Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТӨБЗГ-ын дарга болох гээд чадаагүй Х.Балсандорж “Багануур”-ын захирал болохоор “яриа” хийж явна

2018-12-13
0
ЖИРГЭХ

Хөхөөгийн Балсандорж гэж УИХ-ын гишүүн, “Багануур” ХК-ийн анхны гүйцэтгэх захирал, “Монрок” ХХК-ийн ерөнхий захирал, “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эр бий.

Саяхан ЖДҮ-гээс зээл авсан “хэрэг”-ээр ажлаа өгсөн Ц.Ням-Осорын оронд очно гэж Төрийн ордноос салалгүй, намаржиж өвөлжих шахсан. Тэгсэн ч бүтээгүй.

Тэгвэл одоо “Багануур” ХК-ийн захирал болно гээд намынхныгаа, тэр дундаа 2000-2004 онд хамт УИХ-д сууж байсан гишүүдийнхээ өрөөний үүдийг сахиж суух болсон байна.

Гишүүдийн зарим нь энэ талаар Ерөнхий сайдад орж танилцуулсан байгаа юм. Харин Ерөнхий сайд тодорхой хариу хэлэлгүй байж байгаад Японыг зорьсон байна.

Уг нь “Багануур” ХК нь “Эрдэнэс Монгол” ХК-д харьяалагддаг. Дээрээ бас ТУЗ-тэй. Энэ баг “Багануур”-ын уурхайн хувьд маш том ажил хийсэн нь Багануурын ордын томоохон хэсэг “Алтайн гянт” хэмээх хувийн компанид оччихоод байсан. Үүнийг эргүүлэн Багануурын орддоо нэгтгэсэн гавьяа тэднийх.

Улс төрийн элдвийн дуулиан шуугианд дарагдаад байгаа болохоос биш энэ бол ноцтой асуудал болж дэгдээд байсан юм.

Ер нь бол Х.Балсандорж мэтийн хүмүүсийн аргаар улстөрчдөд нөлөөлөх замаар дуртай ажилдаа томилогддог явдал одоо зогсох учиртай юм. Аль нэг газрын даргыг солиход дагаад тэр байгууллага тэр чигтээ өөрчлөгддөг. Үйл ажиллагаа нь тогтворгүй байдалтай болдог.

Чухамдаа Төрийн албаны тогтвортой байдал, мерит зарчим гэдэг зүйл иймэрхүү асуудлаас болж алдагддаг юм.

Би дотно таньдаг, нэг нутаг усных гээд чирээд гүйгээд байдаг. Тэгж байгаад ажил нь хэвийн явж байгаа байгулллагын даргыг халаад оронд нь нөгөөхөө суулгадаг. Тэр нь очоод самардаг байж таарахгүй.

Хэрвээ солих гээд байгаа бол өндөр мэргэжил, ур чадвартай залуусаас сонголтоо хийх хэрэгтэй. XXI зуун гараад 20-иод жил болох гэж байгааг улстөрчид мэдрэх ёстой.

Дээрээс нь Х.Балсандорж гэж хэн бэ гэдгийг сайд, дарга нар бодох ёстой. Хэвлэд түүний талаар “Хаана л хор хутгагдана, тэнд Х.Балсандорж заавал байдаг гэж намын нөхөд нь тодотгодог нэгэн нөхөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар очих гэнэ. МАН-ыг МАХН байхад 14 нөхөр “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” гээч жигүүр байгуулан жиргэж, эцэстээ бүгд албан тушаал, эрх мэдлээр амаа тостож аваад дэвэхээ больсныг уншигчид хараахан мартаагүй байх. Тэдгээр 14-ийн нэг, мөн л жигүүрлэн жиргэж байгаад “Шивээ овоо” улсын үйлдвэрийн даргын суудлыг авч хэсэгтээ дуугүй болсон Х.Балсандорж энэ удаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг самралцах бололтой. Дундад зууны үед баруун Европын зарим оронд “яс баригч” бүлэг хүн байсан юм гэдэг. Жагсана, хэрэг гарвал хашгиралдана. Хариуд нь хаа нэгтээгээс шидсэн ясыг бушуухан шүүрээд чимээгүй болно. Тухайн үеийн түшмэд “Бид хүссэн цагтаа тэдэнд “яс” өгч, хүслээрээ хөдөлгөх болно. Бидэнд тийм чадвар бий шүү дээ” хэмээгээд мөнөөх дэвээчдээ “яс баригчид” гэдэг байсан гэж байгаа.

…Гэхдээ хэнийх нь ч гар хөл бай, мань Х.Балсандорж нь өөрөө удирдлагын арга ухаан дутуу, баг хамт олноо самрахаас гадна явсан суусан газарт нь “бадарчны балаг” тасардаггүй гэж байгаа. Тэрбээр жигүүр байгуулан, намаа шантаажлан байж хүртсэн төрийн өмчит “Шивээ овоо” улсын үйлдвэрийн газрыг хувийн өмч шигээ бужигнуулж, ажилчдаа ялгаварлан гадуурхаж, бөөн уйлаан майлаан болгодог, тэрхүү гомдол, хэрүүл шуугианы нь балгаар үйлдвэрийн дамжуулах хэсэг шатаж байсан гээд хар тэмдэглэл хэтэрхий ихтэй юм. 2000-2004 онуудад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан тэрбээр өөрийн хувийн өмчийн “Mekhlopat” компанийнхаа нэрээр төрийн өмчийн компаниудаас зарласан тендерийг хуйвалдан авдаг байсан гэдгийг тухайн үеийн хэвлэлүүд мэдээлж байв. Х.Балсандоржийн хувийн эзэмшлийн “Mekhlopat” компани нь гадаадаас уул уурхайн сэлбэг, тоног төхөөрөмжийн хэрэгсэл оруулах, зуучлалын үйл ажиллагаа явуулдаг аж. Гэтэл Монголын төрийн өмчит томоохон компаниудаас зарласан тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тендерт тогтмол ялдаг монополь компани бий болсон нь “Mekhlopat” гэнэ. Ямар учраас төрийн компаниудын зарласан тендер бүрт ялах ур чадвартай болсныг холбогдох эх сурвалжууд “Шивээ-Овоо” компанийн тухайн үеийн гүйцэтгэх захирал Х.Балсандоржийн эрх мэдлийн асуудалтай холбон тайлбарлаж байв. Учир нь “Mekhlopat” компани тендер бүрт ялах болсон нь үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт сайндаа биш гэнэ. Тус компанийн хуйвалдан тендер авдаг жишээг компанийн зөвхөн танилцуулгаас харахад л хангалттай гэж байгаа.

“Mekhlopat” компани нь түнш байгууллагуудын нэрсдээ Шивээ-Овоо компани, “Багануур” ХК, Дулааны цахилгаан станц-3 ТӨХК, Дулааны цахилгаан станц-4 компаниудыг зоочихдог байсан байгаа юм. Ингээд дээрх төрийн өмчит компаниудаас зарласан тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тендерт “Mekhlopat” компани тогтмол ялалт байгуулдаг байжээ. Тэрбайтугай төрийн компаниудын зүгээс тендертэй холбоотой мэдээ материалыг “Mekhlopat” компанид түрүүлж мэдэгддэг, мэдээллээр хангадаг, давуу эрх олгодог гэх хардлагыг ч эх сурвалжууд хэлж байгаа юм. Угтаа төрийн компаниуд тендер зарлахдаа нээлттэй зохион байгуулж, оролцогчдод ижил тэгш хандах ёстой байдаг ч дээрх ТӨХК-ууд “Mekhlopat” компанийн удирдлагатай ойр дотны холбоотой төдийгүй, өөрсдийнхөө зарласан тендерт давуу эрх олгодог байсан гэдэг нь нэгэнт тодорхой болж байжээ.
Тухайлбал, 2012 оны нэгдүгээр сард зарласан Шивээ-Овоо компанийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компани оролцсон байна. Гэвч тодорхой үндэслэлгүйгээр “Mekhlopat” компанид тендерийн эрхийг олгосон нь оролцогч байгууллагуудын дургүйцлийг хүргэж байжээ. “Шивээ овоо” ХК-ийн зарласан төрийн худалдан авалтад Х.Балсандорж өөрийнхөө “Mekhlopat” ХК-нд байнга тендерийн эрх олгодог нь ийнхүү олонд ил болсон аж.” гэж бичээд байгаа юм.

Энэ мэтээр ухаад байвал овоо арвин “түүх” гарч ирж мэднэ, нөхөр Х.Балсандоржоос.

Эцэст нь, юманд хэмжээ гэж бий. Монголын төр энэ хүнд эрх мэдэл, итгэл хайрыг зөндөө л хүртээсэн. Тэглээ гээд “Багануур”, “Шивээ Овоо” дэлхийн дэвжээнд хүртлээ манлчихсан юм алга.

Харин ч орд газрынхаа хамаг л “өрөм”-ийг хувийн компанид алдаад байсныг одоогийн удирдлагын баг нь буцаагаад аваад ирсэн байна шүү.

Нуур амгалан бол нугас амгалан гэдэг. Сонгуулийн жил болоход жил гаруйхан үлдлээ. Тэнд хэдэн зуун уурхайчин, уул уурхайн мэргэжилтнүүд ажилладаг. Тэд ажлаа тайван хийг, Х.Балсандорж гуай?!

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (66.181.161.118)
    Zaaval darga hiih albagui.
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.93.134)
    хуухай бага ястан хулгайч идэж ууж ХАНААГУЙ юу одоо зайл
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
  • irgen (122.42.194.11)
    bas neg namchin sh dee. nam baihgui bol uhne l dee/
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
  • MGL (103.10.22.210)
    Хөөрхийдөө захиалж бичүүлсэн ухаантай юм байхдаа. Энэнээс өөр ядаж хэл бичгийн мэдлэгтэй хүн олдоогүй юс байхдаа.Малнууд минь наад хүн ч харин ч Багануур, Шивээ-овоод юм хийсэн хүн шүү.
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.27.225)
    Балсандорж болио Увсын мапууд бүх зүйлд хутгалдаахаа болиул таарна сэлбэгээ шахаад явж бай
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    14 цаг 10 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    16 цаг 35 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    16 цаг 49 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    17 цаг 4 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    17 цаг 8 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    17 цаг 43 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    18 цаг 8 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    18 цаг 24 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    18 цаг 33 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    19 цаг 18 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    19 цаг 28 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    19 цаг 36 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    19 цаг 49 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    21 цаг 5 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    21 цаг 39 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    21 цаг 56 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    22 цаг 15 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    22 цаг 22 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Уржигдар 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Уржигдар 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК