Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч өөрөө өлсөхгүй, өлсөх хүмүүс тодров

2018-10-31
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн 29-ний өдөр буюу даваа гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод зөвшилцөх тухай санал ирүүлсэн. Үүнд Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг нэг үгээр бол шаардаж буй юм. Хэрэв УИХ өөрөө тарах шийдвэр гаргахгүй бол өлсгөлөн зарлахаа ч мэдэгдээ байгаа.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн шаардлага уг нь зөв. УИХ-ын гишүүдийн “Лобби”  хэрээс хэтэрч байгааг бид цөм ажиглаж байгаа. Ундууцаж байгаа. Гэхдээ өлсгөлөн зарлах хэмжээнд олон нийтийг өдөөж болохгүй. Угаас УИХ тийм ч амар тарна гэдэг мөн юу л бол. Гишүүд бол эсрэг байр суурьтай байгаа харагдсан. Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ж.Мөнхбат, Н.Амарзаяа зэрэг дийлэнх гишүүд санал нэгтэй төгөлдөржүүлсэн парламентын засаглалын хэлбэр бидэнд хэрэгтэй гэдгээ мэдэгдэж байв.

Ер нь засаглалын хэлбэр ямар байх талаар сүүлийн үед их яригдаж байгаа. Энэ хүрээнд эрдэмтэн судлаач, иргэдийн дунд ч маргаантай сэдэв нь болоод буй. Засаглалын хэлбэрийн тухайд гишүүд парламентийн засаглалыг төгөлдөржүүлэх тухай санал нэгдэж байгаа бол Ерөнхийлөгч болон түүний тойрон хүрээлэгчид мэдээж ерөнхийлөгчийн засаглал манай улсад тохирно гэсэн байр суурьтай байгаа нь ажиглагдсан. Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ч “Цензургүй мэтгэлцээн” нэвтрүүлгийн үеэр дурдсан юм. Хоёр талын зөрүүтэй байр сууринаас үүдэн иргэд ч өөр өөрийн үзэл бодлоо цахим хуудсаараа илэрхийлсээр байгаа.

Ерөнхийлөгчийн өлсгөлөн зарлана гэх сургаар түүнийг дэмждэг цөөнгүй хүн үүнд нэгдэнэ гэдгээ илэрхийлээд буй. Гэхдээ ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болсон төрийн тэргүүн нийтийг турхирч, өдөөж байгаа нь өөрөө зохисгүй үйлдэл. Энэ тухай  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Авлигатай холбоотой асуудал, гишүүдийн ёс суртахуунтай холбоотой асуудал, засаглалтай холбоотой асуудал байгаа юу гэвэл байгаа. Олон зүйл дээр би Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжиж байсан. Гэхдээ энэ бүх зүйлийг хийхийн төлөө Монгол Улсын төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч хүн парламентыг тараана гэх хандлага гаргаж болохгүй гэж бодож байна. Энэ нь бидний бодож байгаагаас өөр үр дагавар дагуулах эрсдэлтэй гэж харж байна. Магадгүй засаглалын хэлбэрээс болж иргэдийн хооронд мөргөлдөөн үүсвэл яах вэ? Манай улс парламентын засаглалаас татгалзах замаар үүнийг хийж огт болохгүй. 1991 оны хувьсгалыг тайван замаар хийж байсан. Үүний хүчинд өнөөдөр бид үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй амьдарч байгаа. Үндсэн хуульд засч сайжруулах зүйл байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг засахдаа Ерөнхийлөгчийн хэлж байгаа шиг ийм замаар хийж болохгүй. Авлига, албан тушаалтай холбоотой хэргийг болон тусад нь авч үзэх ёстой. Үүнийг ашиглаад Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан Ерөнхийлөгчийн засаглал руу ил болон далд хэлбэрээр санаархдагаа зогсоох хэрэгтэй. Сархад савнаасаа халина гэж байдаг. Монголчуудын язгуур эрх ашгийг бодох ёстой” гэсэн юм. Түүнчлэн АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны дэргэдэх С.Эрдэнэболд Ерөнхийлөгчийн эсрэг байр суурьтай байгаа юм.

Мэдээж Ерөнхийлөгч өөрөө өлсгөлөн зарлахгүй. Өмнөөс нь өлсгөлөн зарлах хүмүүс эхнээсээ тодорч байгаа харагдсан. Тухайлбал, Ардчиллын анхны дөрвөн эвсэл болох Монголын Ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо, Монголын оюутны холбооны гишүүд УИХ ямар нэгэн болзолгүйгээр тарахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж албан ёсоор мэдэгдээд байна.  Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлсэнчлэн Ерөнхийлөгч өөрийн санаархал өөрөөр хэлбэл, эрх мэдлээ тогтоох гэж байна гэх хардлага бий. Учир нь Монголын Ардчилсан холбооны тэргүүн нь Х.Баттулга. Ард түмнийг хэрхэн өдөөн босгож болох бүхий л аргаараа Ерөнхийлөгч үзэж байх шиг. 

Ерөнхийлөгч удаах хөндсөн асуудалдаа азаа шалгана л болж байна. Энэ хүрээнд өөрийн санаагаа чадах чинээгээр олон хүнд дурдаж, ухуулж буй. Гэвч зөв юм ярихын сацуу хазайгаад карьераа унагачихдаг тал Ерөнхийлөгчид бий. Тухайлбал, аравдугаар сарын 10-ны өдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагуудтай уулзаж, ярилцах үеэрээ бага насны хүүхдийг хүчирхийлэх хэрэг буурахгүй байгааг онцолж, өдөрт 2-3 удаа хүчирхийллийн гэмт хэрэг гарч байгааг хатуу сануулга өгсөн ч Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр ташаа мэдээлэл гэдгийг цахим хуудсаараа дамжуулан залруулга хийж байв. Энэ удаа мөн л өргөн барьсан асуудал нь зөв ч бас л ташаарчихав уу. УИХ тийм ч амар бялуугаа булаалгачихгүй гэдгийг мэдсээр байж ямар үр дүнд хүрнэ гэж өлсгөлөн гэх ухуулга олон нийтэд тарааж буй юм бол. Мэдээж намын явуулга гэж харах хүн олон бий.  

Үүгээр дамжуулж УИХ-ыг тараана, парламентын засаглалыг нураана гэж байгаа бол үүн шиг эндүүрэл байхгүй. Эв нэгдлийн илэрхийлэгч ийм зүйлд иргэдээ турхирч болохгүй.

Ерөнхийлөгч нь суулт зарлана гэдгийг сонссон бусад улс тийм ч сайшаалтай хүлээж авахгүй л болов уу. Олгой хагаравч тогойн дотроо гэдэг шиг гадаад харилцаанд, өөрөөр хэлбэл, манай улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Дээрээ ийм тэмцэлдээнтэй байхад манай улсыг зорьж хэн хөрөнгө оруулахав.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • зочин (122.201.21.102)
    Геннисийн номонд бичигдэх үйл явдал Монгол улсад болох нь. Ерөнхийлөгч нь эрх мэдлээ голоод Ерөнхийлөгчийн засаглал тогтоох гэж өлсгөлөн зохион байгуулсан л гэж ойлгох юм байна. Путинг дуурайх гээд байгаа юм уу?
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • зочин (203.217.139.225)
    ерөнхийлөгчид өөр хийх ажил олон л баймаар юм. дахин сонгууль явагдлаа гэхэд одоогийн сонгуулийн хуулиар мөн л олигарх баячууд л УИХ-д суух боломжтой. ердийн багш, эмч, инженер гэх мэтийн хүмүүс УИХ-д орох боломжгүй гэдгийг ард түмэн сайн ойлгож байгаа ш дээ. харин ерөнхийлөгч ард түмэнд тустай, эх оронд хэрэгтэй хууль санаачилчихаад түүнийг нь УИХ батлахгүй бол харин ард түмний нэрийн өмнөөс тар гэвэл ард түмэн дэмжих байхаа. тухайлбал боловсролын салбарт зарим хувийн дунд сургуулийн жилийн төлбөр 65 сая хүрээд байгаа ба тэр сургуульд зөвхөн олигархуудын хүүдүүд л сурна. нөгөө жигд эрх чөлөө гээч энд лав байхгүй тийм болохоор хувийн дунд сургууль, их сургуулийн төлбөрийн хэмжээг МУИС-ийн төлбөрөөс хэтрэхгүй гээд хууль санаачилбал ард түмэн зад дэмжинэ дээ.
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.20.211)
    Манай Ерөнхийлөгч маань бөх тэх хүн болохоор бүдүүн сэтгэж байна л даа, зайлуул!!!
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.33.255)
    оронд нь АН-ы хулгайч дээрэмчин атигар одой лалар хүүрнүүд орж ирэхүү?
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
    • жөнЗи засаг тогтоно 9 7
      2018 оны 11 сарын 01
  • иргэн (203.91.118.182)
    Тараалаа гэхэд оронд нь хэн их хуралд гарж ирэх гэж байгаа юм. Эний оронд хууль зөрчсөн тогтоогдсон хүмүүст ял өгөх хэрэгтээ. Мөн нөгөө офшор яаваа
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
    • жөнко засаг тогтоно малаа
      2018 оны 10 сарын 31
  • Зочин (202.9.41.70)
    Chi ooroo l olsooch dee teneg hog we ardchilsan holbooniihon gj jagssan olsson ulsad arhi l ogdogiin bilee sj dee
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Zochin (64.119.25.191)
    Uneheer ene togtoltsoonii gajgaa yaraltai zasah heregtei ba.Uunii tuld daraagiin songuuli hurtel ene olon avilgachid. erkh medlee hetruulen ashiglagchid. davarsan UIH. ZG-in gishuud. ofshorchid. oligarhiudaa ene heveer ni tolgoig ni ileed suutsgaaj baih u.Daraagiin songuuli erkh medelten uls turiin hureeniihend oirhon bgaa bol .yadarsan ard tumend daanch hol ba.Odoo l uurchluh heregtei
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (139.5.219.125)
    Odoo bol 76 g taraahad suid bolood bh yum yu bna ard tumen ter chigtee durguitssen bgaa ene zov sistem bish bsan bna 28 jil buruu yavj budaa teesen bna odoo uls oron heden luivarchin deeremchdiin gart oroood bna tiimees tsegtsleh yostoi tsag ni bolson
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Hen olsoh uguig oroldood hootsoldood bga shezo humuus zaileeche ,!! Uhaan Sana zugeer uu? Enenees oor yarih yum oldohgui bna u ?????? 76 gishuunii ard tumniig yargalan zovooj bga hatagdahgui bna uu ??? Ene Hun Ard tumend tuslahgeed bga hatagdahgui bna uu (37.228.250.58)
    Zombinii hot
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (150.129.142.203)
    МОНГОЛ УЛС ЧИНЬ АРД ТҮМЭНТЭЙ.ЯАЛАА ГЭЖ ЗӨВХӨН БӨГС ДОЛООГЧИД БАЙХАВ ДЭэ.
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.126.89.76)
    моах дандаа өлсгөлөн зарлаж зохион байгуулж байдаг дандаа муу уршигтай шүү
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • zochin (203.91.115.46)
    Munguur ulsgulun zarlaj eruul mendeeree hohiroh saihan yum baihdaa mungu bish eruul mend heregtei baimaar yum daa
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Судлаач ГГанхуяг (5.71.212.186)
    Мөнгө төлбөл хүний өмнөөс өлсдөг юм биз дээ? Женко хэлсэнээрээ байл даа! Өөрөө өлсөхгүй бууны нохдоо өлсгөж алахна уу
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.40.15)
    12-16 онд төрд орж авилга авч ажил унагасан МОАХ-ын архичид өлсөөд үхээсэй. энэ бүх хямралын шалтгаан нь АН-хан өөрсдөө шүү дээ.
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • МОНГОЛ УЛСЫН ИРГЭН (202.131.249.202)
    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй амьдарч байгаа нь хаана байна. Энэ бол ардчилал биш. Өнөөдөр бинзений үнэ өслөө, дэлхийд хамгийн үнэтэй нефтийг монголчууд хэрэглэж байна гээд их тэнгэрийн амны уулзвар дээр тайван замаар жагсаал цуглаан хийж бинзений үнээ буулгах талаар эрх баиргчидаас шаардахад цагдаа хүчний байгууллага нь хүчээр тарааж баривчилж байна шүү дээ. "ҮҮНИЙГ ОДОО ҮГ ХЭЛЭХ, ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ АМЬДАРЧ БАЙНА" гэх үү. Улсын Их Хурлыг тарааж хулгайч луйварчидаас ард түмний татварын мөнгө, газар нутаг, газрын доорхи баялагаа заллингын аргаар алдсаны төлөө тэднийг буудан хороож цаазлах ёстой!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    1990 онд Улс төрийн товчоог тараасан одоо УИХ-ыг тараахад тийм ч хэцүү зүйл биш...Ард түмэн сонголтоо хийхэд л болно.
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.126.89.134)
    УИХ-ыг тараах өгөөш нь ЖДҮ гэж горьдож байгаа юм байх даа
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • зочин (202.9.43.24)
    Үгийг зөв ухаарч ойлгохгүй өлсөж үхэх гэж байгаа бол яая гэж
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
    • ЗОЧИН
      БӨГС ДОЛООГЧ ЧИНИЙХЭЭР БОЛ ЛУЙВАРДУУЛААД СУУХ УУ? ДОЛООСООР БАЙГААД МАЛ БОЛЧИХОЖ
      2018 оны 10 сарын 31
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    8 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    16 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    26 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    35 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Өчигдөр 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Уржигдар 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Уржигдар 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Уржигдар 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Уржигдар 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Уржигдар 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    Уржигдар 12 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК