Арванхоёрдугаар сарын 10-аас 11-ний шилжих шөнө буюу 02 цагийн орчим БГД-ийн нутаг дэвсгэрт орших Нэгдсэн гуравдугаар эмнэлэгийн зүүн замд “Landrover” автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн “H.Starex” маркийн автомашиныг мөргөсөн хэрэг гарчээ.
Уг хэрэг нь БГД-ийн Замын Цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгаа юм байна. Ослын улмаас түргэн тусламжийн төвийн эмэгтэй нэг эмч гэмтжээ. Тодруулбал, түргэний машин тухайн үед дуудлагаар очоод бие нь өвдсөн эмэгтэйг авч явах гэтэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осол хийсэн гэх эрэгтэй нь хамт явна гэхэд нь зөвшөөрөөгүй аж. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй нь машинаа барьж яваад араас нь мөргөсөн байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)