Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Томуу, томуу төст өвчний үед виферон лааг хэрэглэхийг зөвлөөгүй  

2018-11-19
0
ЖИРГЭХ

-Эрүүл мэндийн даатгалын сангаас 2016 онд 1.9 тэрбум төгрөг, 2017 онд 2 тэрбум орчим төгрөг олгосон-

ЭМЯ-аас томуу, томуу төст өвчний үед виферон лааг хүүхдийн эмчилгээнд хэрэглэж болох талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсад 384 эм хангах нийлүүлэх байгууллага байна. Эдгээр байгууллагуудаар нийтдээ улсад бүртгэлтэй байгаа  5880 эм байна. Үүний 3339 буюу 67 хувь нь 59 орноос импортоор орж ирдэг аж.

Хуралд ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ерөнхий захирал  Ч.Алтанхуяг, ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Д.Оюунчимэг нар болон бусад холбогдох хүмүүс оролцлоо.

Салбарын мэргэжилтнүүд виферон лааны тухай дараах мэдээллийг өгөв. Тодруулбал,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ерөнхий захирал Ч.Алтанхуяг “Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх эмийн жагсаалт гэж батлагддаг. Үүний дагуу

2016 оны гуравдугаар сарын 25-ны тухайн үеийн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр эмийн жагсаалт батлагдаж, жагсаалтад виферон лаа багтсан байгаа. Тухайн үед 80 хувь хөнгөлөхөөр орсон. 2016 онд 1.9 тэрбум төгрөг, 2017 онд 2 тэрбум орчим төгрөг олгосон бөгөөд тухайн хоёр жилд  мянга орчим иргэд хөнгөлөлтөд хамрагдсан байдаг. Эдгээр иргэдийн 50-ис илүү хувь нь хүүхдүүд байсан. 2018 оны долдугаар сарын 15-аас эхэлж вифероны лааны хөнгөлөх хэмжээг бууруулсан. 2018 онд зайлшгүй хөнгөлөх эмийн жагсаалтыг баталж гаргахдаа олон улсын жишгийн дагуу насанд хүрэгчдийн болон хүүхдийн гэсэн хоёр ангиллаар гаргасан. Харин виферон лааг хүүхдүүдийн жагсаалтаас хассан байгаа. насанд хүрэгчдэд 20 хүртэлх хувийн хэмжээгээр хөнгөлөхөөр орсон байгаа. 2018 оны долдугаар сарын 15-аас хойш өнөөдрийг хүртэл 12 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас энэ лаанд хөнгөлөлт үзүүлсэн тоотой байгаа”.

 ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Эм, вакцин, био бэлдмэлийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн П.Цэцэгээ “Виферон лааны эмчилгээний идэвх болон чанар, аюулгүй байдлын асуудал өнөөдөр яригдаж байна. Энэ асуудал хамгийн анх улсын эмнэлэгт боломжийн үнэтэй эмийн тусламжийг сайжруулах гэдэг ЭМЯ-ны захиалгаар хэрэгжсэн 2016-2018 оны төсөл байгаа. Энэ эмийн эмчилгээний идэвхийн асуудал хөндөгдөж анх тавигдсан байгаа. Төслөөс хоёр удаагийн тайланг ЭМЯ-д өгсөн. Тайланд виферон лаа болон капсул 2016 онд 1.9 тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан байна. Нийт даатгалын сангийн төсвийн 7.1 хувийг эзэлж байна. Тус бүтээгдэхүүн нь 0.5-3 сая нэгж альфа, интерфрон агуулсан бэлдмэл. Ууж хэрэглэх болон, шулуун гэдэсний лаа хэлбэрээр хэрэглэх нь үр нөлөөтэй гэдгийг баталж чадахгүй байна гэсэн тайланг өгсөн. Тайлан дээрээ юу гэж зөвлөсөн гэхээр үр нөлөөний нотолгоо багатай эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хасах нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн. Мөн хэрэглээнээс гарсан болон эсвэл зайлшгүй шаардлагагүй эмийг Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт олгох, эмийн жагсаалтаас хасах нь үнэтэй хамааралгүйгээр эмийн жагсаалтыг мэдэгдэхүйц бууруулах оновчтой арга юм гэсэн. Эмчилгээний идэвхийн асуудал яригдаж байгаа. Үүнд ажлын хэсэг гарсан байгаа. Аюулгүй байдлын асуудал дээр ч ажиллаж байна”.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин “ЭМЯ-аас томуу, томуу төст өвчний үед эмчилгээний удирдамж, зааврыг боловсруулах үйл ажиллагааг хоёр үндсэн заавар зөвлөмжийг үндэслэн баримталж ажилладаг. Нэгдүгээрт ХӨСҮТ-өөс бид зөвлөмж, заавар авч ажилладаг байгаа. ХӨСҮТ дээр Монгол Улсын вирусын лаборатори ажилладаг. ХӨСҮТ-өөс томуу өвчний стандартад виферон лааг хэрэглэх зааварт ороогүй талаар албан ёсны бичгээр мэдэгдсэн байгаа юм. Хоёрдугаарт, Эх хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төвөөс тухайн жилүүдэд дөрвөөн татавн удаа томуугийн вирусын дэгдэлтийн эмчилгээ, удирдамжийг баталж гаргасан. Хамгийн сүүлд удирдаж гаргасан эмчилгээний удирдамжид виферон бэлдмэлийг тодорхой өвчин, эмгэг, зарим халдварт өвчний үед эмчийн заавраар хэрэглэж болох боловч толгой дараалан замбараагүй хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай гэсэн зөвлөгөөг өгсөн байгаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс тав дахь удаагийн шинжилсэн зөвлөмжид бол виферон лааг хэрэглэхийг зөвлөөгүй байгаа юм. Энэ удирдамж зааврууд албан ёсоор гарчихсан байдаг. Томуугийн эмчилгээний удирдамжид бид энэ хоёр үндсэн төвийнхөө удирдамж заавар болгож эмч нартаа зөвлөгөө өгч ажилладаг байгаа юм”.

Эм, био бэлдмэл, вакцины чанар, аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтэн Д.Оюунтуяа  “Уг эм нь 2010 оны наймдугаар сарын 25 оны өдөр Монгол Улсын эмийн бүртгэлд анх бүртгэгдсэн. Тухайн үед бүртгэгдэхдээ Эрүүл мэндийн сайдын 2007 оны 38 дугаар тушаалаар батлагдсан. Тухайн үед уг эм нь Украин, Казахстан, Беларусь, Узбекстан, Азербайжан зэрэг зургаан улсад бүртгэгдсэн байсан. ОХУ-даа бүртгэгдээд 12 жил болсон. Одоогийн байдлаар нийт 12 улсад бүртгэгдээд хэрэглэгдэж байгаа юм байна. 2014 оны арванхоёрдугаарт сарын 19-ний өдөр виферон үйлдвэрлэгчээс хүсэлт ирсний дагуу хоёрдагч боллон анхдагч савлалтын загварыг өөрчлөх, олгох нөхцөлийг оргүй олгохоор хүсэлтээ ирүүлсэн байдаг бөгөөд хурлаар орон шийдвэрлэгдэн жоргүй олгогдож байсан. Бүртгэлийн хугацааг 2015 оны наймдугаар сарын 25-нд сунгуулсан. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 215 дугаар тушаалаар батлагдсан зайлшгүй шаардлагатай эмийн долдугаарт орсон. Дараа нь жагсаалт шинэчлэгээд 2017 оны А350 дугаар тушаалаар нийтийн үйлчилгээний эмийн санд жороор олгогдох нөхцөлтэйгөөр батлагдсан байна. 2018 оны долдугаар сарын 25-ны өдөр Эм судлалын салбар зөвлөл буюу ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн дөрвөн салбар зөвлөл байдаг. Уг эмийн хэрэглэх зааврыг баталгаажуулдаг, олгох нөхцөлийг нь хянаж, эмийн зайлшгүй зөвшөөрлийг хянадаг зөвлөл юм. Энэ зөвлөлийн хурлаар уг эмийг хэлэлцээд жортой олгох шийдвэр гаргасан байна”.

ЭМЯ-ны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Мөнгөнцэцэг “Зар сурталчилгааны тухай хуулинд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зөвхөн жоргүй олгох эмийн тухай болон эмийг зохистой хэрэглэх тогтсон сурталчилгаа явуулж болно. Жороор олгох, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмчилгээний зориулалт бүхий мансууруулах бодис, ургамал түүнчлэн тусгай мэдлэг, мэргэжил шаардагдах эмнэлгийн хэрэгслийг Эрүүл мэндийн салбарыг зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна гэж заасан байдаг. Гэтэл сүүлийн үед хүүхдийн томуу өвчний эмчилгээний заавар, удирдамжид ороогүй виферон лаа хэлбэрийн эмийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдээллийг цацаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна гэж үзэж байгаа. Мөн хууль бус зар сурталчилгааны асуудал, МХЕГ, ШӨХТГ, ЭМХТ хяналт тавих чиг үүрэгтэй. Энэ хүрээнд ЭМЯ-ны зүгээс хууль журмын хэрэгжилтэд яаралтай хяналт тавьж, шалгалт хийж хариуц ирүүлэх талаарх албан бичгийг МХЕГ, ШӨХТГ, ЭМХТ-д хүргүүлээд байна”.

 Ажлын хэсгийн ахлагч, Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Д.Оюунчимэг “Виферон лааны үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эмчилгээ, оношлогооны ямар стандартын дагуу хэрэглэж байгаа гэдэг асуудлыг бид ажлын хэсэг гарган судлаад явж байна. Ажлын хэсгийн эхний урьдчилсан судалгаагаар ялангуяа тоуу, томуу төст өвчний үед эмчилгээ, оношлогооны удирдамж, зааварт ороогүй энэ эмийг томуу, томуу төст өвчинд хэрэглэхгүй. Энэ талаар холбогдох арга хэмжээг аваад явна гэсэн дүгнэлт гарсан байгаа”.

 

Б.Лхам

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    5 цаг 8 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    5 цаг 26 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    5 цаг 45 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    5 цаг 49 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    7 цаг 40 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    7 цаг 47 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    9 цаг 45 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    9 цаг 52 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    9 цаг 55 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    10 цаг 23 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    10 цаг 24 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    11 цаг 4 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    11 цаг 27 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    11 цаг 38 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    11 цаг 49 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    11 цаг 59 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    12 цаг 30 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    12 цаг 34 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    12 цаг 51 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    13 цаг 4 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК