Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ирэх сонгуульд нэр дэвших эрхээ авсан гишүүд

2018-11-07
0
ЖИРГЭХ

МАН төрийн эрх барьж буй энэ хоёр жилд чансаагаа дориун шалгуулаад авлаа. Засгийн газар нь ч гавьсан зүйлгүй хэдэн ч сайдын нүүр үзэв. Гоё нэртэй сангуудыг хэн цөлмөж байгаа нь ч олон нийтэд ил болов. Манай улсад Эрдэнэсийн сан, Бүх нийтийн үйлчилгээний сан, Агаарын бохирдлын эсрэг сан, Тариаланг дэмжих сан зэрэг сонсоход тааламжтай зөв гэж бодохгүй байхын аргагүй 27 сан байна. Эдгээрийн нэг нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан юм. Нөгөө олныг гайхшруулж, шуугиулууд байгаа сан шүү дээ. Яагаад гайхшруулаад байна гэж хэлсэн гэхээр нөгөө шударга дүртэй Ж.Энхбаяр гишүүн хүртэл нэр холбогдсоныг бодоход шүү. Ер нь манай гишүүд олон нийтийн хэрэгслийн өмнө жигтэйхэн цэцэрхэж бас мөчөөрхөж, сайн хүний баг зүүдэг юм байна шүү дээ гэх сэтгэгдлүүд цахим хуудсаар дүүрэн аж. Түүнчлэн ЖДҮДС-тай холбоотой асуудал нийгмийн сүлжээг бүхэлд нь эзэлжээ.

Хууль санаачилдаг, баталдаг эрхэм гишүүдийн  ЖДҮ-ээс зээл авсан нь илчлэгдээд ирэхээр бантсан хүн балайрна гэгчээр олон нийтийн хэрэгслээр нэг үгээр бол  “балайрч” өгснийг санаж байгаа байх. Мөн ч их мэлзсэн дээ хөөрхий. Сүүлдээ гарах гарцгүй болоод ирэхээр “чадаж байгаа юманд арга байхгүй” л маягийн юм ярьсан даг.

Тухайлбал, Хүүдээ ЖДҮ-ээс зээл авч өгсөн гэх УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Та иргэдээс уучлал гуйх уу гэсэн сэтгүүлчийн асуултад” “Хүн хийж, бүтээе гэж байгаа бол ямар уучлалт байх юм бэ?” хэмээн ярьж байсан гишүүн хүртэл суурин дээрээ хэд эргэхийг тухтай сууж байгаад үзлээ дээ. Уг нь уучлалт гуйх нь байтугай “хаахалзаж” явсан юм. Харин Ерөнхий Сайд У.Хүрэлсүх өчигдөр чуулганы хуралдаан дээр “Ард түмний итгэл, сэтгэлийг дааж чадахгүй байгаа бол энэ Их Хурал, Засгийн газар цаашид ажиллах эсэх тухай асуудлаа ч ярина. Энэ цаг нь болсон гэж бодож байна. Үүнийг би хариуцлагатай хэллээ. Харлаа, хүлээлээ, тэслээ, тэвчлээ, засч янзлах гэж оролдлоо. Зарим нэг зүйл маань үр дүнд хүрэхгүй байгаа. Би энэ зээл авсан гишүүд ард түмнээс уучлалт гуйхгүй бол та нар дахиж нэр дэвшихгүй шүү гэж дахин хэлье. Ардын намын нэрийн өмнөөс улс төрд барилдахгүй шүү. Энэ зээлээ төлөхгүй бол, ард түмнээс уучлалт гуйхгүй бол. Тиймээс тун удахгүй би намынхаа олон түмнээс дэмжлэг хүснэ. Хэрвээ энэ шинэчлэлтийг хийж чадахгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Эцэст нь болохгүй бол өөрөө огцорно. Үүнийг би цэрэг хүний ёсоор, эх орондоо тангараг өргөсөн хүний ёсоор удахгүй хийж хэрэгжүүлнэ. Харин та нар дэмжээрэй. Ард түмэн энийг хүсч хүлээж байна” хэмээн амлаж буй. Ерөнхий сайдын ийн ширүүхэн хэлсэн нь Н.Оюундарь гишүүнийг уучлалт гуйлгахад хүргэжээ.

Ирэх оны сонгуульд нэр дэвших эрхээ алдахаас айсан гишүүн Н.Оюундарь “Миний үр хүүхэдтэй хамааралтай компани 800 сая төгрөгийн зээл авсан. Үүнд монголын ард түмэн, нийгэм өөрөө бухимдалтай байгааг ойлгож байгаа. Энэ өр зээлийг бүрэн барагдуулсан байж байгаа гэдгийг хэлье гэж бодсон юм. Хүний өмнөөс, өөрийнхөө хүүхдийн өмнөөс уучлал гуйж байна” хэмээн ямартай ч ирэх оныхоо сонгуулийн эрхээ авахаар худлаа үнэн ч гэсэн уучлалт гуйсан болъё гэж бодсон юм болов уу. Уг нь гишүүн Н.Оюундарь “Миний туйлын зорилго дарга, цэрэг болох биш” хэмээн ярилцлага өгсөн байдаг ч хэлснээсээ эсрэгээр байгаа нь харагдаж байна. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Олигарх” нэрээр алдаршжээ. Ийнхүү шахалт, шаардлагаар ЖДҮДС-аас авсан 950 сая төгрөгийн зээлээ барагдуулжээ.

Харин Жижиг дундын зээлээ төлчихнө гэж ялархаж, төлчихлөө гэж рекламдаж суудаг оны шилдэг “Зээл төлөгч” гишүүнээр Ж.Эхнбаяр тодроод буй. Ийн шударга дүр эсгэдэг “баг”-тай төрхүүд олноороо төрийн эрхийг барилцдаг аж.  Мэдээж түүний нэг нь Ж.Энхбаяр гишүүн гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ бас нүглийн нүдийг гурилаар хуурч яваа Ж.Энхбаяр гишүүн байхад “цагаан”-даа гарсан ч гишүүн байна. Ёстой ичих нүүрээ элгэндээ хэд хэд давхарласан хүмүүсийг энэ ЖДҮ-ийн эргэн тойрон дахь үйл явдлаас бид сайн харж авлаа гэхэд хилсдэхгүй болов уу.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Солтан байна. Тэрбээр угаас ирэх сонгуулиар нэр дэвшихгүй гэж бодсон уу, бүү мэд нэг л гөжүүдэлсэн л хүн явна. Аягүй л бол “намайг сонгоорой, надад нэг л удаа итгэчих” гээд л гоё гоё юмаа яриад л тууж явах вий. “Уучлал гуйх шаардлагагүй, Ерөнхий сайд та нар зээлийг ямар нэгэн юманд зараагүй бол хурдан түүнийгээ төлөөрэй. Зарсан байсан ч мөнгө төгрөгөө олж төлөөрэй гэсэн. Боломжоороо төлөх байх. Бага мөнгө биш шүү дээ” гэж ярьсан даа. Тэрбээр ЖДҮ-ээс 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Хэзээ төлөхөө тодорхой хэлээгүйн дээр их л “пээдгэр” байгаа даа гишүүн минь. Түүний ярьснаас үзэхэд Ерөнхий сайд ЖДҮ-ээс зээл авсан намын гишүүддээ юунд ч ашигласан бай хамаагүй хурдан төлж, уучлалт гуйсан болоодох оо гэж захисан утгатай юм хүүрнэсэн байгаа биз. Тэгэхээр Ерөнхий сайд бас жүжиг тоглочихов уу, эсвэл гишүүн Г.Солтан ташаа хэлчихэв үү. Яахав жүжиг тоглосон эсэхээс үл хамаараад ямартай ч өөрчлөлт, шинэчлэлтэд хүрч чадахгүй бол огцрох тухай ам өгсөн нь хийгээд түүндээ хүрэх нь л чухал.

Түүнчлэн Х.Болорчулуун гишүүн 950 сая, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 1 тэрбум, Б.Батзориг гишүүн 1.4 тэрбум, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбум, Н.Учрал гишүүн 950 сая, Б.Ундармаа гишүүн 700 сая, А.Сүхбат гишүүн 950 сая, Д.Сарангэрэл гишүүн 950 сая төгрөг тус тус авчээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан салбарын сайд Б.Батзориг уучлалт гуйж, албан үүргээсээ огцрох хүсэлт гаргаж, өчигдөр чуулганаар хэлэлцэж баталсан. Түүнийг Ерөнхий прокуророос яллагдагчаар татах хүсэлт гаргаж, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барьсан энэ талаар өнөөдөр УИХ хэлэлцэж авч үлдэхээр шийдвэрлээд байна.

Одоогоор зээлээ барагдуулсан гэх Н.Оюундарь гишүүн, Ж.Энхбаяр гишүүн нар байна. Мөн 2020 онд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Б.Батзориг нар нэр дэвших эрхээ ийнхүү аваад байгаа юм. Зөвхөн намын даргынх нь шаардлагын хувьд шүү дээ. Юутай ч 2020 онд нэр дэвших "эрх"- ээ авчих шиг боллоо. Ардын нам нь уучилдаг юм байж. Гэхдээ ард түмэн тийм ч амар уучлахгүй байлгүй.

Ер нь албан тушаалаа ашиглан зээл аваад түүнийгээ зориулалтын бусаар ашигласан бол энэ гэмт хэрэг. Зориулалтын ашигласан ч гэмт хэрэг. УИХ-ын тухай хуулинд нь тэгээд заагаад өгчихөж. УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуйн нэгж төлөөлөхийг хориглоно гээд. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй шүү дээ. Ерөнхий сайд аа! Танай намын гишүүд олон нийтийн тусын тулд ч бай хуульд харш үйлдэл хийсэн л бол хуулийн дагуу арга хэмжээг нь авахуулаач. Ядаж намын чинь нэр багахан ч атугай гийж, түмэн олны итгэл сэргэх юм даа.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Д.Энхтүвшин: Монгол Улс одоогоор АИ-92 шатахууны 40 хоногийн буюу 85 мянган тонн нөөцтэй байна
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Т.Аубакир: Монгол Улс бусад улс орнуудын адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • Зочин (66.181.160.105)
    Tanhimaaraa ogtsor uuchlalt guigaad l boloo uy b vd ogtsor ih hurald dahin ner ni zvs ni ch bvv gar
    2018 оны 11 сарын 11 | Хариулах
  • Tsolmon (122.201.22.119)
    J. Tsolmon avgai darga boloh gej amisgaadaad guigeed baidgiin tsaad shaltgaaniig odoo l oilgoloo.
    2018 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.22.119)
    Eruugiin yalaar shiitge
    2018 оны 11 сарын 09 | Хариулах
  • Уншигч (112.72.11.107)
    За миний бодохд Батзориг биш З/Г -ын Ерөнхий Сайд өөрөө огцорох байсан юм ганцаарай огцорох зүрх хүрээгүй бол бүр танхимаарай огцороёоо гээд зангарагтай дуугарах байлаа даанч зүрх зориго дутсан да ерөнхий сайд байж яаагаад хяналт тавиж чаддаггүй юм тиймээс өөрөө л огцорох ёстой л байлаа да
    2018 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.193.58)
    Батзориг Оюундарь 2хэрэггүй ээ. Ж. Энхбаяр л дээр
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • ard tumen (66.181.176.30)
    guihgui geed bsan yasan huuhen ni, ner devshih geed guisan yumuu? erhee avaad yahav dee, gargahguishd ard tumen.
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • nar (202.179.31.26)
    enkhbayar mini chi itgeliig mini evdchihlee edgeer humuusees shal uur gej harj baisiimsaan
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • ХЭХЭ (103.57.93.83)
    БҮГД ШОРОН ШААГААД ТЭГЭЭД ТЭНДЭЭ ҮХЭЭРЭЙ
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • unen (202.179.27.193)
    j,enkhbayart ih itgej bsan um huurhii
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • үзье (112.72.11.124)
    амьтны ертѳнц.жагсаал цуглаан хиих үү ѳнѳѳдѳр
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • darmaa (103.229.121.35)
    Demjexgvi bna erxee avsan gex shig
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (193.154.13.51)
    Ene Ih hurlin gishuud shorond orohgui bol Mongold shorond baigaa buh hulgain hergeer orson humuusiig sullah heregtei
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (193.154.13.51)
    Oyundari shorond oroh estoi.Zugeer uuchlalt guigaad unguruh yum uu? Arai ugui bailgui dee
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.183.158)
    АТГ ард тумний татвараар бий болсон тэр олон санг шалгах хэрэгтэй
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.183.158)
    Хуулиа биелуулдэггуй гишуудтэй баймааргуй л байна
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Энэ Ж ЭНХБАЯР ГЭЖ НОВШ БАЙНАА ОЮУНДАРЬ ГЭЖ АВГАЙГ ИДЭЖ УУХАД НЬ Л ГИШҮҮН ГЭЖ МЭДЛЭЭ ХИЙ СЭН АЖИЛ ГЭЖ ЮУ Ч БАЙХГҮЙ ЗА ТЭР БАТЗОРИГИЙГ ТЭР БОСГОСОН НОХОЙНЫ ХӨШӨӨНӨӨС НЬ УЯВАЛ ТААРНА ҮХЭЖ БАЙСАН НОВНУУД ИДЭЖ УУСАНДАА ХАРАЖ ҮХМЭРҮҮД 7 ҮЁЭРЭЭ ДАЛД ОРМОРУУД (103.57.94.156)
    Зрчин
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.123.154)
    хулгайч гишүүдээ (бүгд) та нарт хэлэхэд нэр хугархаар яс хугар гэдэг та нарт багадна муу амьд явахаар сайн үх гэдэгийг бодоод үзвэл зүгээр дээ эх орон ард түмэн гэж солиорхоо болиороо
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • мөөги (66.181.160.35)
    төрийн үндэс нь хууль гэж хууль биелэхгүй бол ,улс орны аюулгүй байдал алдагдаж бна гэж ойлго
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    Сарангэрэл нь бас ЭМДаатгалын 360 гаруй тэрбум төгрөгийг хэд хэдэн банканд хийн сардаа хэдэн зуун саяар нь мөнгө хүүлж байгаа.Яагаад ийм их мөнгийг салбарт нь ашиглахгүй байгааг иргэд бид ойлгохгүй байгаа.Гэтэл улсын эмнэлэг нь ямар хүнд сурталтай гээч.Сайд энэ асуудалдаа анхаарлаа хандуулвал яасан юм.ЖДҮ гэж гүйж байхаар......
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Иргэн (64.119.20.222)
    Сарангэрэл сйад ч юм юмыг амжуулжээ. Зээл ч аюаад л бас мэдэхгүй байж мэддэлг дүр эсгэж эрүүл мэндийн тухай эмимйн тухай яриад л түүндээ олон улсын нэр хүндтэй байгууллагуудыг хутгаад л ёстой л нэг бантан хутгаж байна даа. Огцрох хэрэгтэй ш дээ
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИН (150.129.143.217)
    ОЮУНДАРЬ ЕР НЬ ИХ ЧАДВАР МУУТАЙ. ГАДААД ЯВДЛЫН ОРЛОГЧ САЙД ЯАЖ ХИЙЖ БАЙСАН ЮМ БОЛ. УЛААН-ҮДЭЭР ДҮҮРЭН "ШӨЛӨНДӨӨ"ГЭДЭГ ХООЛНЫ ГАЗАР НЬ НЭЭГДСЭН БАЙНА ЛЭЭ.
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.160.35)
    энхбаяр ийм юманд холбогдох гэж ,харамсаж бна ,,бусад ньяахав улаан хулгайчууд ,жадамбаа гуай ч ховор эр хүн бсан даа
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.160.35)
    сарангэрэл гэж авгайн ам ал 2 мөнч заваан юмаа
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Эрэм (112.72.11.106)
    Сарангэрэл-т гуай та нэр хүнд намба төрх нас ирээдүйгээ бодоод эрүүл яамны сайдаас татгалзвал өөрт тань өлзиитэй гэж хэлэх гэсэн хө Хүний амьдрал богино эрх ямба хязгаартай аж
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.14.38.131)
    Энэ богино хугацаанд зээлээ байрагдуулна гэдэг бол зээл авах шаардлагагй байжээ гэсэн хэрэгдээ.
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.14.38.131)
    Шунал бүхинйг ялна. Эд шуналдаа ялагджээ. Харамсалтай. Нэр хугархаар яс хугар гэдэг дээ.
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Бид эвтэй байх (202.179.8.213)
    За за ингээд Ардын намынхан ч хэрэг алга, одоо яах билээ ард түмэн хэнийг дараагийн их хуралд сонгох вэ?
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.116.171)
    Ж.Энхбаярт их итгэдэг байлаа.Одоо тэгээд уучилалт гуйсан болоо нэр дэвшин гэвэл сансаны гарз шүү.Та бүхнийг шорон л хүлээж байгаа өгөр ялзарсан хулгайчууд.Энэ авгай хүний өмнөөс хүүгийнхээ өмнөөс энэ тэр гээл өөрийнхөө тэнэгээр гайхуулаад байгаа юм уу хайшаа юм.
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.92.59)
    UYN IH HURALD SUUH BE SHORON TA NARIIG HULEEJ BAIGAA SHUDRAGA HUULI BAIDGIIM BOL SHOROND BAIH YSTOI HYTAD ULSAD BAISAN BOL TSAAZ HULEEH BAILAA DAANCH MONGOL UYMDAA DEER DOORGUI ABILGAD IDEGDSEN TORTOI ULS
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.40.231)
    Энхбаяраас бусад худлаа гарууд...Сайн хүний үр сад Энхбаярт ямар их итгэж байлаа...Эр нэг алддаг...Монголын улс төрд Энхбаяр хэрэгтэй....
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.190.20)
    Ж.ЭНХБАЯР АА ХАМГИЙН БОЛОМЖТОЙ НЬ МАН-С УГ НЬ ЧИ Л БАЙЛАА. ОДОО БОЛ АРД ТУМЭН ЧАМД САЛААВЧ ОГНО
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • еу (66.181.190.20)
    ОЮУНДАРЬ АВГАЙ ХУРЭЭД ИРЭЭРЭЙ. УРЬЖ БАЙНА. УНАХ НУХИЙГ ЧИНЬ УХААД ХУЛЭЭЖ БАЙЯ
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • zochin (202.9.43.120)
    ter avgai ach zeegee haraad gertee suu
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • зочин (202.9.43.168)
    энэ мөнгөний хэрэгт орооцолдсон эрхэмүүд цусаар уйлаад ч хэрэг байхгүй дэвшисэн ч ард түмэн сонгохгүй яасан зальтай багийнууд вэ
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
    • УИХ ын гишүүдээс шударга ес хүн чанар эх оронч сэтгэл гарах учиртай
      2018 оны 11 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
    7 мин
  • Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
    30 мин
  • "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжавыг ажлаас нь чөлөөлжээ
    1 цаг 0 мин
  • Д.Энхтүвшин: Монгол Улс одоогоор АИ-92 шатахууны 40 хоногийн буюу 85 мянган тонн нөөцтэй байна
    1 цаг 21 мин
  • Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
    1 цаг 22 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно
    1 цаг 42 мин
  • Т.Аубакир: Монгол Улс бусад улс орнуудын адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ
    1 цаг 48 мин
  • В.Зеленский: Ойрхи Дорнодоос болж АНУ-ын анхаарал биднээс холдохыг бид огт хүсэхгүй байна
    1 цаг 53 мин
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
    2 цаг 10 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    2 цаг 29 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 48 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна
    3 цаг 4 мин
  • Цэргүүдээ эргэв
    3 цаг 14 мин
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
    3 цаг 17 мин
  • Израилчуудын гарт амиа алдсан Али Ларижани гэж хэн байв?
    3 цаг 52 мин
  • The MongolZ баг яагаад Senzu буюу М.Азбаярыг сэлгээнд суулгасан бэ? 
    5 цаг 11 мин
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
    5 цаг 16 мин
  • Изриалчууд Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн даргыг ХӨНӨӨЛӨӨ
    6 цаг 14 мин
  • The Guardian: Монголын улс төрчид шоронд хоригдох эрсдэлтэй нүүр тулав
    6 цаг 53 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
    7 цаг 6 мин
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
    7 цаг 8 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК