ХЭҮК, ННФ хамтран зохион байгуулдаг Хүний эрхийн цуврал лекцийн 2018 оны сүүлчийн дугаар буюу 41 дэх удаагийн лекц энэ сарын 20-ны өдөр болох гэж байна. Энэ удаагийн лекцээр нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан "Эдийн засгийн эрх чөлөө" сэдвээр лекц уншихаар болжээ.
Мөн энэ үеэр Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйлд заасан хүний өмчлөх эрх, 25 дугаар зүйлд заасан хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхийн хэрэгжилт, түүнийг сайжруулах арга зам, шийдлийн талаар илтгэл тавьж, хэлэлцэх юм байна.
Тус лекцид оролцохыг хүссэн иргэд 51262752 утсаар холбогдон бүртгүүлэх аж.
Б.Лхам