Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн ОХУ-ын хойд Осетийн нийслэл Владикавказад болох гэж байна.
Уг дэвжээнд манай улсаас долоон тамирчин оролцох бөгөөд 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д спортын мастер Б.Баасанжаргал, 65 кг-д спортын мастер Б.Наранболд, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар хүч үзэх юм.
Тэмцээн энэ сарын 8-ны өдөр буюу ирэх бямба гаригт эхэлнэ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)