Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунантай уулзаж, хуульчдын талаарх албан ёсны мэдээлэл, аргачлал, маягт, заавар, мета мэдээллийн санг боловсронгуй болгоход хамтран ажиллахаар санал солилцлоо.
2018 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн 5469 хуульч үйл ажиллагаа явуулж буйгаас 512 шүүгч, 490 прокурор, 2170 өмгөөлөгч, 2327 бусад хуульч байна. Үүний 2367 буюу 43.2 хувь нь эрэгтэй, 3102 буюу 56.8 хувь нь эмэгтэй хуульч аж. Улаанбаатар хотод 4188 хуульч үйл ажиллагаа эрхэлж байгаа бол, орон нутагт 1281 хуульч мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна.
Дээрх бүртгэлийн мэдээллээс гадна хуульчдын нас, хүйс, боловсролын зэрэг, ажилласан жилийн туршлага, шинээр олгогдсон эрх, эрх хасагдсан, мэргэжлийн хариуцлагын хороонд ирүүлсэн гомдлын шийдвэрлэлт болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын холбогдох үзүүлэлтүүдийг дүгнэхэд хамтран ажиллаж, хуульчдын талаарх статистик мэдээллийг албан ёсоор олон нийтэд 2019 оноос тархаах болсон талаар Монголын хуульчдын холбооноос мэдээллээ.