зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тавантолгой-Гашуунсухайтын 250 км замыг 2.5 жилд тавина

2018-10-31
0
ЖИРГЭХ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тавантолгой-Гашуунсухайтын 250 км замыг 2.5 жилд тавина

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр “Тал нутгийн хөгжлийн зам” компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.

Дээрх компани гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 2.5 жилд багтаан барих бөгөөд 12 жил ашиглаж төрд шилжүүлэх юм. “Тал нутгийн хөгжлийн зам” компанид төрөөс санхүүгийн ямар нэгэн дэмжлэг, баталгаа гаргахгүй. Зам баригдсанаар нүүрсний экспортын 50-60 хувийг тээвэрлэдэг замын урсгал сайжирч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө эрс багасна гэж үзэж байна.

Мөн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км замын төгсгөлөөс “Цагаан дэл” уул хилийн боомт хүртэлх 270 км замыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр “Ундрах говь” компанитай концессын гэрээ байгуулахаар болов. Төрөөс санхүүгийн ямар нэгэн дэмжлэг, баталгаа гаргахгүй бөгөөд компани шаардагдах хөрөнгийг гаргах юм.

Үүний зэрэгцээ Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн хатуу хучилттай автозамын төслийн явцыг хэлэлцэв. УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолд заасны дагуу Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэл болгон өөрчлөн “Нако” компанитай концессын гэрээний хэлэлцээ хийж, санал дүгнэлтээ танилцуулахыг Үндэсний хөгжлийн газрын даргад Б.Баярсайхан даалгав.

“Төрийн өмчит орон сууцны корпораци”-ийг ХХК болгон өөрчлөв

“Төрийн өмчийн корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөв. Хариуцлага, хяналтын тогтолцоо, менежмэнтийг нь сайжруулах, үр ашгийг нь дээшлүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан байна. Ингэснээр компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй болж, компанийн засаглалыг нэвтрүүлснээр гүйцэтгэх удирдлагад хяналт тавьж, хамтын шийдвэр гарган ажиллах боломж бүрдэнэ гэж үзлээ.

“Төрийн өмчийн корпораци” үйлдвэрийн газар нь 2013-2016 онд “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2”, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц”, “Төрийн түрээсийн орон сууц” зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Ингэх явцад удирдлага нь улс төрийн болон бусад нөлөөллөөс болж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах, санхүүжилт нь тухайн төслүүдийг хэрэгжүүлэхэд хүрэлцдэггүй, гарч болох эрсдэлийг тооцдоггүй, орлогоо зөв зохистой зарцуулдаггүй, хяналтын тогтолцоо алдагдах зэрэг хүндрэл гарч байжээ. Эдгээрээс болж 370 гаруй тэрбум төгрөгийн өртэй болоод байна.

Гамшгийн түвшинг шар, улбар шар, улаан өнгөөр тэмдэглэнэ

Гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, гамшгийн зэрэглэлийг тогтоох журмыг батлав. Гамшгийн зэрэглэлийг орон нутгийн /шар/, бүс нутгийн /улбар шар/, улсын хэмжээний /улаан/ гэж тогтоох юм байна. Ингэхдээ гамшигт нэрвэгдсэн болон амь насаа алдсан хүний тоо, хамарсан нутаг дэвсгэрийн хэмжээ, хор уршгийг арилгахад оролцсон хүн хэрэгсэл зэргийг харгалзан үзнэ.

Тухайлбал хоёр хүртэл аймаг, дүүргийг хамарсан гамшигт 10-100 хүртэл хүн нэрвэгдэж 10 хүртэл хүн амиа алдсан бол зэрэглэлийг орон нутгийн гэх бөгөөд түвшинг шар өнгөөр тэмдэглэх юм.

Гурав ба түүнээс дээш аймаг, дүүргийг хамарч 100-аас дээш хүн нэрвэгдэн, 10-аас дээш хүн амь насаа алдсан бол бүс нутгийн буюу улбар шар, хоёр ба түүнээс дээш бүс нутаг, нийслэлийг хамарч 100-аас дээш хүн нэрвэгдэн, 10-аас дээш хүн амь насаа алдсан бол улсын хэмжээний гэж үзэн улаан өнгөөр тэмдэглэхээр боллоо.

Товч мэдээ

- Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 11 дүгээр сарын 08-ны пүрэв гарагт тохиож байна. Үүнтэй холбогдуулан 11 дүгээр сарын 09-ний баасан гарагийн ажлын өдрийг 11 дүгээр сарын 17-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр болов.

- Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яаманд, 30 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшихээр холбогдох журамд өөрчлөлт оруулав.

- Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

- Зорчигчийн хоол бэлтгэх зориулалттай катерингийн барилгыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлийн концессын гэрээг “Скайкатеринг” компанитай байгуулахыг зөвшөөрөв.  Төрөөс санхүүгийн дэмжлэг, баталгаа гаргахгүй юм байна.

-“Монголын үндэсний маркетингийн холбоо”-ны саналыг үндэслэн  жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг “Монголын маркетеруудын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.181.63)
    2'5jiliin daraa gedeg urt hugatsaa ter ued nuurs ashiglahiig horiglotson baih bii hytad nuursnees tatgalzah bodlogo barij bna tsaana chin
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    14 цаг 43 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    16 цаг 23 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    16 цаг 28 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    16 цаг 33 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    16 цаг 37 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Уржигдар 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Уржигдар 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Уржигдар 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    2025-11-19
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК