Тээврийн цагдаагийн албаны даргын 2018.12.04-ний өдөр баталсан удирдамжийн дагуу тус албаны Замын цагдаагийн газрын ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд суманд ажиллаж байна.
Ажлын хэсэг Өмнөговь аймгийн гэрээт цагдаагийн тасгаас 2018 онд замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, гудамж замын хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажилтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөн туслах, Цогтцэций сумаас Ханбогд сумын Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх “Гашуун сухайт авто зам” ХХК-ний эзэмшлийн 239 километр авто замын хөдөлгөөн зохион байгуулах, техник хэрэгсэл, нүүрс тээвэрлэлтэд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдалд хяналтын үзлэг хийж, зөрчил дутагдлыг илрүүлэх, цаашид авч хэрэгжүүлвэл зохих ажил, арга хэмжээг тодорхойлох зорилгоор ажиллаж байгаа юм.
Б.Лхам