МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Д.Тогтохсүрэнг МАН-ын бүлгийн даргаар томиллоо. Бүлгийн хуралд 54 гишүүн оролцож 90.7 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг томиллоо.
МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Энэ улс төрийн нэлээд хүндхэн цаг үед бүлгийн даргын ажлыг авлаа. Би гурван чиглэлээр голлож ажиллана. Нэгдүгээрт намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүлгийн үүрэг чухал байгаа. Тиймээс ойрын хугацаанд буюу долоон сар хүртэлх хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлийг гаргаж намын удирдах зөвлөл, бүлгээр хэлэлцэж хэрэгжүүлнэ. Мөн УИХ-ын бүлгийн гишүүдийн нэр хүнд хариуцлагыг сайжруулах чиглэлд онцгой анхаарна” гэв.
Р.Хишигжаргал