Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн зөвшилцөх албан бичигт УИХ-ын дарга хариу өглөө

2018-11-07
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө татах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигт Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хариу өглөө.

Хариунд “…Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдаан хэвийн явагдаж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байгаа тул Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Монгол Улсын Их Хурал дахь олонхын бүлэг ч бас энэхүү асуудлыг хэлэлцэж, дээрх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болно.

Иймд Монгол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар Тантай санал нийлэхгүй байгаагаа үүгээр уламжилж байна” гэжээ.

“Хариу өгөх тухай” албан бичгийг бүрэн эхээр нь толилуулъя.

Танаас Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигтэй танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасны дагуу 2016 онд явагдсан Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр эхэлсэн.

Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш ээлжит болон ээлжит бусаар нийт 8 удаа чуулж, Байнгын, дэд, түр хороод 583 удаа 529 орчим цаг, нэгдсэн хуралдаан 152 удаа 648 орчим цаг хуралдаж, улс орны чанартай эдийн засаг, нийгмийн олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд бие даасан 87 хууль, 549 хуульд өөрчлөлт оруулах тухай, 29 гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай, 52 хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль болон Улсын Их Хурлын 248 тогтоол, нийт 965 хууль, тогтоол батлан гаргаад байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлаас төсвийн сахилга батыг сайжруулах, хэмнэлтийн горимд шилжин, зардлаа хасаж, орлогоо нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарын эрх зүйн орчныг шинэтгэх чиглэлээр батлан гаргасан бодлого, шийдвэр амжилттай хэрэгжиж байна. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр 2016 оны гуравдугаар улиралд -1.4 хувьд хүртэл буурч байсан эдийн засаг энэ оны гуравдугаар улирлын байдлаар 6.3 хувьд хүрч өссөн. Үүнээс уул уурхайн бус салбарын эдийн засаг 7.5 хувьд хүрч өсжээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний 9 сарын байдлаар 6.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 6.3 их наяд төгрөгт хүрч, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2018 оны эхний 9 сард 241.7 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Гадаад валютын нөөцийн хэмжээ өмнөх оноос 2.3 дахин өсч, 3.0 тэрбум орчим ам.долларт хүрээд байна.

Олон Улсын Валютын Сангаас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улстай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 5 дахь шатны үнэлгээг хийж, эдийн засгийн зөв, тууштай бодлогын үр дүнд Монгол Улсын төсвийн алдагдал, өрийн дарамт буурч, валютын нөөцөө шаардлагатай хэмжээнд бий болгож чадсан төдийгүй, зорилтот бүх тоон үзүүлэлт, шалгуурыг бүрэн хангасан гэж дүгнэсэн.

Монгол Улсын Их Хурлаас эдийн засаг, банк санхүүгийн салбараас гадна өрхийн орлого, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар онцгой анхаарч, 2018 оноос эхлэн 0-3 насны хүүхдээ асарч байгаа 135.0 мянга орчим ээжид сар бүр 50 мянган төгрөг, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 16.5 мянга орчим эх, эцэгт улирал тутам 240 мянган төгрөг олгох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 8 хувиар нэмэгдүүлсэн.

2018 оны хаврын ээлжит чуулганаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 80 хувьд хүргэж, 912 мянга орчим хүүхдэд 205.2 тэрбум төгрөг олгохоор шийдвэр гаргасан бол 9 дүгээр сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэгдүүлээд байна. Ирэх онд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 720 орчим тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгасан.

2017 оны намрын чуулганаар Улсын Их Хурлаас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн албанд анх орох болон дэвшин томилогдох шалгуур үзүүлэлтийг өндөр болгож, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх журмыг нарийвчлан тогтоон, ёс зүй, сахилга хариуцлагыг чангатгасан. Эдгээр зохицуулалтууд 1 сар гаруйн дараа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Таны саналд дурдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд гарсан зөрчил, дутагдалтай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хариуцлага тооцох нь зүйтэй гэж Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс шийдвэрлэж, улмаар албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 7-д зааснаар төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах нь Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагдана. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2019 оны төсвийг хэлэлцэн баталлаа.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдаан хэвийн явагдаж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байгаа тул Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Монгол Улсын Их Хурал дахь олонхын бүлэг ч бас энэхүү асуудлыг хэлэлцэж, дээрх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болно.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж, Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр заасныг анхаарах нь зүйтэй байна.

Иймд Монгол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар Тантай санал нийлэхгүй байгаагаа үүгээр уламжилж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасныг анхаарч ажиллахыг Танаас хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • ба (202.72.244.172)
    Элбэгдорж хамгийн ухаантай улс төрч юм даа.Тэрний өөрийн нэр дээр ганц ч юм алга.Найз нөхдүүдээрээ л хийлгэдэг юм байх даа.Гайхалтай . . .чоно юм аа.Эсвэл тэр үнэхэээр юу ч үгүй юм уу.
    2018 оны 11 сарын 09 | Хариулах
  • Иргэн (66.181.189.126)
    Их хурлаар хэлэлцэх асуудалд дарга саад болох ёсгүй. Дарга гэдэг дарангуйлагч гэсэн ойлголт болжээ.
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • jagaa (66.181.161.66)
    mieo chi beejin ruugee butsna baigaa minii mongold chinii xereg baixgui aa tiin buzad xujaa naraa daguulaad butsaarai
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Zov zov (59.24.56.240)
    Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасныг анхаарч ажиллахыг Танаас хүсье.
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.111.68.3)
    УИХ нь наад ерөнхийлөгчийнхөө идсэн уусанд яагаад хариуцлага тооцож чадахгүй ийм шүдгүй арслан байнаа Ямар ч тогтолцоо нэвтрүүлээд хуулиа мөрддөггүй бол тэгээд нурж унана
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • шудрага иргэн (202.179.31.6)
    нэг зуун ямаанд жаран ухна гэгчээр гурван сая хүнд хоёр танхимаар яах ч билээ дээ
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • зочин (202.9.43.168)
    монгол улс хоёр танхимтай их хурал бага хурал гэж явахгүй бол хувиа хичээсэн нам нэртэй бүлгээс салахгүй юм байна гучин жил туршлаа туршилтанд хэмжээ хязгаар байх ёстой бид залхаж байна хамаг нас зүс явж өглөө ардчилалын үед төрсөн үр хүүхэд ч өслөө энэ хэд чадахгүй нь ойлгомжтой боллоо их хуралыг ямарч намын гишүүн биш хүмүүсээр сонгож бага хуралыг намуудаас сонгож тэд хуулиа боловсруулж их хурал нь жилд хоёр удаа цуглаж баталж байвал таарна мөн ерөнхийлөгчийг ард түмэн шүүх прокурорыг ерөнхий сайдыг их хурал сонгож огцруулна гээд болоо намын гишүүд зөвхөн бага хуралд сонгогдох эрхтэй мөн ерөнхий сайд намаас байж болно сайд нар гишүүн бус мэрэгжлийнх байх ёстой
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    12 цаг 23 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    13 цаг 6 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    14 цаг 3 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    14 цаг 47 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    15 цаг 27 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 29 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    16 цаг 17 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    17 цаг 46 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    18 цаг 17 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    18 цаг 46 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    18 цаг 55 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    18 цаг 58 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    19 цаг 1 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    19 цаг 12 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    19 цаг 28 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    20 цаг 2 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    20 цаг 19 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    20 цаг 36 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    20 цаг 40 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК