Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Утааг улам ихээр нэмэгдүүлэх л төсөл байж дээ

2018-11-22
0
ЖИРГЭХ

Нийслэл хотод өвөл бүр шийдэгддэггүй асуудал бол агаарын бохирдол юм. Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл төдийгүй хамгийн их бохирдолтой 10 хотын нэг гэгддэг. Нийслэл хотын маань агаарын бохирдлын хор уршиг өнгөрсөн зууны дөчөөд оноос эхтэй гэнэ. Угтаа бол хүн ам суурьшиж эхэлсэн тэр үеэс л орчны болоод агаарын бохирдол эхэлсэн нь лавтай. Өнгөрсөн жил Бээжин хотын агаарын бохирдолд зориулж, Хятад улс Канадаас цэвэр агаар худалдаж авсан шиг. Удахгүй бид тийм хэмжээнд хүрэх вий. Эсвэл Бээжин хотоос илүү агаарын бохирдолтой ч бид тоодоггүй байж мэднэ.

Сүүлийн үед хийсэн судалгаагаар утаанаас болж жилд, нэг хүн 0.7 нас хоргодож байна гэжээ. Манай улс өнөөдрийн байдлаар 3229800 хүн амтай. Төрөлт 7 минут 57 секунд тутамд нэмэгдэж, нас баралт 30 минут 36 секунд тутамд хасагдаж, дунджаар 8 минут 36 секунд тутамд нэг хүнээр нэмэгддэг. Харин  Улаанбаатар хотод 2016 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 650979 эрэгтэй, 694521 эмэгтэй буюу нийт 1345500 хүн буюу улсын нийт хүн амын 42 хувь нь  байнга оршин сууж байна. Өнөөдрийн байдлаар энэ тоо хэдэд хүрснийг таашгүй. Тэгвэл агаарын бохирдолтой аюултай бүсэд хүн амынх нь тал нь амьдарч байгаа гэж ойлгож болно.

Агаар болон орчны бохирдлын гол эх үүсвэрээр дулааны цахилгаан станц, халаалтын болон уурын зуух, хогийн цэг, гэр хорооллын айл өрх ,автомашин зэргийг нэрлэж болох юм.Хамгийн ихээр агаарын бохирдлыг үүсгэж байгаа объект бол дулааны цахилгаан станцууд юм.Судалгаагаар Улаанбаатар хотын дулааны станцууд жилдээ 3.6 сая тонн нүүрс шатаадаг. Эдгээр нь өвлийн улиралд цаг тутамд 4.5 сая шоо метр утаа, 4.14 тн үнс, 6.762 кг хүхэрлэг хий агаарт хаяж байна. Агаарт дэгдэх хүлэмжийн хийн 64 орчим хувийг зөвхөн дулааны цахилгаан станц “үйлдвэрлэдэг”. Мөн 450 гаруй нам даралтын уурын зууханд жилд сая гаруй тонн нүүрс, гэр хорооллын 140 мянга гаруй айл өрх жилдээ 600 гаруй тонн нүүрс, 200 гаруй мянган шоо метр мод түлшиндээ хэрэглэдэг байна. Гэтэл ганцхан тонн нүүрс шатаахад 10 хүний бүтэн жилийн турш амьсгалах хүчилтөрөгчийг устгадаг ажээ. Жилдээ 5.2 сая тонн нүүрс шатааснаас хотын агаар дахь угарын хий буюу нүүрсхүчлийн дутуу ислийн агууламж заримдаа зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-4 дахин давдаг байна. Ингээд бодохоор бид юугаар амьсгалж буй нь ойлгомжтой.

Төр засгаас гэр хорооллын утааг бууруулах зорилгоор олон шат дараатай арга хэмжээг авсаар ирсэн. Үүний нэг нь гэр хороололд АНУ-ын “Мянганы сорилтын сан”, “Цэвэр агаар” төсөл хамтран сайжруулсан зуух тараасан явдал юм. 158

мянга гаруй зуухыг 93 хувийн татаастай үнээр гэр хорооллын айл өрхөд худалдсан байдаг. Түүнчлэн 2013 оноос Дэлхийн банкны “Цэвэр агаар” төслийн хүрээнд 40 гаруй мянган зуухыг тараасан байдаг. 2014 онд сайжруулсан 140 мянга гаруй зуухыг иргэдэд тараах ажлыг хийж дуусгажээ.

Хэдийгээр зарим өрх сайжруулсан зуухыг хэрэглэж эхэлсэн боловч зориулалтын түлшийг нь түлэлгүй нүүрсээ түлсээр байсан. Зориулалтын шахмал түлш нь хэт үнэтэй байсан нь иргэдийг нүүрс түлэхэд хүргэсэн хэрэг л дээ.

Сайжруулсан зуух тараагдсан Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороог зорив. Тус хорооны Засаг даргатай хүссэн ч тэрбээр гадуур ажлаар явсан байв. Харин нийгмийн ажилтнаас хороонд нь төслийн зуухтай хэдэн айл бий, цахилгаан халаалттай хэдэн айл байдаг тухай асуухад “Бидэнд энэ талаар тодорхой мэдээлэл судалгаа байдаггүй. Судалгаа нь дүүрэг дээр л байдаг” гэсэн юм. Мэдээллийн дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын “Статистикийн хэлтэс”-т очиж гэр хороололд амьдардаг өрхийн төслийн зуух болон энгийн зуухны судалгааг авахаар очиход “ Манайд тэр мэдээлэл нь байхгүй. Гэхдээ 2016 онд хийсэн гэр хороололд болон орон сууцанд амьдардаг өрхийн судагаа бий” гэв. Тэрхүү судалгааг барин “Тохижилт нийтийн ахуйн хэлтэс”-ээс лавлахад “Төслийн зуух тараалт 2015 онд дууссан. Бидэнд 2013- 2014, 2014-2015 оны судалгаа байгаа” гэв.

Баянгол дүүргийн “Сууц бол сууцны тусдаа байшин, гэрт амьдардаг өрхийн 2016 оны судалгаа”-д дурьдсанаар дүүргийн нийт 58241 өрхөөс 12216 өрх гэр хороололд амьдардаг. Харин 46025 өрх байшинд, сууцанд амьдардаг гэсэн судалгаа гарчээ.

Тус дүүргийн 2013-2014, 2014-2015 онд хийсэн хосолмол бүсийн хороодод борлогдсон сайжруулсан зуухны судалгаанд 3, 7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 дугаар хороог хамруулжээ.  Уг судалгаанд 2013-2014 онд Дөл, Өлзий болон Хас, Нам даралт, Талст ,Векас-107 зэрэг зуухыг нийт 8833 ширхгийг борлуулжээ. Харин 2014-2015 онд Голомт, Жижиг дөл, Том дөл, Өлзий, Векас 107, Чин-1 зэрэг зуухыг нийт 698 ширхгийг борлуулсан ажээ.

Тэгвэл 22 дугаар хороонд 2013-2014 онд 1487 ширхгийг, 2014-2015 онд 133 ширхгийг борлуулж нийт 1620 ширхэг зуухыг төслийн хүрээнд худалдсан байна.

Зуух тараагаад агаарын бохирдол буурсан уу гэдэг нь өнөөдөр ч анхаарал татсан асуудал хэвээр байна. Бид Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн Г.Содномпилийнд очлоо. Тэрбээр “Манайх 2013 оны өвөл төслийн зуухтай болсон. Анх “утаагүй зуух” гээд телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлаад байхаар нь утаа гарахгүй юм байх гэж бодсон ч өмнөх зуухтай маань адилхан л утаа гарч байна лээ. Анх манайх зориулалтынх нь шахмал түлшийг хэрэглэсэн. Харин сүүлдээ үнийг нь дийлэхээ болиод эргээд нүүрсээ түлж эхэлсэн шүү” гэв.

