уржигдар 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК