Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд хуулийн төслийг нарийвчлан боловсруулах шаардлагатай хэмээн үзэж ирэх долоо хоногийн мягмар гаригт хэлэлцэхээр хойшлууллаа.