Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ипотекийн зээлд зөвхөн яндантай өрхүүдийг хамруулснаар агаар, хөрсний бохирдлыг бууруулна

2018-11-22
0
ЖИРГЭХ

Ипотекийн зээлд зориулж 2019 онд 115 тэрбум төгрөг төсөвлөөөд байгаа. Дунджаар 100 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдаж авдаг гэж бодоход зээлдэгч иргэн 30 хувиа өөрөө гаргаад, үлдсэн 70 хувь буюу 70 саяыг банкнаас авна. Ингээд бодохоор ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаас 1650 орчим өрх ипотекийн зээлд хамрагдана гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд манай улсад олгосон моргейж болон ипотекийн зээлийн эргэн төлөлт 98 хувьтай байгаа гэсэн судалгаа бий. Ер нь ипотек бол монголд төдийгүй олон улсад эргэн төлөлт нь хамгийн найдвартайд тооцогддог  зээл. Түүнчлэн орон сууц нь хүний анхдагч бөгөөд нэн чухал хэрэгцээ. Дээр нь Улаанбаатар нэрээ Утаанбаатар болтол агаараа бохирдуудаад байгаа нийслэлчүүдийн хувьд утаа үйлдвэрлэдэг гэр хорооллын оршин суугчдыг багасгах нь нийтийн эрх ашигт нийцнэ. Тэгэхээр илүү олон өрхийг орон сууцтай болгохын тулд ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай. Харин яаж… ?

 

Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх олон боломж бий

Үр ашиг муутай, хэдхэн гэр бүлийг тэтгэдэг Засгийн газрын тусгай сангуудад оруулж буй хөрөнгийн тодорхой хувийг ипотекийн зээл рүү шилжүүлж болох юм. Уг нь үйлдвэрлэлийг дэмжих зээл бол ажлын байр бий болгож, татвараараа улсын төсвийн орлогыг нэмэгдүүлдэг, нийт эдийн засагтаа илүү өгөөжтэй л дээ. Даанч манайд  хуваарилалт нь шударга бус, зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байгааг бид мэддэг болсон. 2019 онд ЖДҮХС, Мал хамгаалах  сан, Тариаланг дэмжих сан гэхчлэн Засгийн газрын 22 тусгай санд нийт 3.6 их наяд төгрөг төсөвлөжээ. Үүнээс 88.3 хувийг цалин, тэтгэвэр, халамжид зориулах бөгөөд үлдэж буй 470 гаруй тэрбум төгрөг нь тухайн сангуудын зориулалтын дагуу зарцуулагдах ёстой аж.

Дараагийн эх үүсвэр нь иргэд цалингаасаа илүүчилж, ирээдүйдээ хадгалдаг нийгмийн даатгалын сангийн хөрөнгө. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ипотекийн зээлийн талаар мэдээлэл хийхдээ Нийгмийн даатгалын санд хуримтлагдаж буй 200 гаруй тэрбум төгрөгийг ипотекийн зээлд ашиглаж болох хувилбарыг санал болгосон. Тэрбээр олон улсад ипотекийн зээл нэг хувийн хүүтэй байдаг, гэтэл монголд жилийн 8 хувь, 20 жилийн хугацаанд 160 хувийн хүүтэй байгаа нь хүүгийн мөлжлөг болж байна. Иймд төр НДС-гийн хөрөнгийг арилжааны банкинд нэг хувийн хүүтэй олгож, банк үйлчилгээний хөлс, эрсдэлээ тооцоод хоёр хувийн хүү нэмж, нийт гурван хувийн хүүтэйгээр ипотекийн зээлийг иргэдэд олгох боломжтой хэмээн тайлбарласан.

Бас нэг эх үүсвэр бол ипотекийн зээлийн эргэн төлөлт. Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлд зориулж олгосон мөнгөний 40 хувь нь эргэн төлөгдөөд байгааг О.Баасанхүү гишүүн мөн дурдсан. Тэгэхээр эргэн төлөлтөөс төвлөрч буй хөрөнгийг дахиад ипотект зарцуулж болох юм.

Түүнчлэн Засгийн газар бонд арилжаалах замаар ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой. Энэ мэтчилэн хийе гэсэн хүнд хүрэх арга зам олон бий.

 

Агаарыг хамгийн ихээр бохирдуулагч яндантай өрхүүдийг хэрхэн орон сууцжуулах вэ

Өмнө өгүүлсэнчлэн ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүллээ гэхэд зарцуулалтдаа анхаарах нь чухал. Энэ төрлийн зээлийн дийлэнх хувийг өмнө нь ипотекийн зээлд хамрагдаж байсан, орон сууцтай хүмүүс орон сууцны нөхцөлөө сайжруулах эсвэл түрээслүүлж, бизнес хийх зорилгоор дахин авсан байдаг. Тэгэхээр энэ зээл бас зорилтот хүмүүстээ хүрч чадахгүй байгаа юм. Уг нь гэр хороололд оршин сууж буй өрхүүд Ипотекийн зээлд олноороо хамрагдвал гамшгийн хэмжээнд хүрээд буй агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр болох сон.

Өнгөрсөн хугацаанд жилд дунджаар 3000-3500 өрх, нийт 95 мянган өрхөд ипотекийн зээл олгожээ. Өдгөө нийслэлд 210 мянга орчим яндантай өрх оршин сууж буй. Эдгээр өрхөд нийслэлийн нийт хүн амын 56 хувь нь багтдаг. Зээл авсан дээрх өрхүүд бүгд гэр хорооллынх байсан бол яндантай өрхийн тоо 50 хувиар буурч, агаарын бохирдлыг бууруулахад дорвитой өөрчлөлт гарах байж. Харамсалтай нь улам л нэмэгдсээр.

Тэгэхээр цаашид орон сууцны зориулалттай барилгын зөвшөөрлийг шинэ суурьшлын бүс болон хотын барилгууд дунд өгөхөө л больчих. Орон сууц барихыг хүссэн компаниудад зөвхөн гэр хороололд л орон сууцны хороолол босгох нөхцөлтэйгээр зөвшөөрөл олгох журам гаргах хэрэгтэй байна. Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг гацаанаас гаргах боломжтой болно гэж харж байна.

 

Дахин төлөвлөлтийг хэрхэн гацаанаас гаргах вэ

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд гэр хороолол дахь 24 сонгосон талбайн 75 хэсэгчилсэн талбарт дахин төлөвлөлт хийхээр тусгасан байдаг. Энэ нь 16109 нэгж талбар /хашаа/ бүхий 1506,1 га талбайг хамарч байгаа бөгөөд нийт гэр хорооллын 14 хувь, гэр хороололд оршин суугчдын 9 хувийг эзэлж байгаа юм.

Дээрх 75 талбараас 50 талбарт төсөл хэрэгжүүлэхээр 34 компани шалгарснаас 28 аж ахуйн нэгж тодорхой  хэмжээний үйл ажиллагаа явуулж эхлүүлсэн ч ажлын явц харилцан адилгүй, зарим нь маш удаашралтай, бараг зогсонги байдалтай, зургаан аж ахуйн нэгж төслөө огт эхлүүлээгүй байна.

Уг төслийн хүрээнд 7426 өрх аж ахуйн нэгжтэй хоёр талт гэрээ, 2042 өрх аж ахуйн нэгж болон НЗДТГ-тай гурвалсан гэрээ байгуулж, нийт 9472 өрх төсөлд хамрагдах нөхцөл бүрдсэн байдаг. Эдгээр өрхөөс 1472 нь газраа чөлөөлснөөс 957 өрх гэрээний дагуу орон сууцандаа орж, 24 өрх шинээр байр худалдаж авсан байна. Харин 182 нь түр оршин суух байранд амьдарч байгаа бол 301 өрх өндөр өртөгтэй байр түрээсэлж, гарсан зардлаа гэрээт байгууллагаас гаргуулж авч чадахгүй, эдийн засгийн болоод сэтгэлзүйн хувьд ихээхэн хохирол амсаж буй талаар иргэд гомдол гаргасаар байгаа. Энэ бол 2017 оны эцсээр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас гаргасан тоо баримтууд. 

Ямартай ч, эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед аж ахуйн нэгжүүд дангаараа дахин төлөвлөлтийн бодлогыг цааш үргэлжлүүлэхэд ихээхэн хүндрэлтэй байгааг бид харлаа. Иймд өнөөдрийг хүртэл гэрээгээ хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцалж, сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, төр өөрийн хөрөнгөөр түрээсийн орон сууцны хорооллуудыг босгоод, гэр хорооллын өрхүүд нүүж орсны дараа чөлөөлсөн газар дээр дэд бүтцийг нь шийдэж өгөөд, компаниуд барилгаа барьж, гэхдээ цогц хорооллоор нь бүтээн байгуулалт хийх нь зүйтэй.

 

Гамшгийн хэмжээнд хүрсэн агаар, хөрсний бохирдлоос хэрхэн ангижрах вэ

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэлх долоо хоногийн агаарын чанарын стандартыг харахад, Зурагт орчимд зөвшөөрөгдөх хэмжээнээс PM10 тоосонцор 3 дахин,  хүхэрлэгхий 1.7 дахин их, Баруун дөрвөн зам орчимд Азотын давхар исэл 2.2 дахин их байх жишээтэй.

Улаанбаатар хотын хөрсний бохирдлын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр 2000 онд 1 гр хөрсөнд 100 мянга гаруй нян тоологдож байсан бол 2014 онд энэ үзүүлэлт 5-6 саяд хүрсэн байна. Үүний улмаас нийслэлийн хүн амын ундны усны хангамжийн эх үүсвэрүүдийн аюулгүй байдал алдагдах нөхцөл үүсээд байгааг мэргэжлийн байгууллага анхааруулсаар байгаа. Түүнчлэн хөрс, ус, агаарын бохирдлоос үүдэлтэй халдварт өвчлөл нь нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэг болоод байгаа юм. Хөрсний бохирдол нь гэр хороололд голдуу тохиолдож байна.

Иймд агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын инженерийн дэд бүтцийг сайжруулах, улмаар барилгажуулах шаардлага зүй ёсоор урган гарч ирсэн. Гэтэл бид сүүлийн арав гаруй жилийн турш бид гэр хорооллын нүүрсний хэрэглээг бууруулах нэрийдлээр утаагүй зуух, утаагүй түлш, гэрийн дулаалга, цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зэрэгт нийт 190 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч утааг багасгахад мэдэгдэхүйц үр нөлөө үзүүлээгүй.

Иймд цаашид их хэмжээний хөрөнгө үргүй зарлагадсан эдгээр арга хэмжээнээс зоригтой татгалзъя. Хэвлэл мэдээллийнхэн болон ард иргэд хяналтаа сайжруулж, шахсан барьцаа лавшруулан, олигархиудын бизнесийг дэмжсэн урагшгүй бодлогыг таслан зогсооход нөлөөлцгөөе.

 

Э.Ирэхбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Altangerel (202.179.24.230)
    Гэнэт ухаан сууж гэнэ
    2018 оны 11 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    21 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    28 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    33 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    1 цаг 2 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    1 цаг 4 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    1 цаг 15 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    2 цаг 33 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    2 цаг 44 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    2 цаг 50 мин
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
    3 цаг 8 мин
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
    3 цаг 16 мин
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
    3 цаг 53 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    3 цаг 57 мин
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
    4 цаг 4 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
    4 цаг 6 мин
  • ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
    4 цаг 19 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    4 цаг 22 мин
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    20 цаг 16 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    20 цаг 19 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    20 цаг 43 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК