Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Батбаатар: Бидэнд уух ус л хэрэгтэй, алт  хэрэггүй

2018-12-13
0
ЖИРГЭХ

ИЗНН-аас өнөөдөр Төв талбайд долоо хоногийн хугацаатай суулт зарлаж байна. Үүнтэй холбогдуулан ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатараас дараах зүйлийг тодрууллаа.

 

-Усны нөөц, хомсдолын талаар суулт хийж байгаа юм байна. Энэ талаар яриагаа эхэлье?

-Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны захирамж байдаг. 2014 онд Монгол Улсын урт хугацааны бодлого боловсруулах гээд. Энд 15 Их Хурлын гишүүн болон Монгол Улсад байгаа бүх яам, тамгын газрын дарга нар, эрдэм шинжилгээний хүрээлэн, эрдэмтэн судлаачид оролцон бодлого гаргасан. Үүн дээр цаашид усны нөөцийг ингэж ашиглавал 10 хүрэхгүй жилийн дотор тухайн сав газрын ашиглах боломжтой усны нөөцийг дуусгаж, улмаар байгаль орчин, экологийн тогтвортой байдал, эко системт засварт усны нөөц нь орох, улмаар Говийн бүсийн эко системийг эргэлт буцалтгүйгээр өөрчлөх аюултай гээд судалгаагаар гарчихсан. Энэ бол аль нэг жижиг судалгааны байгууллага ч юм уу, нам хийгээгүй. Үүнийг Монгол Улсын Их Хурал өөрөө хийсэн. 10 жилийн дараа усгүй болно гэдгээ УИХ, Засгийн газар мэдэж байгаа боловч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй. 10 жилийн дараа Говийн бүс усгүй боллоо гэж бодвол Улаанбаатар дагаад усгүй болно. Өнөөдөр Монгол Улсын газар нутгийн 77 хувь нь цөлжилттэй байж байгаа. Энэ байдлаараа цааш явбал уг хугацаанд усны нөөцийн хомсдол бий болвол Монгол Улсад хэн амьдрах юм бэ. Бид далайд гарцгүй улс шүү дээ. Ан амьтан байхгүй болно, таван хошуу ч малгүй л болно. Гэтэл Их Хурал нь мэдсээр мөртлөө зөвхөн сандал, суудлын хэрүүл хийгээд өнөөдрийг хүртэл тэмцэж байгаа нь Монголын ард түмний Үндэсний эрх ашгийн эсрэг гэмт хэрэг мөн. Тийм учраас бидний өгсөн шаардлагыг биелүүлэхгүй бол цаашид өлсгөлөн зарлана, тэмцлийн бүх хурц хэлбэрийг ашиглана.

-Хэзээ шаардлага хүргүүлсэн юм бэ?

-2018 оны зургадугаар сарын 5-ны өдөр ИЗНН, Ус судлал хөгжлийн төв, Монгол Улсын ногоон иргэншил үндэсний ассоциац зэрэг олон байгууллагууд хамтарч энэ шаардлагыг явуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч хариу өгөөгүй. Өргөдөл, гомдлын тухай хуулиар нэг сар хүртэлх хугацаанд хариу өгөх ёстой. Нэг удаа 30 хоногоор сунгаж болдог. Гэтэл нэг ч удаа хариу өгөөгүй. Бид өгсөн шаардлагынхаа дагуу энэ тэмцлийг хийнэ. Монголын ард түмэн ч гэсэн бидэнтэй нэгдээсэй гэж хүсч байна. Тэдний сандал, суудлын төлөө биш, ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө хийгээсэй гэж хүсч байна. Эх орон чинь байхгүй болох гээд байна шүү. Бидэнд ус л хэрэгтэй. Уул уурхай, алт  хэрэггүй.

-Уул уурхайгаас гол мөрөн бохирдуулж байна. Үйл ажиллагааг нь зогсоогоод өгөөч гэж нутгийн иргэд их шаарддаг юм билээ. Гэтэл газар авч чадахгүй дарагддаг?

-Ард түмэнд эрх мэдэл алга байна. Цаана нь мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүс том том хамгаалалт авчихсан. Зөвшөөрөл нь байна гээд том цаас гаргаж ирж үзүүлээд л Монголын алтыг ухаад сууж байдаг. Өнөөдөр цаасаар эх орноо арилмааргүй байна. хэдэн хүмүүсийн гарын үсгээр эх орноо арилжмааргүй байна. Тиймээс Цагдаагийн Ерөнхий газар, БОАЖЯ, Гадаадын иргэн харьяат, Мэргэжлийн хяналт, Уул уурхайн яамнаас бүрдсэн ажлын хэсэг гаргаад өгөөч гээд шаардаад байна гэхээр газар дээр нь дүгнэлтээ гаргаад, гол ус бохирдуулж байна уу, хүний эрхийг зөрчих асуудал гаргаж байна уу, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зүйн орчныг зөрчиж байна уу гэдгийг л газар дээр нь гаргуулах гээд байга юм. Тойроод үзэхээр энд тэндгүй ухсан нүх, гол мөрөн нь цианид натрит, мөнгөн усаар хордсон, түүнийг нь мал, ан амьтад аргагүй эрхэнд уудаг. Энэ усаар ургасан өвс адилхан мөнгөн ус, цианид натриттай. Үүнийг мал идэж байна. Тийм өвс идсэн малын махыг бид хэрэглэж байна. Бидэнд эрүүл аюулгүй орчинд, амьд явах баталгаа алга.    

-Нэг уурхай хэдий хэмжээний усаар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Бидний сайн мэддэг Оюутолгой нэг секундэд 800 метр куб ус хэрэглэдэг. Өнөөдөр Оюутолгой дээр ажлын хэсэг очоод шалгалт хийхэд Монгол Улсын Говийн нутгийн нийт усны нөөц хөрснөөсөө доош 82 метрийн гүнд байсан. Харин Оюутолгойг гурван жил ажиллуулахад 88 метрийн гүнд болчихсон байгаа юм. Гэтэл говь өөрөө жилд усны нөөц нь 1 миллиметрээр л нэмэгддэг. Оюутолгой энэ хэвээр үйл ажиллагаагаа явуулбал Говийн бүсийн усны нөөц тэр чигээрээ байхгүй болно.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
Улаанбаатарт 23 градус дулаан байна
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.111.20)
    88 метрийн усыг уудаггүй л бхгүй юу. Бүлтрэх сэдэв олдохгүй бгаа юм уу хаашаа юм.
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
    • Эргүү новш вэ чи. Газрын гүний ус нь дээд хөрсөө тэжээж тэтгэж байдаг юм дүнхүү малаа
      2018 оны 12 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
    3 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    6 мин
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    16 цаг 0 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    16 цаг 3 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    16 цаг 27 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    17 цаг 41 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    17 цаг 41 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    17 цаг 50 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    18 цаг 2 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    18 цаг 16 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    18 цаг 18 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    18 цаг 44 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    19 цаг 2 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    19 цаг 19 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    19 цаг 58 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    20 цаг 45 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    20 цаг 49 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    20 цаг 50 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    21 цаг 20 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    21 цаг 21 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК