Архангай аймгийн нийт нутгаар цас орж замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор Цагаан давааны замд тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй байгаа тул иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тус давааны замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар түр хязгаарлаж байгаа талаар ТЦА-аас мэдээллээ.
Иймд орон нутгийн замд зорчихдоо цаг агаарын нөхцөл байдал, замын гадаргууны нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Б.Лхам