Мөн тус хорооны иргэн М.Төмөрбаатар “Сайжруулсан зуух хуучин бидний хэрэглэдэг байсан зуух хоёрын хооронд ялгаа бараг байхгүй. Зориулалтын түлшийг нь авах бололцоотой хүмүүс бараг байхгүй гэхэд болно.Харин энэ зуухыг тавьснаар улам их утаатай болсон гэж боддог. Дулаан барих тал дээр хуучин зуухыг маань бодвол арай дээр юм байна лээ.Манайх хуучин зуухтай байхдаа сард нэг машин нүүрс түлдэг байсан. Одоо ч гэсэн нэг машин нүүрс түлж байна” гэлээ.

Иргэн Б.Баясгалан “Энэ хороонд 2007 оноос хойш амьдарч байна. Манай энд үүрийн таван цагаас өдөр 12 хүртэл, 17.00 цагаас шөнийн гурав хүртэл утаа маш ихтэй. Гадуур явахад хоолой хорсож, дотор эвгүйрхэж, толгой өвддөг”гэв.

Тус хорооны газарзүйн байрлал нь хазгай, хэвгий газар байрладаг учир өвлийн улиралд халтираа гулгаа ихээр үүсдэг учраас иргэд үнсээ гудамж, зам дагуу тарааж асгадаг байна. Мөн айлууд хог, үнсээ гудамжинд ил задгай асгасан дүр зурагтай байлаа.

Нэг хороон дээр жишээ авахад л иймэрхүү дүр зурагтай байна.

2014 онд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Агаарын чанарын алба хамтран агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн бүртгэл, тооллогыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 116 хорооны 117 мянга гаруй өрхөд явуулсан байна. Судалгаанд оролцогсдын 44.5 хувь нь энгийн зуухтай, 65064 өрх буюу 55.5 хувь нь сайжруулсан зуух ашиглаж байжээ. Үүнээс харахад нийт айл өрхийн 55 хувь нь сайжруулсан зуух ашиглаж байсан бол үлдсэн нь зуухыг зарж борлуулах зэргээр үрсэн гэдгийг Агаарын чанарын албаныхан мэдээлсэн юм. Гэтэл энэ бүх төсөл хөтөлбөр нь амжилтад хүрсэнгүй.

Төрөөс  тараасан сайжруулсан зуухыг дамлан зарах тохиолдол маш их байдаг тухай иргэд  ярьж байлаа. Гэр хорооллын гудамжаар “Төслийн шинэ, хуучин “Дөл”, “Хас”, “Өлзий”,”Голомт” нам даралтын зуухнууд худалдаж авна” гэсэн зарлал энд тэндгүй харагдана. Утасны дугаарын дагуу нь холбогдож төслийн зуухыг хэдээр зардаг болохыг асуухад “Төрөл нь хамаарахгүй бүгдийг нь 150 мянгаар худалдаж авдаг. Хуучин эвдрэл гэмтэлтэй бол очиж үзэж байгаад үнэ тохирч авдаг” гэв. Мөн иргэд “эдгээр панзчид худалдаж авсан зуухаа хөдөө орон нутгийн иргэдэд үнэ нэмж зардаг” гэсэн юм.

Энэ мэтчилэн төр засгаас хөнгөлөлттэй үнээр тараасан зуухыг дамлан зардаг урвуу сэтгэлгээтнүүд олон байвал  Нийслэлчүүд утаанаасаа сална гэдэг үлгэр болон үлдэнэ. Зарж байгаа нь ч тэр, авч байгаа нь ч тэр.Гэвч агаарын бохирдлын эсрэг бидний өнөөдрийг хүртэл хийж ирсэн төсөл хөтөлбөр зөв зүйл байсан эсэх нь сэтгэл эмзэглүүлж байна.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд төр засгаас хийсэн  нэг дорвитой ажил нь цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн явдал юм. Ингэснээр иргэд өвлийн улиралд цахилгаан халаалтыг хэрэглэхэд илүү дөхөм болж буй.

Гэтэл “Утаагүй зуух” нэрийдлээр иргэдэд хөнгөлөлттэй үнээр тараасан төслийн зуух нь гэр хороололд ялгаагүй утаа гаргадаг. Хар ухаанаар бодсон ч аливаа зүйл шатаж байгаа тохиолдолд утаа гарах нь ойлгомжтой. Өөр нэг арга зам бол яндангаараа утаа гаргалгүй гэртээ угаартахаас өөр сонголтгүй. 

Сайжруулсан зуух төсөлд нийт 68 тэрбум, 20,7 мянган ширхэг гэрийн эсгий дулаалга, 5,1 мянган ширхэг гэрийн үүдний гонх, 98 ширхэг эрчим хүчний хэмнэлттэй сууц олгож, нийт 12 тэрбум төгрөг, Цахилгаанаар халаалтаа бүрэн шийдсэн айл өрхүүд 18-19 цагийн хооронд 3000 кВт.ц хүртэлх сайжруулсан зуух хэрэглэж байгаа буюу бусад нөхцөл шалгуурыг хангасан бол сарын нийт 200 кВт.ц хүртэлх хэрэглээг тус тус 50 хувь хөнгөлж, нийт 3,5 тэрбум төгрөг, 100 кВт-аас дээш чадалтай 204 нам даралтын зуухыг шинэчилж, 12,5 тэрбум төгрөг, 100кВт-аас доош чадалтай 1115 зуухыг төвлөрсөн дулаанд холбож 5,4 тэрбум төгрөг, 250 автобусыг хий-дизель хосолмол болгоход 3,3 тэрбум төгрөг,“Их тойрог ЦДАШ, дэд станц” төсөлд 52,0 тэрбум төгрөг, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ний уур, усны дулаан солилцуулагч бүхий 210 МВт дулааны дэд станц байгуулахад 10,0 тэрбум төгрөг, “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийг түшиглэн 210 мянган тонн хагас коксожсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулахад 17,0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Дунджаар 169.7 тэрбум төгрөгийг өнгөрсөн 2011 оноос агаарын бохирдлын эсрэг зарцуулж иржээ. Энэ их мөнгөөр ядаж гэрийг нь дулаалсан бол, нүүрсээ бага түлэх л байсан байх. Цаг дулаарахаар мартчихаад хүйтний улирал эхлэхээр асуудал ярьдгаа больж, цэнгэг агаарт амьдрах цаг хэзээ юм бол доо. Одоо ч утаа их багасаагүйг харахад утааг улам ихээр нэмэгдүүлэх л төсөл байж дээ хөөрхий.

Л.Сайнбаяр

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.9.43.107)
    Утааг богино хугацаанд багасгах шуурхай арга хэмжээ нэртэй энэ ажил хөрөнгө мөнгө үрсэн үр дүн муутай байна. Харин улсын хэмжээнд төвсуурин газрын утааг бууруулах дорвитойхон ажлыг дунд, урт хугацаанд хэрхэн хэрэгжүүлэх болмж байгааг судалж шийдвэрлэх төрийн бодлог хэрэгтэй. Энэ бодлогоо дэмжсэн хөрөнгө оруулагч үзүүлэх хөнгөлөлтийг давхар шийдэх юм бол бид иргэд маш идэвхитэй орлцох боломж нээгдэнэ.
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    21 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    29 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    34 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    1 цаг 3 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    1 цаг 5 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    1 цаг 16 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    2 цаг 33 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    2 цаг 44 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    2 цаг 50 мин
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
    3 цаг 8 мин
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
    3 цаг 16 мин
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
    3 цаг 53 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    3 цаг 57 мин
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
    4 цаг 4 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
    4 цаг 6 мин
  • ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
    4 цаг 19 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    4 цаг 22 мин
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    20 цаг 17 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    20 цаг 19 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    20 цаг 44 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК